Өнөөдөр буюу 2025 оны гуравдугаар сарын 28-ны Баасан гарагт Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Сагайнг хотод 7.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо.
Улмаар Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн Тайланд, Вьетнам зэрэг улсад тус газар хөдлөлтийн чичирхийлэл хүчтэй мэдрэгдсэн. Түүнчлэн орон нутгийн цагаар дахин 15:30 цагийн үед 6.7 балл газар хөдлөх магадлалтайг холбогдох байгууллагаас мэдээлсэн тул иргэд та бүхэн өндөр байшин, барилга, мод, гэрэл болон цахилгааны шонгоос хол байж, өөрийгөө болон гэр бүлийн гишүүдээ аюулгүй, задгай талбайд нүүлгэн шилжүүлэхийг анхааруулж байна.
Түүнчлэн газар хөдлөлтийн улмаас бэртэж, гэмтсэн, эсхүл найз, нөхөд, хамаатан садан, гэр бүлийн гишүүн нь холбоо тасарсан, холбогдох боломжгүй болсон тохиолдолд мэдээллийг Элчин сайдын яамны +66 061-026-9692, +66 082-003-8683 шуурхай утсаар яаралтай мэдээлнэ үү.
Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!