ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/02/06-НД НИЙТЛЭГДСЭН

Хоёрдугаар сарын 9-нөөс ихэнх нутгаар хүйтний эрч суларна

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 2 сарын 6
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хоёрдугаар сарын 08-12-ныг хүртэлх ирэх тав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. 

Энэ сарын 7,8-нд нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн байх бол 9-ний өдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч сулрах юм байна.

Хур тунадас: 

  • Хоёрдугаар сарын 9-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр,
  • Хоёрдугаар сарын 10-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар,
  • Хоёрдугаар сарын 11-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи:

  • Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр,
  • Хоёрдугаар сарын 9-нд Алтайн уулархаг нутаг, Арц богдын өвөр хоолойгоор,
  • Хоёрдугаар сарын 10-нд нутгийн зарим газраар,
  • Хоёрдугаар сарын 11-нд говь, тал хээрийн нутгаар 15-17 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: 

  • Хоёрдугаар сарын 9-нөөс ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -33...-38 градус, өдөртөө -23...-28 градус,
  • Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө -27...-32 градус, өдөртөө -17...-22 градус,
  • говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -10...-15 градус, өдөртөө -3…-8 градус,
  • Хангайн нурууны өвөр бэл, цас багатай газраар шөнөдөө -16...-21 градус, өдөртөө -8...-13 градус,
  • бусад нутгаар шөнөдөө -21…-26 градус, өдөртөө -11...-16 градус хүйтэн байна.  
Улаанбаатар хотын тав хоногийн цаг агаар: 

Ikon.mn сайтаас цаг агаарын мэдээг дэлгэрэнгүй харах бол ЭНД ДАРНА уу. 

зураг
 
ikon
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
5
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [122.201.31.131] 2025/2/6
Hujaanuud huitruulj baina
1 | 0 Хариулах
иргэн [184.22.79.119] 2025/2/6
2 сарын 17 гэхэд идэр буюу хамгийн хүйтэн 9 дуусна түүнээс хойш өвгөн 9 нь 27 хоног үргэлжлэх ч ирж яваа цаг утгандаа орно
0 | 0 Хариулах