Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/04/14-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ оны гуравдугаар сард валютын хадгаламж өмнөх жилийн мөн үеэс 10.4 хувиар нэмэгджээ

Г.Мөрөн, iKon.mn
2025 оны 4 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Mөнгөний нийлүүлэлт 2025 оны гуравдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 41.5 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 4.1 их наяд төгрөгөөр буюу 10.9 хувь өссөн байна.

Үүнд төгрөгийн хадгаламж 4 их наяд төгрөг буюу 22 хувь өссөн нь нөлөөлжээ. Гэвч төгрөгийн хадгаламжийг өмнөх сартай нь харьцуулбал 37.9 тэрбум төгрөгөөр буурсан байгаа юм. 

Төгрөгийн хадгаламжийн гуравдугаар сарын эцсээр 22.1 их наяд төгрөг байгаагийн

  • 19.1 их наяд төгрөг нь иргэдийн
  • 3 их наяд нь аж ахуйн нэгж, байгууллагынх байна.

Дурдсан хугацаанд валютын хадгаламж 5 их наяд төгрөгтэй тэнцжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 10.4 хувь буюу 466.6 тэрбум төгрөгөөр, өмнөх сараасаа 4.2 хувь буюу 201.9 тэрбум төгрөгөөр өссөн дүн юм.

зураг
 

Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл 2025 оны гуравдугаар сарын эцэст 35.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 36.6 хувь буюу 9.4 их наяд төгрөгөөр өсжээ. Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 90.8 хувийг эзэлж байна.

Харин анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл 1.5 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 280.7 тэрбум төгрөгөөр, өмнөх сараас 75.2 тэрбум төгрөгөөр нэмэгдэв. Чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл 2025 оны гуравдугаар сарын эцэст 2 их наяд төгрөгт хүрч, өмнөх сараасаа 1.8 хувь буюу 35.7 тэрбум төгрөгөөр өсөөд байгааг Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.