ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/02/05-НД НИЙТЛЭГДСЭН

Сар шинийн баярт зориулсан өргөтгөсөн худалдаа энэ сарын 27-ныг хүртэл үргэлжилнэ

Б.Манлай
2025 оны 2 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сар шинийн баярыг угтан жил бүр “Амар байна уу” өргөтгөсөн үзэсгэлэн худалдааг уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ жилийн үзэсгэлэн худалдаа "Соёолж молл болон Их наяд" худалдааны төвд энэ сарын 27-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

Үзэсгэлэн худалдаанд түрээсийн ямар нэгэн төлбөргүйгээр 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн 1,000 гаруй жижиг, дунд бизнес эрхлэгч оролцож, үйлдвэрийн үнийг санал болгож байгаа аж. Тэд өөрсдийн урласан эсгий, модоор хийсэн бүтээгдэхүүн болон дээл, малгай, хөөрөг, бээлий, цүнх, цагаан идээ, хүнсний ногоо зэрэг 50,000 нэр төрлийн бүтээгдэхүүнийг дэлгэжээ.

Жижиг, дунд үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний хийц, загвар, өнгө өмнөх жилүүдийнхээс сайжирсан болохыг оролцогчдын зүгээс хэлж байна.

Цагийн хуваарийн хувьд үзэсгэлэн худалдаа өдөр бүр 09:00-20:00 цагийн хооронд үргэлжилнэ.

XVII жарны могой жилийн цагаан сарын баяр гуравдугаар сарын 1-ний Бямба гарагт тохиох билээ.

Цагаан сарын баярыг тэмдэглэхэд нэг өрх дунджаар зөвхөн хүнсэндээ 1.2 сая төгрөг зарцуулж буй тооцооллыг 2023 онд Үндэсний Статистикийн Хорооноос гаргаж байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
7 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.186.28] 2025/2/6
Уг нь үзэсгэлэн гаргаж байгаа газруудын түрээсийг чөлөөлсөн гэж хотын дарга маань ярьж байсан санагдана.Гэтэл үзэсгэлэн дээр зарагдаж байгаа цагаан идээ бусад бүтээгдэхүүн нь бусад дэлгүүр худалдааны газруудын үнэтэй адил өндөр үнээр зарж байналээ.Ингээд бодохоор худалдаачдын түрээс өндөр учир зарж байгаа зүйлийн үнэ өсдөг байгаа гэдэг нь худалдаачдын арга заль бололтой юмаа.Баяр болохоор л юмны үнээ нэмээд л нүд нь улайчих энэ арчаагүй араншин зөвхөн юм үзээгүй монголчуудын л зан юм даа.Гадаадад бол эсэргээрээ байдаг шүү.
0 | 0 Хариулах
Зочин [59.153.115.121] 2025/2/5
хөдөөний хүүхдүүд хэдэн өдөр амрах юм бэээ
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.251] 2025/2/5
Zaaval ochih gazar shuu
0 | 2 Хариулах
Зочин [66.181.176.133] 2025/2/5
Сайхан дээл малгайнууд хямдхан байнлээ
0 | 1 Хариулах
Зочин [202.9.46.102] 2025/2/5
Дэлхийн улс орнууд баяр болохоор бараа бүтээгдэхүүнийхээ үнийг хямдруулж ард түмнээ баярлуулдаг бол монголчууд бараа бүтээгдэхүүнийхээ үнийг зохиомлоор өсгөж ядарсан нэгнээ шулдаг шунахай аминч үзэлтэй бузар оркууд.
5 | 0 Хариулах
Зочин [202.9.46.102] 2025/2/5
Маш зардалтай баяр. Монголын ихэнх айлууд жилийнхээ бүтэн орлогыг энэ муу баярт зарцуулж байна.
4 | 0 Хариулах
Зочин [103.75.29.50] 2025/2/5
Больчооч дээ, ядаргаатай юм, гороон2 хийх хэрэг байдаг юм уу? Настай хүмүүс бол яаж ийгээд хийж л байг л дээ сда, баяраар хэдэн цаас ээж аавдаа өгөхөөр үхчих гээд байдаг юм уу
0 | 2 Хариулах