Л.Хосбаяр: Нийслэлийн төсвийн орлого хэсэгт өөрчлөлт ороогүй. Гэхдээ төсөвт өртөг нэмэгдсэн

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 3 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас нийслэлийн 2025 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тогтоолын төслийг НИТХ-д өргөн барьжээ. Уг төслийг өчигдөр хэлэлцэж редакцын засвартайгаар батлав. Ингэснээр энэ онд нийслэлийн төсвийн орлого 1 их наяд, зарлага 5 их наяд байх нь.

Төсөлд 27, 28, 29, 30, 31 дүгээр байрны гадна шугамыг шинэчлэн солих, НЗДТГ болон нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын орон сууцны хөтөлбөр арга хэмжээний 15 тэрбум төгрөгийг бууруулж, нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх арга хэмжээний зардлыг 15 тэрбумаар нэмэгдүүлэх өөрчлөлт оруулах саналыг НИТХ дахь МАН-ын бүлгээс гаргасныг төлөөлөгчид дэмжиж, НЗДТГ-ын дарга Б.Амгалан "2025 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд санхүүжилтийн нэмэлт эх үүсвэр шаардаагүй, төсөв хоорондын зохицуулалтын шинж чанартай өөрчлөлтүүд байгааг НЗДТГ хүлээж авах боломжтой" гэсэн юм.

2025 оны хотын шуудын төсвийн нийт орлогыг 1,664.5 тэрбум төгрөг, нийслэлийн төсвийн нийт орлогыг 4,127.1 тэрбум төгрөг, нийслэлийн төсвийн нийт эх үүсвэрийг 6,792.3 тэрбум төгрөг, хотын шуудын төсвийн урсгал зардлыг 1,319.4 тэрбум төгрөг, төсвийн хөрөнгө оруулалтыг 4,453.6 тэрбум төгрөг, төвийн зургаан дүүргийн төсвөөс нийслэлд төвлөрүүлэх орлогыг 1,435.6 тэрбум төгрөг, нийслэлийн төсвөөс алслагдсан гурван дүүрэг болох Багануур, Багахангай, Налайх дүүрэгт олгох санхүүгийн дэмжлэгийг 16.4 тэрбум төгрөг байхаар тооцов.

2025 оны нийслэлийн төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоол:

Нийслэлийн төсвийн нийт орлого: 1 их наяд 688 тэрбум 611 сая 923 мянга 700 төгрөг

  • Татварын орлого: 1 их наяд 80 тэрбум 723 сая 164 мянга 
  • Татварын бус орлого: 583 тэрбум 770 сая 539 мянга 400 
  • Орон нутгийн хөгжлийн сангийн орлогын шилжүүлэг: 24 тэрбум 118 сая 220 мянга 300 төгрөг.

Төсвийн ерөнхийлөн захирагч, түүний харьяа болон бусад байгууллагын төсөвт төвлөрүүлэх орлогын хэмжээ:

  • Нийслэлийн Засаг дарга: 1 их наяд 724 тэрбум 493 сая 703 мянга 400
  • Нийслэлийн харьяа газар, агентлагуудын төсөвт төвлөрүүлэх орлого: 1 их наяд 386 тэрбум 704 сая 164 мянга
  • Харьяалах төсөвт байгууллагын өөрийн орлого: 49 тэрбум 172 сая 656 мянга 700
  • Хүүгийн орлого: 265 тэрбум 616 сая 882 мянга 700
  • Бусад орлого: 23 тэрбум төгрөг.

Нийслэлийн 2025 оны төсвийн жилд зарцуулах зарлагын нийт хэмжээ: 5 их наяд 773 тэрбум 53 сая 348 мянга 200 төгрөг.

Төсвийн ерөнхийлөн захирагч тэдгээрийн харьяа байгууллагын төсөв зарцуулах хэмжээ:

  • Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал: 65 тэрбум 34 сая 513 мянга 100
  • Нийслэлийн Засаг дарга: 5 их наяд 708 тэрбум 18 сая 735 мянга 100
  • Урсгал зардлын дээд хэмжээ: 1 их наяд 239 тэрбум 396 сая 174 мянга 700
  • Хөрөнгийн зардлын дээд хэмжээ: 4 их наяд 468 тэрбум 622 сая 660 мянга 400 төгрөг.

Нийслэлийн 2025 оны төсвийн жилд төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хотын хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний зардлын хэмжээ: 1 их наяд 727 тэрбум 822 сая 290 мянга 900 төгрөг.

  • Замын сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн зардлын хэмжээ: 156 тэрбум 293 сая 300 мянган төгрөг
  • Нийслэлийн үнэт цаасны хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ: 1 их наяд 987 тэрбум 537 сая 623 мянга 300
  • Нийтийн тээврийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээ: 29 тэрбум 419 сая 200 мянган төгрөг
  • 2024-2025 онд дамжих хэрэгжих төсөл арга хэмжээний зардлын хэмжээ: 543 тэрбум 441 сая 25 мянга 900

Нийслэлийн төсвөөс дүүргүүдэд олгох санхүүгийн дэмжлэгийн хэмжээ: 16 тэрбум 384 сая 973 мянга 500

  • Дүүргийн төсвөөс нийслэлийн төсөвт төвлөрүүлэх орлогын хэмжээ: 1 их наяд 435 тэрбум 623 сая 413 мянга 800
  • Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангаас дүүргийн орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлгийн хэмжээ: 36 тэрбум 214 сая 789 мянга 500
2025 онд дамжуулан зээлийн эргэн төлөлтийн үндсэн төлбөрт: 54 тэрбум 345 сая 25 мянга 900 төгрөг, хүүгийн төлбөрт 18 тэрбум 641 сая 270 мянга 900 төгрөг, нийт 72 тэрбум төгрөгийг Монгол Улсын төсөвт төлнө.

