ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/01/14-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Тэмүүжин: Шүүхийн шийдвэрт Ж.Хатанбаатар ахлагчтай багт уламжлалт эмнэлгийг зарах мөнгөн дүнг тогтоогоогүй

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 1 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Сонгинохайрхан дүүргийн Нэгдүгээр хороололд байрлах "Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийг НЗД-ын 2000 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн захирамжаар "Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв" болгожээ. Уг төвийн асуудлаар албаны хүн өнөөдөр мэдээлэл өглөө.

Нийслэлийн Өмчийн Харилцааны Газрын Өмчийн хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Тэмүүжин "Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төвийг Нийслэлийн Засаг даргын 2000 оны арванхоёрдугаар сарын 29-ний 468 дугаар захирамжаар "НЗД-ын дэргэдэх Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв" гэж өөрчилсөн байдаг.

2008 оны есдүгээр сарын 8-ны өдөр Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төв нь нийслэлтэй менежментийн гэрээ байгуулсан. Менежментийн гэрээг Ж.Хатанбаатар ахлагчтай багтай гурван жилийн хугацаатай байгуулж ажиллаж байна. Одоо гэрээний хугацаа дууссан. 2011-2014 онуудад аудитын комисс байгуулж, менежментийн гэрээг дүгнэсэн байдаг. Нийслэлийн Өмч Хувьчлалын Комиссын/НӨХК/ 2012 оны нэгдүгээр сарын 17-ны тогтоолоор тус менежментийн гэрээг хангалттай гэж дүгнэсэн бол 2014 оны гуравдугаар сарын 5-ны тогтоолоор гэрээний биелэлт хангалтгүй гэж дүгнэж, хаахаар шийдвэрлэсэн.

Менежментийн баг нь тухайн байгууллагын санхүүгийн зардал болон бүх үүрэг, хариуцлагыг хүлээж, үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр ажилладаг.

2008 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн байдлаар Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн балансад аж ахуйн барилга хоёр, гарааш хоёр, нийтийн эзэмшлийн хөрөнгө нэг, сувилал, эмчилгээний төв хоёр, бидний нэрлэж заншсанаар Нэгдүгээр хорооллын Хархоринд байрлах эмнэлгийн төв барилга, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг эмийн үйлдвэрийн барилга нийт 9 объектыг өгсөн. Анх менежментийн гэрээ байгуулах үед 9 объектын балансын нийт үнийг 808 сая 722 мянга 703 төгрөгөөр бүртгэсэн байна.

Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвд хүлээлгэн өгсөн барилга байгууламжуудын шинэчилсэн үнэлгээг мэргэжлийн байгууллагуудаар гаргуулна. 2008 онд хүлээлгэн өгсөн балансын үнийн дүнд их хэмжээний өөрчлөлт орно.

Ж.Хатанбаатар ахлагчтай Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвд холбогдох гурван шатны шүүхийн шийдвэр нь менежментийн багийн үйл ажиллагааг хэвээр явуулах, өмч хувьчлах комиссын процессыг үргэлжлүүлэх байсан. Шүүхийн шийдвэрт Ж.Хатанбаатар ахлагчтай багт яг тэдэн төгрөгөөр зар гэдэг мөнгөн дүнг тогтоогоогүй.

