Энэ оны эхний улиралд Улаанбаатар хотод зохион байгуулагдах соёл урлаг, спортын арга хэмжээнүүдээс хотын дарга Х.Нямбаатар танилцууллаа.
Тэрбээр “2025 оны дөрөвдүгээр сарын 8-14-ний өдрүүдэд "UB food” олон улсын хоолны өдөрлөг болж, өндөрлөсний дараа дөрөвдүгээр сарын 15-наас төв талбайн том асарт Циркийн долоо хоног эхэлнэ.
Дөрөвдүгээр сарын 27-нд Дунд голын гудамж дагуу байрших, хуучнаар "UG Arena" спорт цогцолборт тулааны урлаг болох Мутай боксын тэмцээнд дөрвөн тивийн тамирчид ирж оролцохоо мэдэгдсэн.
Тавдугаар сарын 11-нд унадаг дугуйн парад, тавдугаар сарын 24-нд олон улсын марафон гүйлт, автомашингүй өдөр, үндэсний номын баяр болно.
Зургаадугаар сарын 27, 28-нд Улаанбаатар хотын иргэдийн баярыг Төв цэнгэлдэх хүрээлэнд анх удаа зохион байгуулахаар төлөвлөсөн. Уг баярыг цаашид зургаадугаар сарын сүүлийн долоо хоногийн амралтын өдрүүдэд зохион байгуулж байх юм. Эрийн гурван наадам хийнэ. Энэ нь гадаад, дотоодын жуулчдын сонирхлыг татахуйц арга хэмжээ болно гэдгийг хэлэхэд таатай байна" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!