Өнөөдөр/2025.03.29/ нутгийн зүүн хагаст салхи шуургатай хүйтэн байх бол баруун болон говийн аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Хөвсгөл, Хэнтийн уулс болон Халх гол орчмоор ялимгүй цас орно, бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна гэж Цаг уурын байгууллагаас мэдээллээ.
Өнөө өглөөний цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар 0.1-22 см цасан бүрхүүл тогтсоноос хамгийн их нь Төв аймгийн Баянчандманьд 22 см, Завханы Баянхайрханд 19 см, Завханы Тэсэд 18 см, Увсын Малчинд 17 см, Завханы Түдэвтэйд 17 см, Увсын Хяргаст 16 см, бусад нутгаар 1-15 см зузаан цасан бүрхүүл тогтжээ.
Өнгөрсөн хоногт Сэлэнгийн Хүдэр, Дорноговийн Дэлгэрэх суманд хамгийн их цас орсон байна.
Эх сурвалж: ЦУОШГ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
|