Баянзүрх дүүрэгт бүртгэгдсэн менингококкт халдварын сэжигтэй тохиолдлын хариу сөрөг гарсан талаар Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв(ХӨСҮТ)-өөс мэдээллээ.
Уг тохиолдлоос өмнө Баянгол дүүрэгт бүртгэгдээд байсан менингококкын сэжигтэй тохиолдлын хариу өчигдөр сөрөг гарсан юм.
Арванхоёрдугаар сарын 5-нд анхны тохиолдол бүртгэгдсэний дараа 2,000 тун вакцин худалдан авсан. Ирэх долоо хоногт Монгол Улсад бууна. Батлагдсан тохиолдлын хавьтлууд болон эрсдэлт бүлгийн хүн амд тархвар зүйн заалтаараа вакцин хийнэ гэдгийг ХӨСҮТ-өөс мэдээлээд байгаа билээ.
Цусархаг тууралт нь өвчин эхэлснээс хойш 12 цагийн дотор гарна. Хэрэв өвчин хүнд явцтай байвал үхжилт тууралт 4-6 цагийн дотор гардаг. Маш богино хугацаанд хүндэрч, эндэгдэлд хүргэдэг байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!