Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг жил бүрийн дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт Ерөнхий Боловсролын Сургууль (ЕБС)-ийн сурагчид уншиж, эх оронч сэтгэл, тусгаар тогтнолын ухагдахууныг шүлгээр дамжуулан илэрхийлдэг уламжлалтай.
Энэ удаад Нийслэлийн ерөнхий боловсролын "Оюуны ундраа" сургуулийн сурагчид "Тусгаар тогтнол" шүлгийг уншлаа.
Тодруулбал Сүхбаатарын талбай дээр 3,333 сурагч нэрт яруу найрагчийн сод бүтээлийг олонд хүргэв.
Сонирхуулахад "Тусгаар тогтнол 3,333" хөтөлбөрийг 2017 оноос хойш зохион байгуулж буй юм. Тус үйл ажиллагаагаар дамжуулан хүүхэд, залуучуудад эх орноо хайрлан хамгаалах, хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах үүргийг ухааруулан ойлгуулж, эх орон, тусгаар тогтнол, эх хэл үндэсний түүх соёлоороо бахархах, дээдлэн хүндэтгэх, газар нутаг, байгаль орчноо хайрлах, итгэл үнэмшлийг төлөвшүүлэхэд ихээхэн ач холбогдолтой юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
28 СЭТГЭГДЭЛТЭЙ
|