Уншиж байна ...

Хадгаламж эхлүүлэх төгс жил

СУРТАЛЧИЛГАА
2 цаг 55 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

ЭНЭХҮҮ НИЙТЛЭЛЭЭС ТА|

  • Заавал их мөнгөтэй болж байж л хадгаламж үүсгэнэ гэж хойшлуулах хэрэггүй. Хадгаламж үүсгэж эхлэхэд мөнгөний их бага хэмжээ хамаатай биш.
  • Бүх зүйл дадал зуршил. Их, бага гэхээс илүү өөртөө дадал болгон суулгавал заавал үр дүнд хүрнэ.
  • Хадгаламж бол шийдвэр гаргалт. Ердөө л бат итгэлтэй шийдсэн байхад  хадгаламж үүсгэх тийм хэцүү биш гэдгийг олж мэднэ. 

Бид жил бүрийн эхэнд төрөл бүрийн зорилго, зорилтыг өөртөө тавьдаг. Шинэ зүйлс сурах, хаа нэгтээ аялах, муу зуршлаасаа салах, эрүүл амьдралын хэв маягт суралцах гээд л. Гэхдээ хүн бүрийн хүслийн жагсаалтад “хуримтлал үүсгэх” гэсэн зорилго заавал багтдаг гэхэд хилсдэхгүй.

Харамсалтай нь өчнөөн олон жил бичээд, зориод байгаа ч нэг л тууштай хэрэгжүүлж чадахгүй байна уу? Үүний гол шалтгаан бол одоо байгаа санхүүгийн нөхцөл байдлаа бодитоор үнэлж чадахгүй байгаатай холбоотой.

🧐 “ГЭРИЙН ДААЛГАВАР” БУЮУ УХААЛАГ ТӨЛӨВЛӨЛТ ХАМГААС ЧУХАЛ

Хуримтлал үүсгэж эхлэхээс өмнө нэн тэргүүнд одоо байгаа санхүүгийн нөхцөл байдлаа бодитоор, үнэлцгээе. Энэ нь сар бүрийн орлого, зарлага, зээл, аль хэдийн үүсгэсэн байгаа хадгаламж зэргээ тооцохоос эхэлнэ. Ингэж санхүүгийн байдлаа бүхэлд нь том зургаар харсны дараагаар таны хадгаламж үүсгэх төлөвлөгөө илүү “бодит” болох юм.

Хэрвээ цалингийн орлоготой бол бүхий л зарлага, татвар зэргийн араас гар дээрээ хэдэн төгрөгтэй үлдэж байна гэдгээ тооцоод, тэндээс хэдэн төгрөгөөр хадгалж эхлэх вэ гэдгээ тооцоорой. Гол нь танд дарамт үүсгэхгүй байх ёстой. 

😎 ЗОРИЛГО ТАВИАРАЙ

Хэзээ, юунд хүрэхээ мэдэхгүй зүгээр л хадгаламж үүсгэж эхлэх нь танд урт хугацаандаа тууштай байхад төвөгтэй байдал үүсгэж мэдэх юм. Дундаас нь үе үе больчихмоор санагдаад л.

Тодорхойгүй байдал, эргэлзээ үүсгэхгүйн тулд маш тодорхой хугацаа, зорилго тавиарай. Жишээ нь, ирэх 12 сарын хугацаанд сар бүр 50 мянган төгрөг хадгална; 8-р сар 30 гэхэд 2 сая төгрөгийн хадгаламж үүсгэсэн байна гэх мэт.

🤷‍♀️🤷‍♂️ЗАРЛАГАА ХЯНААРАЙ

Нэгэнт л хадгаламж үүсгэж эхэлсэн бол санхүүгээсээ танах боломжтой зүйлсээ “хайж олоорой”. Жишээлбэл, онцын шаардлагагүй төлбөртэй үйлчилгээнүүдээ цуцалж, долоо хоног бүр тогтмол гадуур хооллохоо багасгаж хэмнэсэн мөнгөө хадгаламждаа нэмэрлээрэй. Орлого зарлага хянадаг аппликэйшн ашиглаж болно. Эсвэл хэрэглэдэг банкны аппликэйшн рүү гээ ороод юунд хамгийн их мөнгө үрж байгаагаа хараарай. 

НӨАТ-ын баримт бүртгүүлдэг аппликэйшн хүртэл таны санхүүгийн зарлагыг маш тодорхой ангилаад харуулдаг шүү.

🤔 БҮХ ЗҮЙЛ ШИЙДВЭР ГАРГАЛТ

Яг хадгаламж үүсгэж эхлэх гэхээр л мөнгө нь юундаа ч хүрэхгүй, хадгалах боломжгүй юм шиг мэдрэмж төрөөд байна уу? Гэхдээ та ганцаараа ийм биш гэдгийг дуулгахад “таатай” байна.

Гайхалтай нь, та хадгална гэсэн бат итгэлтэй шийдвэр гаргаагүй л бол орлого тань хэд дахин нэмэгдсэн ч хадгаламж үүсгэж чадахгүй хэвээрээ л байна. Учир нь орлого нэмэх тусам дагаад хэрэглээгээ нэмээд байвал яаж хадгалах билээ.

Иймээс та сар бүр данснаасаа автоматаар хуримтлал үүсгэх үйлчилгээг ашиглаад үзээрэй. Та Khan Bank аппликэйшнд байгаа “зорилготой хадгаламж” цэсийг ашиглаад хэдэн сарын хугацаанд, хэдэн төгрөг хуримтлуулмаар байгаагаа бичээд л сар бүр автоматаар хуримтлуулах боломжтой. Энэ нь таны цаг завыг хэмнэхээс гадна дадал зуршил үүсгэх хамгийн ухаалаг үйлчилгээ байх болно. Хуримтлалаа аль хэдийн “цааш нь хийчихсэн” учир үлдсэн санхүүгээ ухаалгаар зарцуулах нь илүү амар байх болно.

😉 БАГААС ЭХЭЛ 

Зорилгоосоо хамаараад сар бүр, эсвэл долоо хоног бүр хэдэн ч төгрөг хуримтлуулж болно. Гэхдээ хуримтлуулж буй мөнгө нь таны санхүүд дарамт болж, хүндрэлтэй санагдвал санаа зоволтгүй багасгаарай. Хамгийн чухал нь дадал зуршил болгоод, санхүүгээ зөв удирдаж сурвал яваандаа хэдэн ч төгрөг болгож нэмсэн ч танд ямар ч хүндрэлгүй байх болно. Гол нь тууштай. Хадгаламж заавал “томоор” эхлэх шаардлагагүй.

Ингээд ирэх жилийн 1-р сар гэхэд таныг аль хэдийн хуримтлалтай болсон байна гэж найдаж байна. Зорилгоо тодорхойлоод, шийдвэрээ гаргаад, багаар ч хамаагүй, гол нь тууштай яг одоогоос хуримтлуулж эхлээрэй. Мөн өөрт тохирох хуримтлалын үйлчилгээг олохыг хүсвэл ЭНД дараарай.

Хамтын өсөлт төгөлдөр- ХААН Банк

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.