Нийслэлийн 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулав

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 3 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг НИТХ-аар өнөөдөр хэлэлцлээ.

Төлөвлөгөө батлагдах явцад холбогдох байгууллагуудаас хоцорч ирсэн санал, тусгагдаагүй боловч улс, нийслэлийн хөрөнгөөр хийж буй бүтээн байгуулалтын ажлын төсөв хөрөнгө, зураг төсөл нь батлагдан газрын асуудлыг шийдвэрлэх хүсэлт нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иржээ. Иймд газрын тухай хуулийн дагуу төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах тогтоолын төслийг боловсруулж НИТХ-аар хэлэлцэх зайлшгүй шаардлага үүсжээ. Нийт 71 байршлын 194.1 га газрыг нэмэгдүүлэхээр санал ирүүлсэн ба үүнээс 70 байршлын 193.9 га газрын төсөл арга хэмжээнд өөрчлөлт оруулах тухай тогтоолд тусгасан байна. 

Тогтоолын төсөлд газар зохион байгуулалтын чиглэлээр 29 байршлын 33.3 га газрын төсөл арга хэмжээг төлөвлөснөөс төрийн болон төсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээнд 11 байршлын 11.68 га, газрын эрхийг хэсэгчлэн болон бүхлээр нь хүчингүй болгох, дуусгавар болсон байршлуудад хоёр байршлын 4 га, газрын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, газрын төлбөрийн орлогыг нэмэгдүүлэх, дуудлага худалдаагаар шинээр эзэмшүүлэх, ашиглуулах зорилгоор 15 байршлын 17.44 га, нийтийн эдэлбэр газрын байршил хэмжээг тогтоохоор нэг байршлын 0.18 га, Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд нөхөн сэргээлт хийх 50 га, нөхөн олговор олгон газар чөлөөлөх чиглэлээр 40 байршлын 10.68 га газрын арга хэмжээ төлөвлөснөөс шинээр баригдах барилга байгууламжийн газрыг чөлөөлөх 10 байршлын 95.95 га, авто зам, замын байгууламжийн газрыг чөлөөлөх 30 байршлын 14.73 га газар гэж нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг НИТХ-д намын бүлгүүд дэмжжээ.

Уг өөрчлөлтүүдийг нийслэлийн 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулж, баталлаа.

Түүнчлэн НИТХ-аар нийслэлийн ирэх оны төсөв нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэв.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Rebecca Brooklyn [197.155.73.19] 2025/3/29
I'm thrilled to share my positive experience with Data Forensics Cyber Services, who successfully helped me recover my digital currency from scammers. If you're a victim of cryptocurrency scams, I highly recommend reaching out to Data Forensics Recovery Cyber Services. Their expertise and assistance can be invaluable in recovering your lost assets. Let's spread awareness about these scams and support those affected. Kudos to Data Forensics Recovery Cyber Services for their exceptional work!" can reach them via Email:DataForensicscyberservices@protonmail .com WhatsApp:+1(315)612-1269 Website:https://www.data-forensics.de/
0 | 0 Хариулах
ҮГЛЭЭ ӨВГӨН [139.5.219.166] 2025/3/28
монголчууд бид газар эзэмшихэд түүхий байна.Хэзээ бэлэн болох вэ???
0 | 0 Хариулах
Зочин [66.181.176.95] 2025/3/28
Ядаж зуслангийн газарт уул ухаж хашаа барьсан айлуудыг болиулаач ээ. Зуслангаар сул ноход маш их болсоон. Явган алхаж явах их хэцүү болсон. хашаан дахь ноход, сул ноход ирж зуучих гээд мөн шөнө хуцаад унтуулахгүй нялх хүүхдийг. Мөн хүүхдийн памперсаа гудамжны булан хоосон хашаанд хаяад бна. Цахилгаан засвар дуудлага өгөөд операторууд нь дамжуулж хэлдэггүй таг болдог хэд хоногоор угаадаг, ирээд балан цулан янзалдаг.
2 | 0 Хариулах
Газар [103.57.94.227] 2025/3/28
Газар өмчлүүлж эзэмшүүлэх маш буруу шийдвэр байж. Өмнө зүгийн бодлого байсан. Монголчууд газраа амрааж сэлгэж нутаглана. Бас хоорондоо 300м ээс багагүй зайтай буюу саахалт айлын зайд хол байдаг байсан нь маш учиртай
0 | 1 Хариулах
Зочин [66.181.185.197] 2025/3/28
Хэзээ зуслангийн газар олгож эхлэх юм бэээээ
1 | 1 Хариулах
Зочин [202.9.46.124] 2025/3/28
Нүүдэлчин үндэстэнд суурин соёл иргэншил зохихгүй гэдэг нь батлагдаж байна даа.
1 | 1 Хариулах