Уншиж байна ...

Дулаарч байгаа ч эрс тэрс уур амьсгалаа бодолцож, дулаан хувцаслахыг зөвлөлөө

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 4 сарын 4
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өнөөдөр хүн амын дунд давамгайлан тархаж буй томуу болон томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.  

Хүн амын дунд метапневмовирус, риновирус, амьсгалын замын синцитал вирус, томуугийн А хүрээний вирус давамгайлан тархаад байгаа юм байна.

Эдгээр вирусийн онцлог нь: 

  • Метапневмовирус- Амьсгалын замын хурц халдварт өвчний 5-40%-ийг эзэлдэг. Ханиалгах, халуурах, нусгайрах, амьсгал давхцах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Цаашлаад бронхит, уушгины хатгаа болох өндөр эрсдэлтэй байдаг байна. 
  • Риновирус- Хоолой өвдөх, сэрвэгнэх, хамар хуурайших, найтаалгах зэрэг шинж тэмдгээр эхлэх ба найтаах, нусгайрах, хамар шархирах, толгой өвдөх, амтлах, үнэрлэх, мэдрэмж түр алдагдах, хоолой сөөх, ханиалгах, халуурах зэрэг шинж тэмдэг илэрдэг байна. Нярай болон сургуулийн өмнөх насны хүүхдүүд 38-390С хэм хүртэл халуурдаг. Цаашлаад чихний үрэвсэл, синусит, архаг бронхолит болж хүндэрдэг. 
  • Амьсгалын замын синцитал вирус нь бүх насныхан өвчилнө. Нярай болон хоёроос доош насны хүүхдэд бөглөрөлт бронхит, бронхиолит хэлбэрээр амьсгалын дутагдалд хүргэдэг байна. Шинж тэмдэг 2-5 хоногтоо арилах боловч бактерийн синусит, отит, бактерийн гаралтай хатгаагаар хүндрэх аюултай. 
4 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг