"Эрдэнэс Тавантолгой(ЭТТ)" ХК өнөөдөр 2024 оны тайлангаа сэтгүүлчдэд танилцууллаа.
Тус компанийн 2024 оны онцлох ажлууд нь
ЭТТ ХК-ийн Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Г.Гантулга "Өнгөрсөн онд 30.4 сая тонн нүүрс олборлож, 29.6 сая тонн нүүрс борлуулсан. Ингэснээр 3 тэрбум ам.доллар буюу 10.2 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллаж, 3.5 их наяд төгрөгийг улсын төсөвт татвар хэлбэрээр төвлөрүүллээ.
3 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажилласны үр дүнд 4.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай байв.
Энэ оны хоёрдугаар хагасаас сэргэх болов уу гэсэн хүлээлттэй байгаа. Гэхдээ үнэ өсөж, буурахыг хэн ч баттай тааж мэдэхгүй.
Бид өнгөрсөн онд биржийн борлуулалтаа нэмэгдүүлэх зорилго тавьсан. Биржээр борлуулах нь хүргэж өгөх нөхцөлтэй, хил үнээр борлуулдаг. Хуучин хэрэгжиж байсан амны гэрээгээр бол амнаас ачигдсанаар бидний борлуулалтаар хүлээн зөвшөөрөгддөг.
2023 оны хоёрдугаар сарын 9-нд биржийн арилжаа эхэлснээс хойш нэг ч удаа амны гэрээ, биржийн гадуур гэрээ байгуулаагүйг онцолъё. Бүгдийг нь биржээр зарж байна. 2023 онд нийт борлуулсан нүүрсний 17 хувийг биржээр зарж, хүргэж өгч байсан бол 2024 онд 38 хувь болгож нэмэгдүүллээ.
Өөрөөр хэлбэл 2024 онд борлуулсан 29.6 сая тонн нүүрсний 11.6 сая тонн нь биржээр зарж, хүргэж өгсөн гэсэн үг. Харин 62 хувь нь хуучин байгуулсан байсан амны гэрээтэй нүүрс. Энэ онд биржээр борлуулах нүүрсний хэмжээг 40 хувь ба түүнээс дээш гаргах зорилготой байгаа ч үнийн уналттай холбоотойгоор биржийн арилжаа сорилттой тулгараад байна.
Өнгөрсөн оныг дүгнэвэл бүтээн байгуулалтын төслүүдээ дуусгасан жил байлаа. Энэ онд Засгийн газрын шийдвэрийн дагуу Тавантолгойн дулааны цахилгаан станцын төслийн гүйцэтгэгч шалгарвал манай компани санхүүжүүлэх үүрэгтэй. Мөн хил холболтын бүтээн байгуулалтын Монголын талын төслийн санхүүжилтийг олгох үүрэгтэй байгаа" гэв.
Харин ногдол ашгийн талаар тэрбээр "2025 оны хоёрдугаар сарын 19-ний Төлөөлөн Удирдах Зөвлөл(ТУЗ)-ийн хурлаар энэ оны ногдол ашиг тараах шийдвэр гарсан. 2024 оны арванхоёрдугаар сарын 20-нд ногдол ашгийн урьдчилгаа 135,000 төгрөгөөс татвар суутган иргэдийн дансанд шилжүүлсэн.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!