ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/02/07-НД НИЙТЛЭГДСЭН

С.Наранцогт: "Эрдэнэс Монгол" нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд 2024 онд ₮5.6 их наядын цэвэр ашигтай ажилласан

Б.Бадамгарав, IKon.mn
2025 оны 2 сарын 7
iKon.MN
Зураг зураг

"Эрдэнэс Монгол" нэгдлийн 2024-2028 онд хэрэгжүүлэх дунд хугацааны стратегийн явцын үр дүнг өчигдөр танилцууллаа. 

Энэхүү дунд хугацааны стратеги нь Монгол Улсад боловсруулах аж үйлдвэрийн суурийг тавих, аж үйлдвэрийн гинжин хэлхээг бий болгох төлөвлөлт хэмээн нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт хурлын үеэр онцолж байлаа.

Уул уурхайн салбараас орж ирэх орлогыг нэмэгдүүлэх, үр ашигтай ажиллаж, эдийн засгийг төрөлжүүлэхэд хувь нэмрээ оруулах, иргэдийн амьдралын чанарыг сайжруулахад "Эрдэнэс Монгол" нэгдлийн толгойлж буй компаниуд ихээхэн үүрэгтэй. Гэхдээ байнга шахам алдагдалтай ажилладаг, шахааны бизнес цэцэглэсэн зэргээр хэл ам тасардаггүй билээ.

Иймээс сүүлийн нэг жил гаруйн хугацаанд

  • манлайлал засаглалын
  • нэгдлийн стратегийн 
  • нэгдлийн үйл ажиллагааны механизмын гэсэн гурван бүлэг шинэчлэлийг хийжээ.

Тухайлбал удаан хугацаанд үр дүнгүй ажилласан төслийн нэгж, компаниудыг татан буулгах, нэгтгэх арга хэмжээ авснаар 42 хуулийн этгээдийг 31 болгож, 269 хүнтэй байсан Төлөөлөн Удирдах Зөвлөл(ТУЗ)-ийг 66 гишүүнтэй болгож цөөлсөн байна. 

2024 онд "Эрдэнэс Монгол" нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд валютын нөөцийн 80 хувийг бүрдүүлж, 4.6 тэрбум төгрөгийн татвар төлж, 5.6 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан гэдгийг нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт мэдээллээ.

зураг
 

Мөн тэрбээр "Төрийн өмчийн компани нь маш онцлогтой, Засгийн газраар дамжуулан иргэдийн өмч байдаг. Зөвхөн бизнесийн ашгаас илүү улс, олон нийтийн эрх ашгийг нэгдүгээрт тавих бөгөөд стратегиа үүнд чиглүүлэх ёстой. УИХ, Засгийн газраас гаргасан бодлогыг хэрэгжүүлэхэд төрийн өмчийн компаниуд гол үүрэг гүйцэтгэх шаардлагатай болно.

Манай нэгдлийн стратеги нь төр, засгийн бодлогыг бодит ажил болгох стратеги байх ёстой гэж үзэж байгаа. Энэ нь аж үйлдвэржилтийн сэргэлтийг бий болгох үндсэн агуулгатай. Гинжин хэлхээг үүсгэж байж л аж үйлдвэр сэргэнэ. Аж үйлдвэрийн гинжин хэлхээг бүрдүүлэх нь нэлээд ачаа үүрэх ажил тул төрийн өмчийн компаниуд үйлдвэр технологийн паркийн загвараар хийе гэж тогтсон.

Манай концепц бол төр үндсэн дэд бүтцийг нь бий болгоод, зөв төлөвлөлт гаргах, хувийн хэвшил хөрөнгө оруулаад явах юм" гэж байв. Түүнчлэн стратегийг жил бүр үнэлэн, шинэчлэх буюу нэг ёсондоо "амьд" бичиг баримт байлгахаар зорьжээ.

"Баялгийн хулгай ийм гурван аргаар явагддаг"

"Үндэсний баялгийн сангийн реформыг хийхийн тулд баялгийн хулгайг зогсоох ёстой. Төрийн өмчийн компаниуд хулгай хийдэг байсан уу гэвэл байсан. Гурван сувгаар хийгддэг байж" хэмээн дээрх нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт баялгийн хулгай явагддаг гурван суваг ба яаж шийдэх болох талаар доорх байдлаар танилцуулав.

