• 6 сарын 10, Мягмар
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/02/07-НД НИЙТЛЭГДСЭН

ТООЦООЛОЛ: Сард 6,967 кВт.ц цахилгаан эрчим хүч хэрэглэсэн айлын төлбөр 1.3 сая төгрөг болж байна

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 2 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Эрчим хүчний зохицуулах хорооноос цахилгааны үнэ тарифыг 2024 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдрөөс гурван шатлалтай болгож шинэчилсэн. Өмнө нь мөрдөж байсан цахилгаан өдөр, шөнийн цагийн хоёр тариф дээр оройн оргил ачааллын цагийн тарифыг шинээр нэвтрүүлээд буй.

Шинэчлэгдсэн үнэ тарифаар хэрэглэгчийн төлбөрийг тооцохдоо тоолуурын заалтаар гарсан нийт хэрэглээг шатлал бүрд хуваахгүйгээр өдөр, орой, шөнийн хэрэглээний заалтыг үндэслэн нийт хэрэглээнд эзлэх хувийг тооцож, хувь тус бүрийг 150 кВт.ц, 151-300 кВт.ц, 301 кВт.ц-аас дээш гэсэн хэрэглээний шатлалын тарифаар үржүүлэн гаргах аргачлалыг мөрддөг байна.

Айл өрхийн цахилгааны төлбөрийг хэрхэн тооцдог энэхүү аргачлалаа "УБЦДС" ТӨХК-аас танилцууллаа.


Айл өрх, хэрэглэгчид борлуулах цахилгааны шинэчлэгдсэн тариф:

зураг
 

Шинэчлэгдсэн үнэ тарифаар хэрэглэгчийн төлбөрийг тооцохдоо тоолуурын заалтаар гарсан нийт хэрэглээг шатлал бүрд хуваахгүйгээр өдөр, орой, шөнийн хэрэглээний заалтыг үндэслэн нийт хэрэглээнд эзлэх хувийг тооцож, хувь тус бүрийг 150 кВт.ц, 151-300 кВт.ц, 300 кВт.ц-аас дээш гэсэн хэрэглээний шатлалын тарифаар үржүүлэн гаргах аргачлалыг мөрдөж байгаа юм.

Жишээ нь: 

Гэр хороололд амьдардаг, 380В-ын сүлжээнд холбогдсон, хоёр тарифт тоолууртай, цахилгаан халаагуур хэрэглэдэг айлын сарын нийт хэрэглээ 6,967 кВт.ц гарсан төлбөрийн тооцоолол дээр тайлбарлая. 

Нийт хэрэглээнд өдөр болон шөнийн хэрэглээний эзлэх хувийг тооцоолно.

Тухайн айлын тоолуурын сарын турших хэрэглээний заалт:

  • өдөр (06:00-21:00 цаг)        4,518 кВт.ц
  • шөнө (21:00-06:00 цаг)       2,449 кВт.ц 

Өдөр, шөнийн хэрэглээний сарын нийт хэрэглээнд эзлэх хувь:

  • өдөр: 4518 кВт.ц / 6967 кВт.ц * 100% = 64.8%
  • шөнө: 2,449 кВт.ц / 6,967 кВт.ц * 100% = 35.2%  

Тарифын  шатлал бүрд ногдох хэрэглээг дээрх хувиар тооцож гаргана. 

зураг
 

Хүснэгтээс харж байгаагаар тухайн айлын нийт хэрэглээ болох 6,967 кВт.ц-ийн эхний 300 кВт.ц нь I, II шатлал, үлдсэн 6,667 кВт.ц нь III шатлалын тарифт хамрагдана.

I, II, III шатлалд тод ногооноор тэмдэглэсэн хэрэглээний нийт дүн 1,500 кВт.ц, бүдэг ногооноор тэмдэглэсэн хэрэглээний дүн 949 кВт.ц ба Монгол Улсын Засгийн газрын 2017 оны “Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журмыг батлах тухай” 199 дүгээр тогтоол, Эрчим хүчний зохицуулах хорооны 2024 оны “Тарифт хөнгөлөлт үзүүлэх тухай” 749 дүгээр тогтоолын дагуу 1,500 кВт.ц хэрэглээ нь 100%, үлдсэн 949 кВт.ц-ийн тариф нь 50%-аар тус тус хөнгөлөгдөнө.

