Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис улсын хилээр нэвтрүүлж, худалдаалж байсан хоёр этгээдийг Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газраас өнгөрсөн сарын 18-ны өдөр баривчилсан байна. Интерполын төв товчооны Хөх булант зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан 22-25 насны тэдгээр залуусыг Хүүхдийн 100 орчмоос дайчлан баривчилжээ.
Франц улсад оршин суух Монгол улсын иргэн М нь иргэн Т-тэй хамтран 2024 оны арваннэгдүгээр сараас 2025 оны гуравдугаар сарын 18-ны өдрийн хугацаанд ХБНГУ-аас олон улсын шуудан илгээмжийн үйлчилгээгээр дамжуулан 844 гр гашиш гэх хэрэглээний нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор улсын хилээр нэвтрүүлсэн байна.
Тэднээс зарахаар бэлдэж байсан мансууруулах бодисыг эд мөрийн баримтаар хураан авч, цагдан хорьж шалгаж байгаа аж.
ВИДЕО ҮЗЭХ:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!