Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа нийслэлийн өмчийн эрүүл мэндийн байгууллагын захирлыг томилох, чөлөөлөх эрхийг нийслэлийн Эрүүл мэндийн газар хэрэгжүүлдэг. Тэгвэл нийслэлийн Засаг даргын дэргэдэх Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн гүйцэтгэх захирлаар А.Дэлгэрбаярыг томилжээ.
А.Дэлгэрбаяр нь Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт тархвар судлаач эмчээр 16 жил тасралтгүй ажиллаж, 2021 оноос тус эмнэлэгтээ албаны даргаар томилогдон ажилласан туршлагатай. Эрүүл ахуйч эмч, тархвар судлаач мэргэжилтэй.
Сонгинохайрхан дүүргийн I хороололд байрлах Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийг нийслэлийн Засаг даргын 2000 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдрийн захирамжаар “Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв” болгожээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!