Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өнөөдөр улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
Өнөөдрийн байдлаар улаанбурхан өвчний 328 тохиолдол батлагдаад байгаа юм байна. Үүнээс таван тохиолдол нь зөөвөрлөгдсөн халдвар байгаа бол 323 нь дотоодын халдвар байна. Эдгээрээс эмнэлэгт 74, гэрээр 15 эмчлүүлж байгаа бол 239 тохиолдол эдгэрсэн байна.
Улаанбаатарт 160, Өмнөговьт 98, Дундговьд 64, Хэнтийд 1 тохиолдол батлагджээ.
10-14 насныхны дунд тус халдварын тархалт өндөр байгаа ба тус насны хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагч нар хүүхдийнхээ вакцины тодорхойлолтыг нь эргэн харж, хийлгээгүй, тун дутуу байвал нөхөн болон нэмэлт дархлаажуулалтад хамрагдуулахыг ХӨСҮТ-өөс анхаарууллаа. Тус өвчний үед тууралт, халууралтын шинж тэмдэг ихэнх тохиолдолд илэрч байгаа учир эдгээр шинж тэмдэг хүүхэд тань илэрвэл эмчид заавал хандах хэрэгтэй гэв.
132 улсад улаанбурханы тохиолдол бүртгэгдээд байгаа ба өвчин зөөвөрлөгдөх тохиолдол өндөр тул эцэг эх, асран хамгаалагч нар хариуцлагатай байж аяллаа зөв төлөвлөхийг зөвлөлөө.
Улаанбурхан өвчний тархалт өндөр байгаа улс орнууд:
Станы орнууд болон, Тайланд, Вьетнам, Энэтхэг зэрэг улс эхний аравт бичигдэж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!