Li Auto нь анх (Car and Home) нэртэйгээр байгуулагдаж, бага хурдны цахилгаан тээврийн хэрэгсэл хөгжүүлж байсан аж. 2019 онд Leading Ideal Inc. болж нэрээ өөрчилж, 2020 онд Li Auto Inc. нэрээр албан ёсоор бүртгэгдсэн ажээ.
Li Auto брэнд нь Хятадын тансаг зэрэглэлийн цахилгаан автомашины зах зээлд тэргүүлэгч байр суурийг эзэлж, зөвхөн Хятадаар хязгаарлагдахгүй Төв Ази, Оросын зах зээлд ч хүчтэй өргөжиж, борлуулалтын амжилтаа бататгасаар байна.
Хэдхэн жилийн өмнө байгуулагдсан боловч Хятад төдийгүй олон улсын зах зээлд огцом тэсрэлт хийж, маш өндөр нэр хүндтэй болоод байгаа тансаг брэнд юм. Ялангуяа цахилгаан машины сегментэд маш өвөрмөц стратеги баримтлан суга үсэрсэн амжилт гаргасан.
Тэдний баримталсан гол стратеги нь EREV технологи юм. Цэвэр цахилгаанаар явдаг бол BEV гэдэг. Харин батарейны цэнэг дуусах үед бензин генератор нэмж ажиллаад цааш явдаг бол Range Extender гэх бөгөөд зөвхөн цахилгаанаар явдаг машины хязгаарлагдмал байдлыг шууд үгүй хийсэн том давуу тал болсон.
Li One хэмээх 2019 онд гаргасан загвар нь Хятадын дотоодын зах зээлд асар их нэр хүнд олж, борлуулалтаараа толгой цохисон.
Ингээд 2022 оноос эхлэн Li6, Li7, Li8, Li9 гэсэн дараалсан тоо бүхий гайхалтай загваруудыг он дараалан гаргасан билээ.
2020 онд NASDAQ бирж дээр хувьцаа гаргасан нь шууд амжилттай болж 1.1 тэрбум доллар босгож чадсан.
Ингээд хөрөнгө оруулалттай болсноор үйлдвэр нь эрчимтэй ажиллаж олон загварыг амжилттай гаргаснаар борлуулалт өсөж улмаар 2023 онд анх удаа ашигтай ажиллаж эхлэв. Яг үнэндээ цахилгаан машины сегментэд ашигтай ажиллаж буй хятад компани тун цөөхөн бөгөөд Li Auto эдний нэг болж чадсан.
Нэр хүнд, машины чанар, брэндинг зэрэг өссөнөөр 2023 оны 1-р улиралд гэхэд л 52 мянган автомашин борлуулсан нь уламжлалт япон машин үйлдвэрлэгчид ч атаархахаар өндөр тоо юм. Li Auto зөвхөн өөртөө гэхэд 65 хувийн өсөлт үзүүлсэн билээ.
Аа тийм, нэг юм нэмж хэлэхэд бензин хөдөлгүүр нь зөвхөн цахилгаан генераторын үүрэг гүйцэтгэх бөгөөд өөрөө шууд хүч гаргахгүй. Өөрөөр хэлбэл цахилгаан моторыг ажиллуулахад шаардлагатай цахилгаан үйлдвэрлэнэ гэсэн үг.
PHEV (Plug-in Hybrid Electric Vehicle) нь ерөнхийдөө хоёр төрлийн ажиллагааны горимтой байдаг.
1. Сонгодог PHEV (Hybrid Mode + EV Mode)
Бензин хөдөлгүүр нь шууд хүч гаргаж, дугуйг эргүүлэхэд оролцдог. Жишээ нь, Toyota RAV4 Prime, Mitsubishi Outlander PHEV зэрэг загварууд бензин хөдөлгүүрээ ашиглан шууд хөтлөгч дугуй руу хүч дамжуулж чаддаг.
2. EREV (Extended Range Electric Vehicle) буюу Зам Сунгагч Цахилгаан Машин
Бензин хөдөлгүүр нь зөвхөн генераторын үүрэг гүйцэтгэх бөгөөд эндээс гарсан эрчим хүч цахилгаан мотороор дамжин дугуйг хөдөлгөнө. Li Auto, BMW i3 REx, Nissan e-Power, Chevrolet Volt зэрэг загварууд энэ төрлийнх.
Li Auto-ийн загварууд (Li L7, L8, L9) нь EREV төрөлд хамаардаг. Тэдгээрийн бензин хөдөлгүүр нь дугуй руу шууд хүч дамжуулдаггүй, зөвхөн батарейг цэнэглэх үүрэгтэй. Энэ нь цахилгаан хөдөлгүүр давамгайлах технологи учраас EV шиг жолоодлогын мэдрэмж өгдөг бөгөөд шатахуун зарцуулалтыг хэмнэдэг билээ.
Харин энэхүү EREV төрөлд манай улс ногоон дугаар өгөхийг зөвшөөрсөн юм. Олон улсын хандлага ч ийм технологийг цахилгаан машин гэж тооцдог билээ.