Нийслэлийн 2025 оны төсвийг санхүүжүүлэх эх үүсвэрийн хэмжээ: 5 их наяд 789 тэрбум 438 сая 321 мянга 700 төгрөг.

Нийслэлийн татварын болон татварын бус орлого, дүүрэг, орон нутгийн хөгжлийн сангийн орлогоор санхүүжүүлнэ. 

  • Нийслэлийн төсвийн урд оны үлдэгдэл: 2 их наяд 665 тэрбум 202 сая 986 мянга 200 төгрөг.
  • Нийслэлийн Үнэт цаасны урд оны шимтгэлийн үлдэгдэл: 3 тэрбум 17 сая төгрөгийг нийслэлийн 2025 оны төсөвт зарцуулна.
  • Он дамжин хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний зарцуулагдаагүй 131 тэрбум төгрөгийг энэ оны төсөвт шилжүүлэн зарцуулна.

Нийслэлийн 2025 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тогтоолын талаар НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Санхүү, эдийн засаг, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр "2025 оны төсвийн хүлээгдэж байгаа гүйцэтгэл дээр жижиг зохицуулалт хийхийн тулд төсвийн тодотгол хийсэн. Энэ юу юм гэхээр 2024 онд 500 тэрбум төгрөгийн дотоод бонд босгосон. Энэ хүрээнд өнгөрсөн онд 87 байршилд 160 орчим км замын шинэчлэлт, өргөтгөлийн ажил хийсэн бөгөөд тус ажлын гүйцэтгэл оны эцэст гараагүй учраас 200 тэрбумын бондын худалдаа бид хийгээгүй гэсэн үг. Уг гүйцэтгэлийн үлдэгдлийг гаргахын тулд бид төсвийн тодотголд зохицуулалт хийх журмаар зохицуулалтыг хийсэн.

24 мега төслийн хувьд метроны төслийн шинэчилсэн ТЭЗҮ-ийг мэргэжлийн байгууллагуудаар батлуулсан. Үүнтэй холбоотой төсвийн орлого хэсэгт өөрчлөлт ороогүй. Гэхдээ төсөвт өртөг нэмэгдсэн. Энэ нь 2025 онд санхүүжих хэсэг дээр ачаалал бага байсан учраас метроны төслийн 2025 оны санхүүжилтээс зарим зардлыг санхүүжүүлэх зохицуулалт хийсэн.

Эмээлт эко аж үйлдвэрийн парк, Хүннү хот зэрэг зарим бүтээн байгуулалтын ТЭЗҮ хийгдсэн төслүүдэд санхүүжилтийн эх үүсвэр хэрэгтэй байсан учраас худалдан авалт нь зарлагдаад амжилтгүй болсон, ажил нь огт эхлээгүй, хөрөнгө оруулалтын эрэмбээр хойшлуулж болох зардлуудыг ТЭЗҮ батлагдсан төслүүд рүү зайлшгүй шилжүүлэх шаардлага үүссэн.

Нийслэлийн 2025 оны төсвийн орлогын хүлээгдэж буй гүйцэтгэлд үндэслэн төсвийн орлогыг 101.4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлснээр хотын шууд төсвийн нийт орлогыг 1 их наяд 664.5 тэрбум төгрөг, нийслэлийн төсвийн нийт орлогыг 4 их наяд 127.1 тэрбум төгрөг байхаар, урьд оны үлдэгдлээс санхүүжих дүнг 95.8 тэрбум төгрөгөөр бууруулж 677.7 тэрбум төгрөг байхаар, нийслэлийн үнэт цаасны орлогыг 200.7 тэрбум төгрөгөөр бууруулж 1 их наяд 987.5 тэрбум төгрөг байхаар, нийслэлийн төсвийн нийт эх үүсвэрийг 195.0 тэрбум төгрөгөөр бууруулж 6 их наяд 792.3 тэрбум байхаар тооцоолон төсвийн тодотголын төсөлд тусгасан.

Нийслэлийн 2025 оны төсвийн урсгал зардлын хэмжээ 1 их наяд 421.9 тэрбум төгрөг болж, үүнээс 63.9 хувь буюу 908.9 тэрбум төгрөгийг хотын төсвийн урсгал зардал, 36.1 хувь буюу 513.0 тэрбум төгрөгийг есөн дүүргийн урсгал зардал тус тус эзэлж байна. Хэсгийн ахлагч нарын урамшууллыг нэмсэнтэй холбоотойгоор дүүргүүдийн урсгал зардлын хэмжээ бага зэрэг өссөн.

Нийслэлд дамжуулан зээлийн төлбөрүүдтэй холбоотой хэмнэлт буюу валютын ханшийн алдалгүй үе буюу нэгдүгээр сард төлөөд энэ жил төлөх дамжуулан зээлийн төлбөрөөсөө тодорхой хувийн хэмнэлт гаргасан. Эдгээр хэмнэлтүүдийг хөрөнгө оруулалтын зардалд шилжүүлэх зэрэг жижиг хөдөлгөөнүүдийг төсвийн зохицуулалтаар хийж НИТХ-аар баталлаа" гэж тодотгов.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
6
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
ХАХА
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг