Чингис хаан Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд
10:30 цагт “Шастирт дүрслэгдсэн монголчууд” монгол зургийн тусгай үзэсгэлэнгийн нээлт болно. Монгол улс, БНЭУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулан гаргаж буй үзэсгэлэнд Монгол хаадын XIII-XIV зууны үеийн түүх, Их эзэн Чингис хааны хөвгүүд, тэдний орд харш, соёл, уламжлал, хувцас өмсгөл, амьдралын хэв маягийг тусгаж зурагт хэлбэрээр хүүрнэн өгүүлсэн 44 могол зургийг сонгон анх удаа олон нийтэд дэлгэн толилуулна.
ХӨСҮТ-д
11:00 цагт Томуу, томуу төст өвчний болон менингитийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгнө
УИХ-ын Тамгын газрын нэгдүгээр байранд
10:00-12:00 цагт УИХ-ын Тамгын газрын дэргэдэх Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захиалгаар “Цогц Хөгжлийн Үндэсний Төв” ТББ-ын гүйцэтгэсэн "Иргэдийн улс төрийн үзэл баримтлалын зураглал, улс төрийн идэвх оролцоо, ойлголт, мэдлэгийг тодорхойлох судалгаа" -ны үр дүнг танилцуулна.
ХЗДХЯ-д
10:30 цагт Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл хэвлэлийн хурал зохион байгуулна.
Галлериа Улаанбаатарт
13:00-16:00 цагт Монгол болон Япон улсын нийгмийн асуудлыг шийдэх дэвшилтэт санал, санаачилга бүхий төслийг шалгаруулж хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготой “MICS 2024” хөтөлбөрийн хаалтын үйл ажиллагаа болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!