• 6 сарын 12, Пүрэв
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/10/27-НД НИЙТЛЭГДСЭН

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Х.Мөнхжаргалыг томилжээ

Г.Мөрөн, iKon.mn
2023 оны 10 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 26-ны 385 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат томилогдон ажилласан.

Засгийн газраас тогтоосон Онцгой дэглэмийн хугацаа дууссантай холбогдуулан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын захирал Х.Мөнхжаргалыг томиллоо.

Байгууллагын тамга, ажил хүлээлцүүлэх арга хэмжээг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт удирдан, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, компанийн удирдах албан тушаалтнууд байлцлаа.

зураг
 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д Онцгой дэглэм тогтоосон нэг жилийн хугацаанд нүүрс олборлолтыг 3 дахин, нүүрс тээврийг 3.5 дахин, орлогыг 3.6 дахин, нүүрс борлуулалтыг 3.9 дахин нэмэгдүүлж Улсын төсөвт 2.7 их наяд төгрөгийн татвар хураамж төвлөрүүлж УИХ, Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.

 

Эх сурвалж: "Эрдэнэс Тавантолгой" ХК

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
16
Зураг
ТЭНЭГЛЭЛ
6
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
10 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [89.113.147.7] 2023/10/30
Монголын түүхэнд төрийн өмчит Эрдэнэс таван толгой компани нь хувийн өмчит Энержи ресурс, МАК мөн ГОК зэргээс давсан үр ашигтай ажилласан түүх байхгүй шүү БЭТ гэх Сангийн яамны дарга гайхалтай сайн ажилласан шүү түүнийгээ үргэлжлүүлж ажиллуулаад одоо ашиглальад оруулах гэж буй хуурай, нойтон аргаар нүүрс цэвэршүүлэх үйлдвэрүүдийг нь ашиглалтад оруулчих байсан юмдаа нүүрсийг амнаас нь овтейк гэрээ хийж хулгайлдгийг зогсоосон биржээр зараад шууд мөнгөө авдаг болсон 3 их наяд долларын борлуулалт хийж ГОК, Оюутолгойгоос том компани болгосон улсад 2.7 их наяд төгрөгийн татвар төлсөн гээд юу болов оо монголын хувийн болон төрийн бүх компаниуд цаашаагаа бүгдийг нь доош нь хийгээд баллад өгөв өө хөөрхий дараа жилээс түүхий нүүрс биш угаасан нүүрс зарна гэхээр орлого нь ихээр өсөх юм гэсэн шүү
0 | 0 Хариулах
Зочин [185.209.105.245] 2023/10/29
ideh ee bodood chichreed bj bgaa bhdaa gulugnvvd ene Mongol opond heregtei gants ch zuil hiihgui hvmvvs shvvdee bvgdeeree
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.87] 2023/10/27
BET Ganbat ni urgeljluuleed ajillaj boldoggui yumuu
1 | 0 Хариулах
zochin [43.242.242.65] 2023/10/27
bas yadag tomilgoonii ats n ve
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.99] 2023/10/27
Амарбаясгалан Хүрэлбаатар нүүрсчидээ. Та нар суганы үснүүдээ төрийн өмчит компаниудад байрлуулж бантан хутгадгаа зогсоо. Эрдэнэс монголыг гэхэд наад наранцогт чинь бантан болгож дууслаа одоо эрдэнэс таван толгойг бас нэг суганы үсдээ шидэж өгөөд
3 | 0 Хариулах
Зочин [103.57.94.126] 2023/10/27
Бас хэнийх нь хүүхэд арын хаалга бол?
3 | 0 Хариулах
Зочин [66.181.182.103] 2023/10/27
Амарбаясгалангийн найз гэнээ
4 | 0 Хариулах
Зочин [103.57.95.137] 2023/10/27
Асарбаясгалан гарааны хүнээ тавьсан уу
5 | 1 Хариулах
Зочин [202.9.46.196] 2023/10/27
Хэдэн жилийн дараа шоронд
4 | 2 Хариулах
irgen [202.9.46.133] 2023/10/27
Kazakhstan-d buten horoolol avilgiin munguur bariulna
1 | 0 Хариулах