Нэгдүгээрт борлуулалтыг анхнаас нь "оффшорддог". Бага агуулгатай мэтээр үнэтэй баялгийг хямдаар гэрээ хийж гаргаад, хилийн цаана оффшор компанидаа зөрүү мөнгөө авдаг байсан. Үүнийг бүрэн зогсоохын тулд түүхийгээр нь бус стандарт бүтээгдэхүүн гаргадаг, биржээр зардаг болох ёстой. 

Хоёрдугаарт худалдан авалт. Тендер буюу худалдан авах ажиллагааг цэгцлэхийн тулд өдөр тутмын хэрэглээний бараа бүтээгдэхүүн "амазон" шиг  цахимаар авдаг болох ёстой. Системд юунаас хэдэн ширхэг авах хүсэлтээ өгөөд, түүнийг нь системээрээ дамжуулаад өгөх ёстой. Харин тендерийг хуулийн дагуу зарлаад хиймэл оюун ухаанаар үнэлүүлэх хэрэгтэй. Ийм системийг Эрдэнэт үйлдвэр нэвтрүүлээд амжилттай хөгжүүлэн ажиллаж байгаа. Ойрын 1-2 жилд бусад компанид нэвтрүүлнэ.

Гуравдугаарт төсөл. Мэдээлэлд ойр, нэр нөлөө бүхий хүмүүс төсөл халаасалсан байдаг. Үр ашиггүй төсөл хэрэгжсэн тохиолдол бий. Мөн гацах тохиолдол их байгаа. Тиймээс яагаад энэ төслийг хэрэгжүүлэх ёстой вэ, үр ашиг нь юу вэ гэдгийг ил тод мэдээлж байх нь зөв гэсэн юм.

"Эрдэнэс Монгол" нэгдлийн бүтэц:

  • Багануур ХК
  • Гашуун Сухайт Авто зам ХХК
  • Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр ХХК
  • Мон Атом ХХК
  • Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК
  • Монголросцветмет ТӨҮГ
  • Цемент Шохой ХХК
  • Шивээ Овоо ХК
  • Эрдэнэс Алт Ресурс ХХК
  • Эрдэнэс Ашид ХХК
  • Эрдэнэс Баянбогд ХХК
  • Эрдэнэс Метан ХХК
  • Эрдэнэс Оюу Толгой ХХК
  • Эрдэнэс Тавантолгой ХК
  • Эрдэнэс ҮТП ХХК
  • Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ

Эрдэс баялаг, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчийн дээрх компаниудад олон асуудал байдаг нь нууц биш. Мэдээлэлд ойр, улс төрд нөлөө бүхий хүмүүсийн "мөнгө олох" арга гэж харагдах ч тал бий. Уг нь эдгээр компанийн удирдлага, шат шатны албан тушаалтнууд нь хувийн ашиг хонжоо хайх сэдлээ багасгаад бүгдээрээ ажлаа жинхэнээсээ хийдэг байсан бол өдийд бид цахилгаанаа хязгаарлуулж, утаан дундаа эрүүл мэндээрээ хохирч суухгүй, угаарын хийн хордлогоор эрдэнэт хүн амь насаа алдахгүй л байв.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
22
Зураг
ЗӨВ, ГОЁ
7
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
27 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.161.13] 2025/2/10
Наад мөнгө чи5ь хэний хармаанд очдог вэ Үнэн худал нь мэдэгдэхгүй цээжний пангаар нэг л том тоо ярьсан хөндий цээжнүүд Арьс суудал хоёроо хамгаалсан новш
0 | 0 Хариулах
Аймшиг [103.212.116.52] 2025/2/9
Төрөөс төрсөн тэрбумтан. Хийж байсан ажлыг нь харвал яагаад ч Жапан таунд амьдрах боломжгүй.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.188.153] 2025/2/8
Bolj dee neg ch gesen sain zuil
0 | 0 Хариулах
Зочин [66.181.179.90] 2025/2/7
Үүнээ с өөр Хүн алга уу Даанч дээ... удахгүй хулгайн ь илрэнэ
1 | 0 Хариулах
Зочин [66.181.179.90] 2025/2/7
Наад амьтан чинь жинхэнэ хулгайч шүү...
0 | 0 Хариулах
Даваа [103.57.93.128] 2025/2/7
Биржээр зарах нь хамгийн шударга юм даа, энэ захирал их л зөв үзэлтэй хүн юмаа даа
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.147] 2025/2/7
"Тэр аймшигт шөнө." Макрон өөрийгөө эрэгтэй хүнтэй гэрлэсэн гэдгээ үгүйсгэхээ больжээ
0 | 0 Хариулах
Зочин [192.82.88.242] 2025/2/7
Нүүрс үнэтэй үед хэн ч ашигтай ажиллуулж чадна, үнэ унасан үед ашигтай ажиллуулж чадвал жинхэнэ сайн менежер.
0 | 0 Хариулах
Zochin [59.153.114.236] 2025/2/7
Юу ч хийдэггүй. ТУЗ-ын хурлаас гарч буй шийдвэрийг болно болохгүй гэж гарын үсэг зураад л баахан мөнгө татаж аваад сууж бдаг нөхдүүд. Юу ч хийхгүй бусдын хийсэн ажил олсон мөнгөнөөс татаас авчихаад ашигтай ажиллаа мажиллаа гэж яаж ичихгүй яриад зогсож бдаг бнаа энэ нөхөр.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.41.60] 2025/2/7
Цааш нь нэмээд бай....нэмээд бай Хулгай хуйвалдааны бүх баялгийг хураа.....Монголын газар шороо, уул ус, Байгал эжийгийн бүтээсэн мянга мянган жилийн бүтээл болохоос тэдний бүтээсэн ургуулсан хүчээ зарсан хөлсөө урсгасан ажил уу?????эцэг өвгөдийн минь үлдээсэн Буянт буурлуудын минь нандигнан оршоосон эрдэнэс шүү дээ!!!!!Эдэлж болохгүй гээгүй эрүүл ухаанаар эх нутгаа хайрлан байж, Эх дэлхийгээ эвийлэн байж хэрэгцээнийхээ хэрээр хэрэглээрэй гэсэн болохоос Хэвлий хамаг байдгийг нь онгичоод хэрчээд сийчээд хаяарай гээгүй шүү!!!!! Байгал эжийгийн тэвчээр барагдвал .....хилэнгээ бадруулбал яаж ч чадахгүй..!!!!!..сийчсэнтэйгээ адил болцгооно.....Агааргүй усгүй хэдэн минут, шимгүй хөрстэй хэрхэн хүнстэйгээ орших вээ???????!!!!!!!
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.23] 2025/2/7
Трамп байсан бол манай Засгийн газрын 1 жилийн ажлыг 7 хоногт л хийнэ дээ Удаан бна Ноогдол ашгаа авий
0 | 0 Хариулах
Зочин [103.57.93.195] 2025/2/7