Нийслэлийн зүгээс Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн хөрөнгийг шинээр дахин үнэлүүлэх, өнөөдрийн бодит зах зээлийн ханштай нийлүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа юм" гэв.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
16
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
19 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Батцэцэг [64.43.50.85] 2025/1/30
Улсын өмчийг улсад нь, ард түмний өмчийг ард түмэнд нь буцааж өг. Төрсөн эцэг нь улсын эмнэлгийн захирал байж байгаад албан тушаалаасаа буухдаа өөрийн төрсөн хүүг захирлаар нь томилно гэдэг бол ашиг сонирхлын зөрчил мөнөөсөө мөн. Энэ бол Хатанбаатарын гэр бүлийн хувийн бизнэес биш. Нийслэлийн харьяанд байгаа ард түмний өмч юм
0 | 0 Хариулах
Гого [139.5.217.77] 2025/1/17
Өвчин дээр дөрөөлж , асрамжийн хүүхдүүдийн мөнгөөр их л хөрөнгөжсөн нөхөр дө
0 | 0 Хариулах
Иргэн [202.9.47.40] 2025/1/17
Хатанбаатар хүмүүсийг эмчлээд ард нийтийн төлөө ажиллаж бгаа хүнд нь эмлэгийн барилгыг нь үнэлээд өгчихөд болно, Харин улсын Чингис ЗБ-ыг залжин аргаар үнэгүй хувьдаа авсан Сү.Батболдоос хурааж авах хэрэгтэй, энэ ЗБ нь ард нийтэд ямар ч өгөөжгүй, дээдчүүл баячуудын нууцаар явалддаг газар, тиймдээ ч Сү.грүү хэн ч халдаж чаддаггүй
0 | 0 Хариулах
Hhh [59.153.114.127] 2025/1/17
Богд уул сувилалд нь хэвтсэн хүн лав 7 хоног хэвтэхэд 3 хоногт нь эмчилгээ хийгээгүй гэж байсан. Зүүний эмчгүй энэ тэр гээд. Тэгээд харсан даатгалаас тэр хүнээс 540к татсан байсан.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.191.66] 2025/1/16
Энхбаярын үед гадны том төслийг нийлж идээд далимд нь энэ барилгыг авсан хүн. Уг нь бол шоронд байх хоригдол доо.
1 | 0 Хариулах
Зочин [91.223.100.130] 2025/1/16
Ард кино театрт тэр шалгалтаа оруулдаг болоосой
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.155] 2025/1/15
Энэ нийслэлийн өмчийг сайтар овжин ашигласан бнаа хүүхдиын эмнэлэг болгопоо хатанбаатар хатуубаатар мөнгө ит. Цлхисондоо
1 | 0 Хариулах
Зочин [66.181.180.124] 2025/1/15
Хэн энэ азарган толгойтыг элэгний эмч гээд байгаа юм бэ? Өөрөө өөрийгөө тэгж нэрлээд элэг өвчтэй хүмүүсийн өвчинийг хүндрүүлж улам сэдэрээж байгаагаас өөр ямарч үр дүн байхгүй. Харин шоронд шомбойж байх хүн. Хэн гэдэг хүн эдгэрсэн юм бэ? Мөн тнр допингийн шинжилгээ хийж залуучуудыг амьдаар нь алж байна. Эрүү үүсгэж шоронруу явуул
1 | 0 Хариулах
Зочин [66.181.185.179] 2025/1/16
Олон хүний элгээр тоглож, хавдартай хүмүүсийг буруу оношилж эмчлэх нэрийдлээр хавдрыг нь томруулж өчнөөн хүний амиар наадсан газар даа. Болиулж хүүхдийн эмнэлэг болгох хэрэгтэй.
0 | 0 Хариулах
Уншигч [61.98.115.75] 2025/1/15
Эмнэлэг нэртэй дан түрээс юм бна лээ ш дээ .Элэг эмчилдэг талдаа ч тааруухан. Улс өмчөө аваа ч тэр газараар хэвтэж бгаа хүүхдүүдээ хэвтүүл. ХАТАНБААТАР овоо хэдэн төгрөгтэй болсон одоо болоо .
4 | 0 Хариулах
Зочин [103.145.234.48] 2025/1/15
Шунал нь дуусахгүй. Эмчилж чадахгүй байж хүмүүсийг хорлоод сууж байдаг Хатанбаатарт хариуцлага тооц.
2 | 0 Хариулах
Зочин [103.57.93.84] 2025/1/15
Зүгээр л авчих санаатай юм биш үү хөрөнгөө буцааж авч чадахгүй шүүх ч гэсэн тэгж шиыдээд б айхдаа яахав дээ нийслэлийн өмч биз дээ
2 | 0 Хариулах
Дорж [66.181.176.37] 2025/1/15
Намбар Энхбаяр л энэ хүнд өгүүлсэн шүү дээ. Тм д н Энхбаяр төрд буцаан авч өг
0 | 0 Хариулах
Зочин [122.201.31.141] 2025/1/15
Энэ хатанбаатар гэж хаа сайгүй улсын хөрөнгииг луйвардаж явдаг хүн юм аа Энэ чинь бас допингын төв гэдэг байгууллагыг шантаажаар мөнгө хиидэг байгууллага болгож олон сайн бөхчүүдииг хохироосон новш биздээ
4 | 0 Хариулах
Zochin [202.126.89.151] 2025/1/15
Minii medehiin Tursun ah duuseeree bugshsan gazar daa...dandaa sadanguud...nygtlan ni hatanbaatariin tursun duugiinh ni ohin bdag...tegeed bodwol ulsaas tatsan munguur ni mashinii naimaa hiideg baih...
2 | 0 Хариулах
Данрав [202.126.91.52] 2025/1/15
ДАРГА НАРТАЙ холбоотой иймэрхүү луйварчинд сайн тэмцэх хэрэгтэй.Ард түмний өмчийг зүгээр цуслах санаатай.Хурааж авах ёстой.
3 | 0 Хариулах
Зочин [66.181.161.71] 2025/1/14
Luivarchingaas hurunguu butsaaj av
2 | 1 Хариулах
Зочин [103.168.34.123] 2025/1/14
улсын юмыг улсад нь буцааж өгвөл таарна
3 | 0 Хариулах
Зочин [192.82.65.200] 2025/1/14
Зөв2. Улсын өмчийг үнэгүй хувьдаа аваад хүүхэддээ шилжүүлсэн бололтой. Хувьчилбал нээлттэй дуудлага худалдаа явуулаад одоогийн бодит үнээр зарах хэрэгтэй
3 | 0 Хариулах