Иргэний дансны мэдээллийг прокурорын зөвшөөрөлгүйгээр цагдаагийн байгууллага авч болох зохицуулалтыг хуулийн төсөлд тусгажээ

А.Ням-Өлзий, iKon.mn
2025 оны 4 сарын 2
IKON.MN
Зураг зураг

Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэн шийдвэрлэв. 

Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал танилцууллаа. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.” гэж, Арван нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журмыг хангах нь төрийн үүрэг мөн.” гэж тус тус заасан.

Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 11.4 дэх заалтад зааснаар төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд тусгай зөвшөөрлийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олгохоор тусгасан хэдий ч эдгээр үйл ажиллагаа болон тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхлэх үйл ажиллагаатай холбоотой эрх, үүрэг, шаардлагыг нарийвчлан зохицуулсан зохицуулалт одоогоор байдаггүй байна.

Харин Монгол Улсад Казино байгуулах, ажиллуулахыг хориглох тухай 1999 оны нэг зүйлтэй хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуулиар мөрийтэй тоглоом тоглох, зохион байгуулахыг хориглож, хүлээлгэх хариуцлагыг тогтоосон.

Үндэсний статистикийн хорооноос хийсэн судалгаагаар 2023 оны байдлаар эдийн засгийн гэмт хэрэг 200 бүртгэгдэж, 2024 онд эдийн засгийн гэмт хэргийн улмаас нийт 417.2 тэрбум төгрөгийн хохирол учирч, эдийн засгийн гэмт хэргийн хохирогчийн 9.2 хувийг 18-29 насны бүлэг, 47.7 хувийг 30-39 насны бүлэг, 24.6 хувийг 40-49 насны бүлэг эзэлж байгаа гэдгийг төсөл санаачлагчийн илтгэлд дурдав.

Монгол Улсын нутаг дэвсгэрт мөрийтэй болон бооцоот тоглоомын үйл ажиллагаа явуулах замаар мөнгө угаах, бусдыг залилах, татвар төлөхөөс зайлсхийх зэргээр эдийн засгийн гэмт хэргүүд ихээр үйлдэгдэж, сүүлийн гурван жилийн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлд заасан Мөрийтэй тоглоом зохион байгуулах зүйл ангиар 669 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж 200 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай явуулж, 104 хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн байна. Монгол Улсад давхардсан тоогоор сүүлийн гурван жилийн хугацаанд хууль бус мөрийтэй тоглоомын 350-450 орчим сайт үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байгааг гэлээ.

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Зөвшөөрлийн тухай хуульд заасан төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг “Темп партнерс” ХХК, “Эн Зэт Жи Эм” ХХК, “Мон Экс Бэй Ти Билэг” ХХК-д олгож, олон улсад бооцоот тоглоомын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 1XBET сайт нь одоогоор тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулдаг аж. Цагдаагийн байгууллагаас ирүүлсэн мэдээллээр Монгол Улсын нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа эрхэлж байгаа спортын бооцоот тоглоомын 1XBET сайтаар дамжуулан гэмт хэргийн замаар олсон хууль бус хөрөнгийг гуйвуулах, нуун далдлах, оффшор эргэлтэд оруулах, мөнгө угаах гол хэрэгсэл болж, залилах, мөрийтэй тоглоом тоглох, кибер гэмт хэрэг, авлига, албан тушаалын гэмт хэргийн замаар олсон мөнгийг угааж байгаа нөхцөл байдал тогтоогдсон болохыг Н.Учрал сайд танилцуулав.

Хууль бус мөрийтэй болон бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэхтэй тэмцэх чиглэлээр цагдаагийн байгууллага, Монголбанк, Харилцаа холбооны зохицуулах хорооноос 6,036 домэйн хаягийн Монгол Улсаас хандах хандалтыг хязгаарлаж, Монополын эсрэг газраас Монгол Улсын нутаг дэвсгэрт төлбөрт, бооцоот тоглоомын зар сурталчилгааг бүтээж, түгээж байгаа этгээдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ. Нэр бүхий хоёр аж ахуйн нэгжийн 7 контент бүтээгчийн зөрчлийн шинжтэй үйлдэлд 13.5 сая төгрөгийн торгууль ногдуулжээ.

