Нисгэгч паспортоо гээсний улмаас Филиппинээс Инчон хүрэх нислэг 15 цагаар саатжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 3 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Баасан гарагт нисгэгч нь паспортоо гээсэнтэй холбоотойгоор Филиппиний нэг хотоос Инчон чиглэлд хөөрөх байсан Asiana Airlines компанийн онгоц 15 цагаар саатжээ.

OZ708 нислэгийн дугаартай онгоц орон нутгийн цагаар шөнийн 1:35 цагт Филиппиний эдийн засгийн тусгай бүсийн Кларк олон улсын нисэх буудлаас хөөрөх хуваарьтай байсан гэнэ.

Гэвч хилийн шалгалтаар нэвтрэх үеэр тус онгоцны нэг нисгэгч паспортоо олоогүй байна.

Онгоцны дотор болон нисэх буудал даяар паспортыг хайсан ч олоогүй тул эцэст нь Өмнөд Солонгосоос орлон нисгэгч илгээжээ.

Үүний улмаас онгоц төлөвлөсөн хугацаанаасаа 15 цаг, 20 минутын дараа хөөрсөн байна.

Asiana Airlines компани энэ нислэгийн 135 зорчигчдыг ойролцоох зочид буудлуудад өөрийн зардлаар байрлуулжээ.

“Бид зорчигчдын тав тухыг алдагдуулсандаа чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна” гэж тус компанийн мэдэгдэлд өгүүлсэн байна.

 

Эх сурвалж: Yonhap News

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
8
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
6
Зураг
ГАЙХМААР
3
Зураг
ХАХА
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
13 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг