Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ) мэдээлэв.
ХӨСҮТ-ийн нэгжийн дарга Н.Сувдмаа "14 аймаг, Улаанбаатар хотод алаг цоог хэлбэрийн томуугийн дэгдэлттэй байна. Харин 4-5 аймаг идэвхжлийн түвшинд байгаа.
Эмнэлэгт хэвтэлт харьцангуй намжсан, орны ачаалал бага байна. Тодруулбал 420 гаруй ороор цөөрсөн. Гэхдээ томуу, томуу төст өвчний халдвараар амбулаторид үзүүлж байгаа нийт үйлчлүүлэгчийн 60-70 гаруй хувь нь 15 хүртэлх насныхан байгаа.
Тэр дотроо 40 гаруй хувийг 1-5 хүртэлх насны хүүхдүүд эзэлжээ.
Эргэлтэд ямар вирус давамгай байгааг байнга тандаж байна. Сүүлийн долоо хоногуудад А хүрээний H1N1 эргэлтэд хэвээр байгаа.
Мөн томуу төст вирусүүдээс:
Эдгээр вирусийн гол онцлог нь бага насны хүүхдүүдэд илүү хүндрэл үүсгэх эрсдэлтэй. Амьсгалын дээд замд байршиж, тодорхой хугацааны дараа амьсгалын замын эрхтнүүдийг гэмтээх, цаашилбал хатгалгаа болох эрсдэл бий.
Мөн бачуурал үүсгэх эрсдэлтэй учраас эцэг, эхчүүд, асран хамгаалагчид онцгой анхаарахыг зөвлөе" хэмээв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!