Шатлал бүрд ногдсон хэрэглээг тохирох тарифаар үржүүлж, төлбөрийг тооцоолно. Жишээлбэл:

зураг
 

Тухайн айлын нийт хэрэглээ болох 6,967 кВт.ц-ийн эхний 300 кВт.ц нь I, II шатлал, үлдсэн 6,667 кВт.ц-ийг нь III шатлалын тарифаар үржүүлж гаргасан нийт дүн 1,579,659.99 төгрөг болсон ба шөнийн цагаар хэрэглэсэн 1,500 кВт.ц цахилгааны тарифын 346,758 төгрөгийг хөнгөлөөд 1,394,067.99 төгрөгийг төлбөр төлөх тооцоо гарсан байна. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
13
Зураг
ТЭНЭГЛЭЛ
4
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
БУРУУ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
15 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Сайшаалт Ерөөлт [202.126.91.156] 2025/2/8
..Энэ арай дэндэнээ ...ингэж их хэрэглэнэ гэж юу БАЙСИЙМ..
0 | 0 Хариулах
Зочин [66.181.185.200] 2025/2/8
Чойжилсүрэн төмөр зам дагуухь 50-ээс дотогш газрыг авлигаар авч барилга барьсан
0 | 0 Хариулах
Зочин [66.181.185.200] 2025/2/8
шар хүмүүс дотуур тамиртай цахилгааны тарифыг 30 гэж худлаа хэлж нэмсэн. Шаталсан тарифаар
0 | 0 Хариулах
зочин [66.181.189.169] 2025/2/7
Дулаалга муу нэг их том хонгил барьчихсан тэгээд үйлдвэрлэл явуулна тог их зарна хир хэмжээгээ мэдэхгүй баярхсан нөхдүүдэд сургамж шүү Жирийн хэрэглээтэй 3 өрөө байранд яагаад ч ингэж гарахгүй шөнө хөнгөлөөд байхад шүү даварч байна
4 | 0 Хариулах
Иргэн [103.9.89.103] 2025/2/7
Сарын 6,900кВатт/цагийн хэрэглээнд 1.3 сая гэдэг маш хямд гэсэн үг шүү.
4 | 0 Хариулах
Зочин [103.145.234.48] 2025/2/8
Ёстой үнэн. Бүгдийг үнэгүй хэрэглэх санаатай. Хаана ч тийм зүйл байдаггүй. Тогтвортой цахилгаан болон бусад эрчим хүчээр хангагдахын тулд өртөг нь үнэтэйгээ дүйцсэн байх ёстой. Үгүй бол тогтвортой эрчим хүчээр хангагдах боломжгүй ээ…
0 | 0 Хариулах
Зочин [66.181.188.37] 2025/2/7
Шалны халаалалттай айлууд иймэрхүү гарах байх. Олон жил утаа бүү гарга гээд маш олон цахилгаан халаалтуурыг айл өрх бүрт шахсан. Харин одоо тэд тэтгэврийн_ халамжийн мөнгөнөөс нь их гарчихаар нүүрсээ түлэх, яндангүй болсон айлууд нь энэ хар хүйтэнд өндөр төлбөртөй шалны цахилгаан халаагуураа залгахаас өөр сонголтгүй болж байна.
0 | 0 Хариулах
Зочин [122.148.33.65] 2025/2/7
Энэ айл гэртээ Минер ажиллуулдымуу хаашайн арай их идээд бна уу эдний тоолуур???
0 | 0 Хариулах
Инженер [103.14.39.162] 2025/2/7
6967 квт*цаг цахилгаан эрчим хүчийг 30 хоногийн хугацаанд хэрэглэсэн бол 1,3 сая төгрөг төлөхгүй өөр хэдийг төлөх гээд байгаа юм бэ? 10 кВт-н ачааллыг 24цагаар 30 хоног хэрэглэсэн байна. Энэ айл бол хувийн house-тай, тэр нь 20 өрөөтэй байж таарнаа.
7 | 0 Хариулах
Иргэн [103.9.89.103] 2025/2/7
Тиймээ. Манайх юм л даа. Манайх бас дулаан бассейнтэй айл аа. 20 арай юу юм бэ, 16-хан өрөө, 7 нойлтой дундаж айл л даа
1 | 1 Хариулах
Зочин [66.181.189.39] 2025/2/7
Муусайн хулгайчид идэж уух болохоороо хахаж цацатлаа гударчаад кармаанд нь ашиг бага унана гээд ганц цахилгаан станц барихгүй байгаа юм. Ажил хийхгүй байж тендер болгон руу хошуугаа дүрж байгаа Чойжилсүрэнд Монгол улсын хууль дүрэм хэзээ үйлчлэх вэ
5 | 1 Хариулах
Зочин [59.153.114.131] 2025/2/7
үйлдвэрлэгч өрх байхаа
2 | 1 Хариулах
Зочин [66.181.190.30] 2025/2/7
6967 кВт цахилгааныг өдөр шөнөгүй цахилгаан халаалт том Хаусандаа ашигладаг өрх л хэрэглэх байх. дундаж өрх сардаа150-250 кВт л ашиглана
5 | 1 Хариулах
[202.131.234.123] 2025/2/7
айл биш үйлдвэрлэл байлгүй дээ. 69 67 кВт байна шүү.
4 | 1 Хариулах
Зочин [59.153.87.51] 2025/2/7
Тэнэг биш л бол ойлгогдохоор бичиж
4 | 0 Хариулах