Уншиж байна ...

"Нийтийг хамарсан баяр дөхөж байгаа тул менингококкт халдвараас сэргийлэх зөвлөгөөг сайтар дагах хэрэгтэй"

П.Сайнжаргал, IKON.MN
37 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Менингококкт халдварын нөхцөл байдал ба урьдчилан сэргийлэх зөвлөмжийг Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ) хүргэлээ. 

 Энэ талаар тус төвийн нэгжийн дарга Н.Сувдмаа дараах мэдээллийг танилцуулав. 



Тэрбээр "Баянгол, Баянзүрх дүүрэгт бүртгэгдсэн сэжигтэй тохиолдолд лабораторийн шинжилгээгээр эмнэг төрөгч илрээгүй.

Менингококкт халдвар 1-3 дугаар сар, үүнээс хойш тавдугаар сар хүртэл үргэлжлэх онцлогтой.

Одоо нийтийг хамарсан уламжлалт цагаан сарын баяр дөхөж байна. Баярын бэлтгэл ажлыг хийхдээ мэргэжлийн байгууллагаас өгч буй зөвлөгөөг дагаж урьдчилан сэргийлэлтийг амьдрал ахуйдаа сайтар дагах ёстой.

Менингококкт халдварын гол үүсгэгч нь "Neisseria meningitidis" гэх нян. Энэ нян

  • Хоолой залгиурт 2-8 хоног
  • Гадаад орчинд 1-3 цагийн турш байх чадвартай. 

Тиймээс ч хоолойгоо зайлах, амны хаалт зүүх, дотоод орчны цэвэрлэгээ хийх энгийн зөвлөмжийг өгдөг" гэлээ. 

Хоолой зайлах зөвлөмж: 

  • Хоолойг зайлахдаа төрөл бүрийн уусмал хэрэглэж болно. Сода, буцалсан бүлээн ус, давс, царван, нимбэгээр ч уусмал бэлдэж хоолой, амаа зайлж болно.
  • Долоо хоног бүр нэг төрлөөр зайлаад дараагийн удаа зайлахдаа уусмалынхаа төрлийн сольж байх ёстой.
  • Хоолой зайлахдаа эрүүл ахуйн дэглэмийг сайтар сахин, хүн тус бүр хоолой зайлах савтай байх ёстой.

"Бага насны хүүхэд өөрийгөө зовуурьтай байгаагаа уйлж илэрхийлдэг учир анхаар"

Үргэлжлүүлэн "Хоолой болон амны хөндийн архаг үрэвслүүд нь халдварт өртөх суурь шалтгаан болж байдаг. Нийтийн унаанд явж байхдаа амны хаалт байнга зүүж байх ёстой.

Амны хаалтын хэрэглээнд зөв зүүх, зөв хаях мэдлэгт суралцах хэрэгтэй.

Дараагийн гол зөвлөгөө нь дотоод орчны цэвэрлэгээ. Яагаад гэвэл менингококкт халдварын гол үүсгэгч Neisseria meningitidis нь тасалгааны хэмд 1-3 цаг байх чадвартай. Иймд хоёр цаг тутам чийгтэй цэвэрлэгээ хийхийг зөвлөдөг.

Мөн агаарт сэлгэлт сэргийлэх нөхцөлийг бүрдүүлж байгаа.

Сэжиглэх шинж тэмдгүүд илэрвэл эмчид хандах нь чухал.

  • Тасралтгүй өндөр хадуурч
  • Цочромтгой болох
  • Ойр ойрхон бөөлжих
  • Дагзны хөшингө илэрвэл заавал эмчид хандах ёстой.

Нялх хүүхэд цочир гэнэт уйлбал анхаар. Учир нь бага насны хүүхэд бусдад өөрийгөө зовуурьтай байгаагаа уйлж илэрхийлдэг. 

Мөн мөчдийн доод хэсгээс тууралт гарвал анхаарч, заавал эмчид хандаарай. Ингэснээр хүндрэл, гарз хохирлоос аврагдаж чадна" хэмээн хэллээ.