Гадаад улс орнуудын цахим мөрийтэй болон бооцоот тоглоомыг хүлээн зөвшөөрч байгаа эсэх талаар 2024 оны есдүгээр сард гаргасан жагсаалтад манай улстай нийгмийн үнэлэмж, соёл, уламжлалын хувьд ижил төсөөтэй Ази-Номхон далайн бүс нутгийн улс орнуудыг судалж үзэхэд, нийт 46 улс орны 21 улс нь цахим мөрийтэй болон бооцоот тоглоомыг хууль бус гэж тооцож, 7 улс хуулиар хүлээн зөвшөөрч, 6 улс хэсэгчилсэн байдлаар зохицуулж, 13 улс одоогоор зохицуулалтгүй байдаг аж. Япон, БНСУ, БНХАУ, Тайланд, Вьетнам, Индонез, Малдив, Непал, Лаос, Бангладеш зэрэг улс цахим хэлбэрийг хууль бус гэж тооцдог байна. Мөн мөрийтэй тоглоомын газар ажиллуулахыг хууль бус гэж тооцсон 18, хүлээн зөвшөөрсөн 15, хэсэгчилсэн 8, зохицуулалтгүй 4, зөвхөн Засгийн газар нь зохицуулдаг 1 улс байдгийг тэрбээр дурдав.

 Мөрийтэй болон бооцоот тоглоом тоглосноос эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг тодруулахад олон улсын сэтгэцийн эмгэгийн жагсаалтад F63.0 онош буюу мөрийцөх донг хамааруулжээ. АНУ-ын Аддиктологийн хүрээлэн (Донтолт-Зан үйл, сэтгэл заслын хүрээлэн)-гийн судалгаагаар тоглоомын дон буюу мөрийцөх донтой үед хүний уураг тархинд сэтгэцэд нөлөөлөх бодист донтох эмгэгтэй хүнтэй ижил өөрчлөлт бий болдог болохыг тогтоосон байдаг байна. Мөн тоглоомын донтой хүмүүсийн дунд амиа хорлох явдал түгээмэл байдаг ба Австралийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар амиа хорлосон хүмүүсийн 17 хувь нь тоглоомын донтой байсан, энэ төрлийн донтой таван хүн тутмын нэг нь амиа хорлох оролдлого хийж байсныг тогтоосон байдаг аж.

СЭМҮТ-д хандаж мөрийцөх дон оноштойгоор эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан хүний тоо жил бүр нэмэгдэж байгааг мөн төслийн танилцуулгын үеэр дурдав. 2020 онд амбулаториор 3 хүн үзүүлж, 11 хүн хэвтэн эмчлүүлсэн бол 2021 онд амбулаториор 8 хүн үзүүлж, 10 хүн хэвтэн эмчлүүлсэн байна. 2022 онд 75 хүн амбулаториор үзүүлж 37 хүн хэвтэн эмчлүүлсэн. Харин 2023 он онд 101 хүн амбулаториор үзүүлж 45 хүн хэвтэн эмчлүүлжээ.

Манай улсын нийгэм, эдийн засаг, иргэдийн эрүүл мэндэд ихээхэн хэмжээний хохирол учруулж, эдийн засгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгаа үйлдлийг таслан зогсох зорилгоор Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг төсөлтэй холбогдуулан Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай, Зар сурталчилгааны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хуулийн төслүүдийг боловсруулсан байна. Энэ хүрээнд төлбөрт, таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэхийг бүхэлд нь хориглож, төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагаанаас хасах юм байна.

