ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/02/07-НД НИЙТЛЭГДСЭН

Судлаачид Улаанбаатар хот орчимд газрын гүний дулааны нөөцийг тогтооно

Б.Манлай
2025 оны 2 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хот орчимд газрын гүний дулааны нөөцийг тодорхойлох урьдчилсан суурь судалгааг Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид хийж гүйцэтгэхээр болжээ.

Газрын гүний дулааны нөөцийг тодорхойлсноор байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн хэмнэлттэй дулааны тогтвортой эх үүсвэрийг төсөл, хөтөлбөрүүдэд нэвтрүүлэх ач холбогдолтой байна.

Эрдэмтэн, судлаачид Улаанбаатар хот орчимд өмнө нь хийгдсэн геологи, гидро-геологи ба геофизикийн судалгааны ажлын үр дүнгүүдийг нэгтгэн дүгнэж, боломжит байрлалд геофизикийн хэмжилт ба геохимийн дээжлэлт хийж дүгнэлт гаргах, хот орчимд өмнө хийгдсэн ба шинээр хийгдэх геофизикийн хэмжилтийг нэгтгэн боловсруулан тухайн орчмын геотермаль потенциалын зураглал зохиох, хэтийн төлөв бүхий талбайг ялгах зэрэг суурь судалгааг хийхээр болжээ.

Судалгааны үр дүнд Улаанбаатар орчмын геотермаль потенциалын зураглал, геотермаль болон гидрогеологи резерварын шинж чанарыг үзүүлсэн концепцын загвар болон зорилтот орон зайд нарийвчилсан 3D цахилгаан эсэргүүцлийн загварыг гаргахаар шийдсэн байна.

Геологи, гидрогеологи, геохимийн тайланг боловсруулж, цаашид судалгааны үр дүнг хэрэглээнд нэвтрүүлэх боломжтой болох аж.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
6
Зураг
ХАХА
3
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
11 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Заль [103.57.94.39] 2025/2/11
Худлаа баахан мөнгө үрж өмнө судалсан бэлэн дата л ашиглах биз. Зальтай юмнууд
0 | 0 Хариулах
Зочин [59.153.114.191] 2025/2/8
Дэмий юманд улсын мөнгийг үрэх юм даа төв цэвэрлэх рүү очиж байгаа болон тэндээс гарч байгаа ус чинь маш их дулаан агуулдаг юун газрын гүнээс гарах 5 хан градустай ус вэ? Жаахан эрүүлээр сэтгэмээр юм даа
0 | 0 Хариулах
💩 [66.181.191.217] 2025/2/7
1 tiim hii hoosonoos tog tsahilgaan,dulaan gargaad avchihdag,1 urumduud baahan ail dulaahan bolchihdog gedeg ulgereer mangar teneg yum yarial baih yum,tiim baisan bol haa saigui tiim baihguyu
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.118] 2025/2/7
Энэ олон жил юугаа ч хийж байсан юм…
0 | 0 Хариулах
[66.181.188.227] 2025/2/7
өрөмдлөгөөр гүний хий суларч дээш дэгдэнэ. агаарын чанарт муу. шал дэмий
0 | 0 Хариулах
Зочин [66.181.190.30] 2025/2/7
Исланд шиг газрын гүний дулаан ашигладаг болж байгаа юм уу?
0 | 0 Хариулах
Зочин [59.153.114.131] 2025/2/7
тамлуулсан паар байна
0 | 1 Хариулах
Зочин [202.126.89.134] 2025/2/7
Энэ технологи чинь асар үнэтэй ч массыг хамарч чадахгүй. Хэдхэн орон сууцыг хангана. Монгол Улс тийм баян, энд тэндгүй мөнгө чадах уу. Хэрэгтэй зүйлдээ төвлөрүүлмээр юм
1 | 0 Хариулах
СУДЛААЧ [66.181.188.37] 2025/2/7
Энд яригдаж байгаа газрын гүний дулаан нь 50-100 м гүнд байгаа 10*С дулааны тухай биш харин 600-нэг км хүртэл гүнд байгаа 90-100*С халуун усны асуудал юм.
0 | 1 Хариулах
нийтэд ил зарлавал [139.5.218.155] 2025/2/7
болхол юм.. иймэрхүү нарийн судалгаа хийчихээд хав дараад идчихдэг э болиомоор юм... угаасаа төсөвөөс мөнгө авчил байгаадаг .. хотод угаасаа 6 нь ч байшин гүнийн дулаанаар халж байгаашд..!!
0 | 1 Хариулах
зочин [139.5.218.181] 2025/2/7
тийм шүү ихүнэтэй хамрах хүрээ багатай гэж Исландчууд бичсэн байдаг,
0 | 0 Хариулах