Уншиж байна ...

Б.Адъяа-Очир: Яармаг, Нэгдүгээр хороолол, Дамбадаржаа орчимд агаар бохирдолтой байна

Д.Янжиндулам, ikon.mn
2 цаг 21 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2025 оны хоёрдугаар сарын 6-ны буюу өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн Нэгдүгээр хороолол, Таван буудал, Толгойт орчимд хүхэрлэг хий агаарын чанарын стандартаас давсан бол азотын давхар исэл, PM10, PM2.5 тоосонцор нь бүх цэгт хэвийн түвшинд байжээ.

"Өнөөдөр 09:30 цагийн байдлаар Богд хааны музей орчимд агаар цэвэр, Бөхийн өргөө, 100 айл, Таван буудал орчимд хэвийн түвшинд байна.

Харин Налайх, Амгалан, Шархад, Хайлааст, Ургах наран хороолол, Нисэх, Баруун дөрвөн зам, Мишээл экспо орчимд агаар бага бохирдолтой бол Яармаг, ДЦС, Нэгдүгээр хороолол, Зурагт, Толгойт, Дамбадаржаад улаан түвшинд буюу агаар бохирдолтой байна" гэж Нийслэлийн Агаар, Орчны Бохирдолтой Тэмцэх Газрын агаарын чанарын хяналт хариуцсан мэргэжилтэн Б.Адъяа-Очир мэдээллээ.

Цаг уурын байгууллагаас мэдээлснээр өчигдөр буюу хоёрдугаар сарын 6-н Улаанбаатар хотын хамгийн оргил хүйтэн өдөр байжээ.