Уншиж байна ...

Shoppy.mn болон UBCab Express хамтын ажиллагаагаа эхлүүллээ

СУРТАЛЧИЛГАА
2 цаг 9 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Монголын анхны хиймэл оюун ухаанд суурилсан “Үндэсний тэргүүлэгч цахим худалдааны платформ” shoppy.mn нь технологийн дэвшлийг ашиглан хэрэглэгчдэд илүү хурдан, найдвартай үйлчилгээ үзүүлэх зорилготой UBCab Express компанитай албан ёсны хамтын ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн боллоо.

2017 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж буй Монголын анхны хиймэл оюун ухаанд суурилсан онлайн худалдааны платформ shoppy.mn нь өнөөдөр 1.8 сая гаруй хэрэглэгчтэй төдийгүй өдөрт 1300 гаруй захиалгыг бүртгэдэг бөгөөд дотоодын төдийгүй олон улсаас хүссэн бараагаа захиалах боломжийг нэг дороос бүрдүүлж ажиллаж байна.

зураг
 

Эдгээр технологийн компаниуд хамтарснаар хэрэглэгчдийн захиалсан бараа, бүтээгдэхүүнийг UBCab Express-р дамжуулж хамгийн богино хугацаанд гарт нь хүргэх, илүү чанартайгаар хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг өндөрт байлгахаар хүргэлтийн үйлчилгээг дараагийн шатанд аваачин үе шаттайгаар эхлүүлэхээр төлөвлөж байна.

зураг
 

“UBCab Express” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ө.Батзориг: shoppy.mn-тэй хамтын ажиллагаагаа эхлүүлж буйд бид тун таатай байна. Энэ нь хүргэлтийн сүлжээг улам өргөжүүлж, хэрэглэгчдэд илүү дэвшилтэт, чанартай үйлчилгээ үзүүлэхэд чухал алхам болж байна.

зураг
 

“Шоппи” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Даваажамц: "UBCab Express-ийн хурдан, найдвартай хүргэлтийн үйлчилгээг бид хэрэглэгчдэдээ санал болгох болсондоо баяртай байна. Энэ хамтын ажиллагаа нь манай үйлчилгээг улам сайжруулж, хэрэглэгч ачаа, бараагаа илүү хурдан, илүү найдвартай авах боломжийг бүрдүүлж байна.

Shoppy.mn болон UBCab Express-ийн хамтын ажиллагаа нь онлайн худалдааны зах зээлд технологийн шинэ шийдлүүдийг нэвтрүүлж, хэрэглэгчдэд илүү хялбар, тав тухтай үйлчилгээг санал болгоход чиглэгдсэн томоохон алхам болж байна.  

Shoppy.mn апп татах: bit.ly/ShoppyApp

UBCab Express апп татах: onelink.to/ubcab

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.