Хятадын зах зээл онцгой хөгжиж буй тул хямд болон дундаж хэрэглээнээс үнэтэй тансаг хэрэглээ рүү эрчимтэй шилжиж байна. Энэ хүрээнд автомашины олон брэнд төрөн гарснаас Li Auto тод гялалзаж байгаа билээ. Дээд зэрэглэлийн автомашин үйлдвэрлэх амбицтэй брэнд зорилгоо амжилттай биелүүлж байна.
2023 онд бүр 182.3% өсөлт үзүүлсэн гээд бод доо. Гэр бүл бүрийг өөрийн машинаар маш тухтай, найдвартай тээвэрлэх гэсэн чин хүсэлтэй.
Маш тансаг, үнэтэй материалаар машинуудаа угсардаг бөгөөд нэн орчин үеийн дижитал технологиудыг хайр гамгүй шингээдэг нь бүр гайхалтай.
Li Auto нь автомашинаас гадна гэр бүлийн хэрэгцээг тэргүүнд тавьсан анхны Хятад авто үйлдвэрлэгч юм. Компанийн "Автомашины цахилгаанжуулалт ба дижиталчлалын стратеги" нь автомашины тав тух, хэрэглээний хялбар байдлыг нэмэгдүүлж, эцсийн зорилго болох гэр бүлд "аз жаргал" авчрах учиртай.
Үүнийг хэрэгжүүлэхийн тулд ухаалаг бүхээг болон автомат жолоодлогыг хөгжүүлэхэд ихээхэн анхаарч байна.
Санхүүгийн байдал
Стратеги ба зах зээл
Давуу тал:
Сул тал:
Li Auto-ийн загварууд гудамжинд хаана ч явсан нүүгэлтээд үнэхээр сүрлэг. Урт сунагар их бие, маш нарийн бодож гүйцэтгэсэн гэрэл чийдэнгүүд нь маш их сүр нэмнэ. Дуу чимээгүй мөртлөө сүрлэг явахаар хүчирхэг харагдана. Ихэвчлэн хар саарал, мөнгөлөг өнгөтэй байдаг нь Luxury имижийг нь илүү тодотгож өгөх ажээ.
Цахилгаанаар явах тул намуухан мөртлөө хурдтай урагшилна. Урд хамар дээгүүрээ үргэлжилсэн урт Led гэрэл нь түүний нэгэн онцлог таних тэмдэг. Өндөр өргөн бүхээг, цэлгэр цонх, өвөрмөц урд гупер, том дугуй, том обуд нь түүний бусад таних тэмдэг. Араасаа ч илт танигдахуйц шинж тэмдэг ихтэй.
Явж байхдаа ч, зогсоолд зогсож байгаа нь ч сүртэй, нэн орчин үеийн хүчирхэг тэрэг гэдэг нь илт ойлгомжтой танигдана.
Li-Auto шиг ийм өндөр амбицтай брэнд өөрийн дистрибьютор эрхээ тэр бүр өгдөггүй. Гэхдээ Монголд Li-Auto загварууд хэдэн жилийн өмнөөс харагдаад эхэлсэн нь хувь хүмүүс өөрсдөө оруулж ирсэнтэй холбоотой юм.
Харин EMC компани уйгагүй хөөцөлдсөний эцэст албан ёсны эрхийг авлаа.
Electric Motors Corporation ХХК нь зөвхөн дэвшилтэт технологи бүхий автомашин техник төхөөрөмжүүдийг импортлон оруулж ирэх зорилготой ажээ.
Одоо үеийн дэвшилтэт машин гэдэг бол зөвхөн машин биш болжээ. Хүн тээвэрлэхээс гадна автомат жолоодлого, тав тух, дизайн, эрүүл мэнд, гэр бүлийн зорчих орон зай, аюулгүй байдал, хиймэл оюун ухааны технологи гээд олон зүйлс яригдана. Li-Auto брэнд энэ тал дээр тэргүүлэгчийн амбицтай. Хятадын олон дэвшилтэт компаниудтай хамтран ажиллаж, хүчирхэг харилцаа холбоо үүсгэж, дараагийн олон жилийн хөгжлийг баталгаажуулж чадсан.
Li Auto нь олон улсад борлуулалтын хүчирхэг сүлжээ үүсгэх Direct Sales Network гэсэн бодлого баримталдаг тул Монголд ч энэ дагуу албан ёсны дилер бий болж байна. Хятад даяар 475 дилер, 355 үйлчилгээний цэг байдаг гэхээр ямар аварга бүтэцтэй болох нь ойлгомжтой юм. Олон улсад ч эрчимтэй тэлж байгаа ажээ.
EMC компани нь Li-Auto-ийн албан ёсны борлуулагч болсноор Li-ийн загваруудад урт хугацааны баталгаа олгох, баталгаатай сервис үйлчилгээ үзүүлэх, сэлбэгийн ханган нийлүүлэх сүлжээ үүсгэх, программ хангамжийн update-ийг цаг тухай бүрд татах, recall зарлагдвал үйлчлэх зэрэг давуу талтай болох юм.
Нэг гайхалтай мэдээ байгаа нь Li-Auto брэндийн бүх загварыг Монголд борлуулах боломжтой. Япон, Германы SUV-үүдээс уйдсан хүмүүст сунайсан сайхан нэн орчин үеийн SUV-тай болохыг санал болгож байна.
EMC нь худалдан борлуулсан бүх автомашиндаа:
Дэлгэрэнгүй мэдээллийг www.liauto.mn