"Сэлэнгийн Мандал суманд менингококкт халдвараар өвдсөн хүүхэд нас барсан гэдгийг тогтоохоор шинжилгээ хийгдэж байна"

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 3 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улсын хэмжээнд 2025 оны гуравдугаар сарын 29-ний өдрийн байдлаар менингококкт халдварын батлагдсан дөрвөн тохиолдол (УБ-3, АР-1), нас баралт хоёр бүртгэгдсэн байна. Насны хувьд 3-5 хүртэлх насны хүүхдүүд. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт эмчлэгдэж буй тохиолдол байхгүй гэж ЭМЯ-наас мэдээллээ.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Г.Анхбаяр "Сэлэнгэ аймгийн Мандал суманд менингококкт халдвараар өвдсөн хүүхэд нас барсан гэдэг мэдээлэл нь одоогоор уг халдвараар өвдөж улмаар эндсэн гэдэг нь батлагдаагүй, лабораторийн шинжилгээ хийгдэж байна. Өөрөөр хэлбэл ХӨСҮТ-д сэжигтэй тохиолдлоор бүртгэгдсэн бөгөөд задлан шинжилгээгээр эцсийн хариу гарна” гэв.

Улсын хэмжээнд менигококкт халдварын эсрэг 2,000 тун вакцин татан авч, хавьтлуудын ойрын хүрээллийг дархлаажуулж байна. Менингококкт халдварын вакцин товлолт бус тархвар зүйн вакцин буюу халдвар гарсан үед хийгддэг вакцин юм.

Сүүлийн 10 жилийн хөдлөл зүйгээс харахад жилд дунджаар энэхүү халдварын ойролцоогоор 8 тохиолдол, 2 нас баралт бүртгэгддэг үзүүлэлттэй байна.

Менингококкт халдварын тохиолдол бүх насныханд бүртгэгдэж байгаа ч нийт өвчлөлийн 80-85 орчим хувь нь 0-4 настай хүүхдийн өвчлөл эзэлж, нийгмийн байдлаар авч үзэхэд нийт өвчлөгсдийн 77% нь гэртээ, 15% цэцэрлэгт, 8% нь сургуульд хамрагддаг хүүхдүүдийн дунд бүртгэгджээ.

Өвчлөл хоёрдугаар сараас дөрөвдүгээр саруудад харьцангуй өндөр бүртгэгддэг зүй тогтол ажиглагдаж байна. Нас барсан тохиолдолд хийсэн судалгаагаар эрүүл мэндийн байгууллагад 60-70% нь 24 цагаас дээш болсон хугацааны дараа буюу оройтож хандах шалтгаан голлож байгааг мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
6
Зураг
ХАРАМСАЛТАЙ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.212.119.189] Өчигдөр 17 цаг 28 минут
Оношлоогүй байсан гэсэн үг үү. Тэгэхээр оношлоогүй юм чинь эмчлээгүй гэсэн үг үү
0 | 0 Хариулах
123 [103.71.101.178] 2025/3/30
Garchigaa ymar aimar ugdug ym be?
2 | 0 Хариулах