Тэгээд өөрөөө шагнал гэж 1 тэрбумыг шаах нь дэээ!!! Гөлөгнүүүд
1 | 0 Хариулах
Зочин [66.181.187.229] 2025/2/7
Энэ тэнэг новшоо аваачээ Хүрэлбаатараа. Эрдэнэс Монголыг олигтойхон боловсролтой, гадаадын болон монголын нөхцөлд ажиллаж үзсэн гол нь хэн нэгэн улс төрчдийн цүнх баригч биш хүнээр удирдуул. Наранцогт бол Хүрэлбаатар, Амарбаясгалан нарын гар хөл болж тэр компанийг үнэхээр самарсан
4 | 0 Хариулах
Зочин [103.212.118.175] 2025/2/7
Идээд идээд үлдсэн нь энэ шүү дээ!!! Хувьд байсан бол үүнээс олон дахин их ашигтай ажиллах байсан!!!
2 | 1 Хариулах
Зочин [202.126.88.84] 2025/2/7
Хувьд очвол Эрдэнэтийг ХХБ авсан шиг ямар ч ашиггүй ажилна шүү. Эрдэнэтийг буцааж авснаар жилдээ ОТ шиг татвар төлж байна. Хувьд байсан бол энэ татвар 10 дахин буурах байлаа. Яг ХХБ авсан шиг.
2 | 2 Хариулах
хэхэ [66.181.170.85] 2025/2/7
Том төслүүд гацаагч Хүрэлбаатарын суга одоо болиоо.
3 | 0 Хариулах
Зочин [202.9.41.62] 2025/2/7
Оюу толгой эрдэнэтийн ашиг төсөв лүү орж ордоны хулгайчид хулгайлж,
0 | 0 Хариулах
Энэ тэрбумтан [103.212.116.52] 2025/2/7
Энэ нүүрээ нуусан төрөөс төрсөн тэрбумтан үнэхээр их зальтай, дотуур тамиртай хог, Хүрэлбаатарын хамгаалалтад байдаг болоод ч тэрүү шорон руу явахгүй юм. Энийг ял авсан үед Оюунэрдэнийг авлигатай тэмцэж эхэлж байгаа юм байна гэж итгэх гээд хүлээгээд байдаг.
0 | 0 Хариулах
Зочин [59.153.115.205] 2025/2/7
ТЭРНЭЭС ИХ АШИГТАЙ АЖИЛСАН БУСАД ЗАРДЛЫГ ИЛ БОЛГО
0 | 0 Хариулах
Зочин [103.212.118.180] 2025/2/7
ХУЛГАИЧ НАРИГ НИТЭД ЗАРЛАЖ ТӨР ТӨМӨР НҮРИГ ТУЛТАЛ ТУЛГАХ ХЭРЭГТЭИ ҮГҮИ БОЛ ХУЛГАЛСАР Л БАИНА
0 | 0 Хариулах
Зочин [133.106.132.220] 2025/2/7
Ene nuhur chin ulsiin mungu zavshaad barigdsan bish biluu.
4 | 0 Хариулах
Зочин [66.181.190.150] 2025/2/7
Нөгөө МСS MAK бусад стратегийн ордуудыг хувьдаа авсан хулгайчууд ард түмний баялгийг хулгайлж авчихаад Монгол банкинд валют тушаадаггүй юм уу. Энэ тоог гаргаж тавиачээ. Ямар компани ямар борлуулалт хийж хэдэн доллар монгол банкинд тушаасныг мэдмээр бна.
1 | 2 Хариулах
Зочин [66.181.178.111] 2025/2/7
ХҮНИЙ ХУВИЙН АСУУДАЛ ЧАМД ХАМААГҮЙ
0 | 0 Хариулах
Зочин [66.181.178.111] 2025/2/7
ЭНЭ ЖАГСААЛТ ДОТРООС ЭРДЭНЭТ Л АШИГТАЙ АЖИЛЛАХААР ХАРАГДАЖ БАЙНА. БУСАД НЬ Ч МЭДЭХГҮЙ ЭЭ. ЯГ ЭНЭ БИЧСЭН ШИГЭЭ ЭНЭ НЭГДЭЛ БОЛГОСОН АЖИЛ НЬ ҮР ДҮНГЭЭ ӨГДӨГ Л БАЙГААДАА
2 | 0 Хариулах
Зочин [66.181.176.220] 2025/2/7
хуучин оёдлын үйлдвэрийн нэгдэл нтр гээд хэд хэдэн нэгдлүүд байсан, бие биенээ дэмжиж нөхөж бүхэл бүтэн салбарууд мцндаг хөгжиж байсан шүү. арьс ширний үйлдвэр, шевро, савхин эдлэлийн үйлдвэр; ээрмэл, сүлжмэлийн үйлдвэр, оёдлын үйлдвэрүүд, ноос ноолуурын үйлдвэр гэх мэт. тиймээс энэ нэгдэл нь зөв. барууны онгоцны компаниуд ч стар аллианс нтр гээд нэгддэг. харин алдагдалтай байгаа үйлдвэрүүдээ ил тод нэрлээд, учир байдлыг нь тодруулаад явах нь зүйтэй
1 | 0 Хариулах
Зочин [202.9.41.89] 2025/2/7
Эрдэнэт, Эрдэнэс Таван Толгой хоёр л ашигтай ажиллаж байгаа байх, бусад нь ёстой мэдэхгүй. Удирдагч хүн ийм бөөрөнхий хариулт өгч болохгүй ээ, илүү дэлгэрэнгүй нарийн мэдээлэл өгч байх ёстой.
6 | 1 Хариулах
Зочин [202.126.88.84] 2025/2/7
Ашиггүй ажилласан компаниудаа нэрлээч ээ
0 | 0 Хариулах