Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нийт арилжааны банкнууд 2025.04.01-ний өдрөөс эхлэн олон улсын стандартын дагуу дансны нэгдсэн дугаарлалт буюу IBAN (International Bank Account Number) стандартад шилжиж буй билээ. Монголбанкнаас гаргасан энэхүү шийдвэрийн дагуу Голомт банк өөрийн данс дугаарлалтыг IBAN стандарт руу бүрэн гүйцэд амжилттай шилжүүллээ.
IBAN дугаар нь кодлогдсон аюулгүй байдлын түвшинтэй бөгөөд Голомт банкны харилцагчид тус дугаарыг гүйлгээнд ашигладаг болсноор:
Голомт банкны харилцагчид одоогийн байдлаар энгийн дансны дугаар болон IBAN дансны дугаар аль алиныг нь ашиглан гүйлгээ хийх боломжтой бөгөөд Интернэт банкны “Харилцах данс-Данс” хэсгээс эсвэл Smart bank аппликэйшний “Данс-Дансны дэлгэрэнгүй” дээр дарж өөрийн IBAN дугаарыг хараарай.
IBAN дансны дугаартай холбоотой лавлах зүйл болон дэлгэрэнгүй мэдээллийг Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 дугаараас авна уу.