Уншиж байна ...

Гуравдугаар сарын 1-ний өдрөөс автобусанд хугацаатай картаар зорчих боломжгүй болно

М.Батчимэг, ikon.mn
1 цаг 7 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол, Нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газраас ирүүлсэн чиглэлийн дагуу хугацаатай картаар 2025 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс зорчих боломжгүй болсон байна. 

Иймд хэрэглэгчдийг хугацаатай картын сунгалтын төлбөрийг хийхгүй байхыг Улаанбаатар смарт карт ХХК-аас мэдээллээ. 

Хугацаатай картыг энгийн Umoney карт хэлбэрээр буюу цэнэглээд зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр судалгаа хийж байгаа юм байна. 

Хугацаатай сарын карт нь сарын хугацаанд хязгааргүй зорчих болон интернэт банкаар сар бүр сунгах боломжтой карт юм.