Оюутан, залууст нийгэмд хувь нэмрээ оруулах боломжийг нэмэгдүүлэх, бүтээлч санал, санаачилгатай залуу үеийг дэмжих, хөгжүүлэх зорилготой “STUDENT LED 2025” төслийн уралдаан 3 дугаар сарын 27-ны өдөр ялагчдаа тодрууллаа. Санхүү Эдийн Засгийн Их Сургуулиас зохион байгуулсан тус уралдаанд дотоодын 13 их, дээд сургуулийн нийт 55 төсөл өрсөлджээ.
Дижитал их сургуулийн хөгжилд хувь нэмэр оруулах, дэмжих чиглэлд хамтран ажиллах хүрээнд Юнител групп тус уралдааныг дэмжин оролцож, тогтвортой хөгжлийн зорилгуудыг залууст таниулах, залуу судлаачдыг дэмжиж, тэдний мэдлэг, чадварыг хөгжүүлж, хамтдаа тогтвортой ирээдүйг бүтээх зорилгоор ивээн тэтгэн, шалгарсан төслүүдэд мэргэжлийн зөвлөгөө өгч ажилласан байна.
Энэхүү уралдаан нь Тогтвортой Хөгжлийн Зорилгуудын
Тэмцээний шат бүрд шалгарсан оролцогчид төслийн хүрээнд шийдвэрлэх гэж буй асуудлаа ойлгох, оновчтой тодорхойлоход шаардлагатай туршлага, ур чадварыг эзэмшүүлэх сургалт, даалгавруудад мөн хамрагджээ.
Шилдгийн шилдэг төслүүдийг төслийн үндэслэл, зорилго, хэрэгжих боломж, асуудлаа оновчтой шийдвэрлэсэн байдал зэрэг шалгууруудад үндэслэн шалгаруулсан бөгөөд
Тэргүүн байр: “Stepresso” төсөл (Кофены хаягдал шаарыг ашиглан цэцэгний сав хийх)
Дэд байр: “Bio-plastic” төсөл (Хаягдал шар сүүгээр хийсэн байгальд ээлтэй нэг удаагийн хэрэгслүүд)
Гуравдугаар байр: “Swapliy” төсөл (Хуучин хувцсаа худалдаалах, хандивлах, солилцох платформ) тус тус тодорсон байна.
“STUDENT LED 2025” уралдаан нийгэмдээ тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд оюутнууд төслөөрөө дамжуулан өөрсдийн үзэл бодол, дуу хоолойг илэрхийлэхийн сацуу Юнител Группийн чадварлаг менторуудтай хамтран ажиллаж, тэднээс суралцаж, төслөө чанаржуулах боломжийг олгосноороо онцлогтой болж өнгөрлөө.