Н.Учрал сайдын дээрх танилцуулгатай холбогдуулан Байнгын хорооны хуралдаанд оролцож буй гишүүд хууль санаачлагчаас асуулт асууж, хариулт авав. Телевизээр явдаг хонжворт сугалааны талаарх зохицуулалт туссан эсэхийг Л.Соронзонболд гишүүн тодруулахад өргөн мэдүүлсэн төсөл тусгаагүй ч Улсын Их Хурал хэлэлцүүлгийн шатанд нэмж тусгах боломжтой гэдэг хариултыг өгөв. Түүнчлэн Банкны тухай хуульд оруулах өөрчлөлтийн талаарх тодруулгад "Одоо мөрдөгдөж буй Банкны тухай хуулиар харилцагчийн мэдээллийг зөвхөн прокурорын зөвшөөрлөөр тодорхой байгууллагад өгдөг бол төсөл дэх зохицуулалтаар энэ төрлийн гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа тохиолдолд мөрдөх байгууллагад холбогдох мэдээллийг шуурхай өгөх, мөн царцаах боломжтой болж байгаа" гэдэг хариултыг Төв банкны дэд ерөнхийлөгч өгөв.

О.Номинчимэг гишүүн, хуулийн төслийг баталсны дараа хэрэгжилтийг хэрхэн хангах, холбогдох талуудын уялдаа холбоог хэрхэн зохицуулж байгаа талаар тодрууллаа. Нэг хүний хувийн шийдвэр, хариуцлагын асуудал мэт боловч том зургаараа нийгэм, эдийн засгийн хэмжээнд асар их сөрөг үр дагавартай энэ нөхцөл байдлыг зохицуулах шаардлага байгааг Н.Учрал гишүүн тайлбарлаад төслүүдийн зохицуулалтын хүрээнд 65 хувиар бууруулах боломжтой гэдэг тооцооллыг танилцууллаа.

Цахим мөрийтэй тоглоом нь нийгмийн сүлжээ ашиглан пэйж болон групп үүсэх хэлбэрээр, мөн веб сайт буюу домэйн нэрээр сайтууд ажиллуулдаг, мөн аппликэйшн ашигладаг хэмээн Харилцаа холбооны зохицуулах хорооны зүгээс танилцууллаа. Өнгөрсөн хугацаанд тус байгууллагаас Facebook компанид 3,192 хууль бус контент устгуулах хүсэлт хүргүүлсний 84 хувийг нь устгасан байна. Веб сайтын хувьд 6,030 домэйн нэрийг хязгаарлалтад оруулсан. Нийслэлийн прокурорын албан ёсны зөвшөөрлөөр 1XBET аппликэйшныг татах 11 домэйнийг хязгаарласан гэв.

Түүнчлэн Монгол Улсын дотоодын хууль тогтоомждоо ямар нэг зохицуулалтыг тусгаагүй учир гаднын байгууллагуудтай хамтран ажиллахад хүндрэлтэй байдгийг тайлбарлаж байв. Төслийг батлаад, холбогдох эрх зүйн зохицуулалтаа тодорхойлон, хэрэгжүүлээд эхэлсэн тохиолдолд гаднын байгууллагуудад албан хүсэлтээ тавиад шийдвэрлэх боломжтой талаар хэлсэн юм. Далд хэлбэрт орох ч хуулиар хориглогдсон үйлдэл болох учраас хууль хяналтын байгууллага ажиллах нөхцөл ч тодорхой болно гэдгийг ажлын хэсгийн зүгээс тайлбарлаж байлаа. Хуулийн төсөл батлагдсан тохиолдолд холбогдох байгууллагууд хэрхэн уялдаа холбоогоо хангаж, түргэн шуурхай арга хэмжээ авах талаар онцгойлон анхаарах ёстой болно гэдгийг Н.Учрал сайд тайлбарласан. 

Эхний ээлжид залуучууд яагаад мөрийтэй тоглоом тоглож байгаа суурь шалтгааныг зөв оношлох хэрэгтэй хэмээн Б.Жаргалан гишүүн хэллээ. Ажлын байр бий болгож, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, амьдралд нь хүрэлцэх цалин хангамжийг бий болгох нь чухал бөгөөд Засгийн газрын энэ чиглэлд ажиллах ёстой гэлээ. Хориглох нь хялбар шийдэл хэмээгээд мөрийтэй тоглоомын асуудлын талаар ул суурьтай зохицуулалтууд хийх нь зөв гэдэг байр суурийг илэрхийлсэн. Иргэний дансны мэдээллийг прокурорын зөвшөөрөлгүйгээр, цагдаагийн байгууллагад нээлттэй болгох ийм зохицуулалтыг хуульчлахдаа маш болгоомжтой хандах ёстой гэдгийг хэлж байв. Хувь хүний дансны мэдээлэл нь эмзэг, хувийн нууц мэдээлэл бөгөөд цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой олон асуудал гараад байгаа гэв. Хүний эрхтэй холбоотой асуудлыг ийн хөндөж байгаа учраас төслийг дэмжихгүй гэлээ.

Төсөл дэх зохицуулалт нь мэдээлэл солилцох агуулгатай, гэмт хэргийн шинжийг агуулсан бол залилангийн гэмт хэрэгтэй төсөөтэй байдлаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа хэмээн ажлын хэсгээс тайлбарласан. Төрийн байгууллагууд хоорондоо мэдээлэл солилцож, хуулиар хориглогдсон үйл ажиллагаанд татагдан оролцоод хохирсон иргэний мөнгийг гадагшаа шилжихээс нь өмнө царцаан, хязгаарлалт хийх боломжийг бүрдүүлж байгаа гэлээ.  

Банкны тухай хуульд нэмэлт оруулах замаар цагдаагийн байгууллага иргэдийн дансны мэдээллийг татаж авах онцгой эрхийг авах гэж байгаа нь Монгол Улсын бүх иргэнд хамаатай асуудал хэмээн Б.Жаргалан гишүүн тодотгосон бол төсөлд “төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэх үйл ажиллагаа эрхлэх, зуучлах, агент хийх, төлбөрт таавар, бооцоот тоглоом, мөрийтэй тоглоомыг сурталчлах, цахим хэрэгслийг ашигласан залилах гэмт хэрэгт хуульд заасны дагуу мөрдөн шалгах байгууллагаас шаардсан тохиолдолд мэдээлэл солилцоно” гэж тусгасан байгаа хэмээн ажлын хэсэг тайлбарлав. Төслийн зохицуулалтыг оновчтой болгох, мөрийтэй тоглоом гэх зэрэг энэ төрлийн харилцааг бие даасан хуулиар зохицуулах шаардлагатай гэдэг байр суурийг Г.Уянгахишиг гишүүн илэрхийллээ. 

Гишүүд хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан дэмжсэн, дэмжээгүй байр сууриа илэрхийлэв. Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлсэн бол Г.Уянгахишиг гишүүн тусгайлсан зохицуулалт бүхий бие даасан хууль хэрэгтэй гэдэг байр суурийг илэрхийлсэн юм. Зөвхөн хориглох зохицуулалтыг хуульчлахаас гадна бусад төрлийн арга хэмжээг цогцоор нь авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэдэг байр суурийг Б.Мөнхсоёл гишүүн илэрхийлсэн юм. М.Энхцэцэг гишүүн, энэ төрлийн тоглоомын хохирол минут, секундээр хэмжигдэж байгааг тодотгоод төслийг шуурхай хэлэлцэн батлах нь зүйтэй гэв. Үүний зэрэгцээ олон улсын сайн жишгийг нэвтрүүлж, төсөлд холбогдох зохицуулалтыг хэлэлцүүлгийн явцад нэмж тусгах боломжтой гэв. О.Батнайрамдал гишүүн, төслийн үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Зөвхөн эдийн засгийн төдийгүй нийгмийн хор уршгийг тооцох ёстойг онцлон тэмдэглэж байсан. Монгол Улсын Засгийн газрын зүгээс нөхцөл байдлыг тогтоож, шийдвэр гаргах гээд ажилласнаас хойш хэчнээн иргэн цахим мөрийтэй тоглоомын хохирогч болж, эрүүл мэндээр хохирч, гэр бүлүүд хүнд байдалд орж, улмаар улс орны эдийн засагт нөлөө үзүүлж байгааг тооцож, шуурхай арга хэмжээ авах шаардлагатай байгааг Н.Учрал гишүүн хэлж байв. Байнгын хорооны дарга Р.Сэддорж мөн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжиж буйгаа илэрхийллээ. Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 18 гишүүний 12 нь Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжиж буйгаа илэрхийлсэн юм. Түүнчлэн хамт өргөн мэдүүлсэн төсөл тус бүрийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих эсэх томьёоллоор тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлээд, энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон байна. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
51
Зураг
ТЭНЭГЛЭЛ
9
Зураг
БУРУУ
3
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
36 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
У.Хүрэлсүх [202.126.89.161] 2025/4/6
Зөв сайн ажилтан болохоор май 200000000 төгрөг
0 | 0 Хариулах
Зочин [66.181.183.163] 2025/4/5
Бүүр нэг дарангуйлал руугаа яваад байх юм даа
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.193] 2025/4/4
Цагдаагийн авлига ихсэх нь ээ.
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.34] 2025/4/4
Иргэний дансны мэдээллийг прокурорын зөвшөөрөлгүй цагдаа шалгаж болох тухай хуульчилах гэж байна гэж ойлголоо Хар тамхи мөрийтэй тоглоомын мөнгийг хянах гэж байгаа бол түүнд холбогдсон иргэний дансыг шалгахаар оруул Тэгэхгүй бол наад цагдаа чинь бид хуулийн дагуу ажиллаж байна гээд дурын хүний дансанд халдаад эхлэнэ шүү
2 | 0 Хариулах
Зочин [66.181.184.15] 2025/4/4
Яагаад овоо шдэ гээд бгаа малнууд вэ?!. Энэ цагдаа нар бол жинхэнэ мэргэжлийн шантаөчид , хуулийн нэр барьсаэ хулгөйч , луйварчид шүү дэ !! Иймд иргэд.н дансруу өнгийх эрхийг өгч болохгүй , эсэргүүцэж , жагсмаар бна
1 | 0 Хариулах
Зочин [202.126.88.199] 2025/4/3
Буруу шүү!,Хүний эрхэнд халдсан хэрэг байна! Цагдаад танилтай хүн бусдын дансыг хянаж шалгах юм байна !?
2 | 0 Хариулах
Зочин [66.181.161.45] 2025/4/3
Буруу
1 | 0 Хариулах
Зочин [66.181.190.156] 2025/4/3
Энэ болохгүй
1 | 0 Хариулах
Зочин [66.181.160.2] 2025/4/3
зүгээр л дурын цагдаа нь дээрэм хийдэг болох үйл явц шүүдээ. нэг их баясаад байгаа псдаа нар томчуудын дансыг шалгана гэж бодоод байгаа болтой үгүйшд жирийн иргэдийн дансыг л шалгаж дарамталдаг татвар нэхдэг болно.
4 | 0 Хариулах
ЗОЧИН [202.126.89.214] 2025/4/3
Прокурорыг еөөөөөр тоохоо болжээ уул нь иргэнийг хамгаалдаг юмсан
3 | 0 Хариулах
ЗОЧИН [202.126.89.214] 2025/4/3
Арай л бишээ бид ер нь амьд байгаа маань үнэн үү үгүй юү бүү мэд
0 | 0 Хариулах
Иргэн [183.177.100.4] 2025/4/3
Ингэж иргэдийнхээ эрх чөлөө рүү халдаж, новширцгоож байхаар зүгээр л Хойд Солонгосын дэглэмийг тогтоочих. Цаашид ардчилал, хүний эрх чөлөө, энэ тэр гэж худлаа хуцацгаахаа болъё.
3 | 0 Хариулах
Commie fukk [122.201.20.194] 2025/4/3
Яачихсан новшийн коммунист нийгэм бэ? Ардчилсан улсад амьдраад байна уу ямар улсад амьдраад байнаа?? Учрал орос аавтай юм байхдаа?
2 | 0 Хариулах
Зочин [103.168.34.47] 2025/4/3
Ёстой хуцваа
0 | 0 Хариулах
Асралт [202.55.188.107] 2025/4/2
Тэнэглэл
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.200] 2025/4/2
Прокурор зөвшөөрөлгүй хөдөлдөг цагдаа дэлхийд ганц хойд солонгост л байдаг юм.
5 | 0 Хариулах
Зочин [202.9.40.200] 2025/4/2
Одоо жагсах л үлдлээ дээ. Хууль нь явчжээ
0 | 0 Хариулах
Зочин [66.181.180.141] 2025/4/2
Дарангуйлал
1 | 0 Хариулах
Зочин [139.5.216.191] 2025/4/2
Manius shig hooson danstai hvnvvst hamaa alga ghdee hubi hvnii nuutsiin tuhai huuli irgenii haldasjgui erkh gh metchilen zurchigduh yum bn l da duriin garuud mungutei garuudiig segsreed daramtlaad duusaa
1 | 0 Хариулах
Зочин [66.181.179.39] 2025/4/2
Зиа ингээд цагдаа хэмжээлэшгүй эрхтэй боллоо. Онцгой бүрэн эрхэт комис гээд нэрийг нь өөрчилчихмөөр юмдаа.
2 | 0 Хариулах
irgen [202.9.46.90] 2025/4/2
Hunii erhiin komis ni haana yu hiij yavnaa, ajlaa hiideggui yum uu?
3 | 0 Хариулах
B [89.24.47.247] 2025/4/2
Хууль зүйн сайд гэж балай ямар алаа хийгээд байгаа юм бэ?
1 | 0 Хариулах
Зочин [66.181.168.8] 2025/4/2
ДАРАНГУЙЛАЛ РУУ ЭРГЭЛТ БУЦАЛТГҮЙ УРАГШАА
8 | 0 Хариулах
Зочин [122.201.31.251] 2025/4/2
Бүгдийг цахимжуулна гээд л солиороод байсан ард иргэдээ бүх нийтээр нь мэдээллээр нь базаж барьж хорьж цагдах гэж байгаа юм биз дээ
12 | 0 Хариулах
Зочин [66.181.188.99] 2025/4/2
ийм улсад хэн ч хөрөнгө оруулахгүйлдээ, дуртай юмаа шалгана, данс барина, тэгээд шантаажлана, гадаад хөрөнгө оруулалтаа бүр мартах хэрэгтэй
15 | 0 Хариулах
Зочин [202.9.40.200] 2025/4/2
Энэ бол шууд шийтгэл шүү дээ. Шүүхээс гадуур залхаан цээрлүүлэлт
10 | 0 Хариулах
Зочин [202.9.40.200] 2025/4/2
Энэ бол маш буруу шийдвэр. Аж ахуй нэгжийг дурын цагдаа дансыг нь хаагаад . Үйл ажиллагааг нь зогсоогоод . Шантааж хийх эрхтэй болох нь
21 | 0 Хариулах
Зочин [66.181.178.214] 2025/4/2
Duraaraa ynhnuud we? Tsagdaa nar n odo tgd hemjeegu erht haaniihaa hussenig hiigeed l?
9 | 0 Хариулах
Зочин [66.181.180.121] 2025/4/2
коммунистууд иргэний хувийн мэдээлэлд халдаж дээрэмдэхээр шийджээ
14 | 0 Хариулах
Зочин [202.9.46.202] 2025/4/2
Дарангуйллын улс утгаараа болох юм байна доо.126 дотор эрүүл ухаантай ардчилал хүний эрх мэдэх хүн байгаа гэж л найдахаас.хэн дуртайгаа шоглох нь
7 | 0 Хариулах
Зочин [59.153.113.201] 2025/4/2
ta nar nasaarai ingej baih yum shig aashilj bna
2 | 0 Хариулах
Зочин [103.212.116.46] 2025/4/2
Бэлэн мөнгө 💸💰 л найдвартай болох ндээ хүмүүсээ
3 | 0 Хариулах
Зочин [66.181.177.35] 2025/4/2
Хуко данх цагдаагийн дансы мэдээллийг иргэдэд нээлттэй болго
2 | 0 Хариулах
Зочин [203.21.120.133] 2025/4/2
За дуртай цагдаа нь дуртай хэрэгтээ сэжиглээд, дуртай хүнийхээ дансыг ухаж, царцааж, шантааж шаах юм бна дө
25 | 0 Хариулах
Зочин [103.161.242.242] 2025/4/2
Ер нь бол бидний хувийн нууц мэдээлэл цагдаагийханд public болох л юм байна. Коммунист хар хүүрүүд юм даа.
19 | 0 Хариулах
Зочин [202.131.225.53] 2025/4/2
ай мэдэхгүй ээ
0 | 0 Хариулах