ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/06/21-НД НИЙТЛЭГДСЭН

Математик, физикийн ЭЕШ-д 800 оноо авсан сурагч Э.Нарансолонгын зөвлөгөө...

П.Сайнжаргал, IKON.MN
2023 оны 6 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Элсэлтийн Ерөнхий Шалгалт (ЭЕШ) зургаадугаар сарын 15-18-нд улсын хэмжээнд боллоо. Энэ жил математикийн шалгалтад 30 сурагч, физикийн шалгалтад 11 сурагч улсын хэмжээнд 800 оноо авчээ.

Тэгвэл математик, физикийн хичээлээр ЭЕШ өгч хоёуланд нь 800 оноо авсан сурагчийн туршлагыг уншигч Та бүхэнд хүргэж байна. 



-ЭЕШ-аа амжилттай өгсөнд баяр хүргэе. Өөрийгөө уншигчдад танилцуулахгүй юу? 

-Сайн байцгаана уу. Намайг Э.Нарансолонго гэдэг. Нийслэлийн Хоёрдугаар сургуулийн 12Д ангийг төгссөн. Математик, физикийн хичээлээр ЭЕШ өгч, бүрэн оноогоо авсан. Энэ хичээлүүд нэг төрөл учраас шалгалтад бэлдэхэд харьцангуй хялбар байсан гэж бодож байна. 

-Шалгалтаа амжилттай өгч, бүрэн оноогоо авч чадсан туршлагаасаа хуваалцаач?

-ЭЕШ гэдэг бол зөвхөн 12 дугаар ангидаа бэлдээд л өгдөг шалгалт биш. Тухайн сурагч бүтэн 12 жилийн хугацаанд юу сурч, мэдсэнээ гаргах шалгалт гэж хэлж болно. Тиймээс эртнээс бэлдэж эхлэх хэрэгтэй байх.  

Хамгийн чухал нь эмх цэгтэй байх алхам. Аливаа сэдвийг орхигдуулахгүйгээр хичээлээ давтах хэрэгтэй гэж боддог. Жишээлбэл хичээлээ хийж байхад ойлгохгүй зүйл гарвал түүнийгээ хаяж болохгүй. Мэдэхгүй сэдэв гарвал өөрөө эрэл хайгуул хийж, тухай бүрдээ учрыг нь олоод явбал толгойд үлдэнэ. 

-ЭЕШ-д амжилттай бэлдэх зөвлөгөөг уншигч дүү нартаа өгөхгүй юу? 

-Өөрийн судалж байгаа хичээлээрээ маш эмх цэгцтэй, ойлгомжтой, дараалалтай сурч явах хэрэгтэй. Жишээ нь өнөөдөр энэ сэдвийг хийгээд сурна даа гэсэн зорилго, зорилттой байх. Өмнөх орой нь түүнийгээ бодоод унтах гэх мэтчилэн. 

  1. Мэдэхгүй, чадахгүй зүйл тулгарвал хаях биш тухай бүрд нь ойлгоогүй зүйлээ ойлгож хүлээж аваад үргэлжлүүлэх нь чухал.
  2. Хариултын хуудастайгаа эртнээс ажиллаж сурах хэрэгтэй. Өөртөө цаг тавиад сорил өгч үзээрэй.
  3. Томьёоны дэвтэр их хэрэгтэй. Өөрийнхөө мэдлэгийг нэг дор багцалж бичсэн тэр дэвтрийг зөвхөн чи л ойлгоно. Өөрийн гараар бүтсэн зүйл гэдэг шал ондоо. Ном уншаад цээжлэх, өөрийн бичсэн зүйлээ хараад хичээлээ давтах үнэхээр өөр юм билээ. 
  4. Заавал 12 дугаар ангидаа биш эртнээс бэлдэж эхлэх хэрэгтэй гэж зөвлөмөөр байна.

-Өдөрт хэдэн цагийг шалгалтдаа бэлдэхэд зарцуулж байсан бэ?

-Өдрийн 13:00 цагт хичээлээ тараад, гэртээ очоод давтаж, давхар сургалтад явдаг байсан. Сургалтаа тарж ирээд орой 00:00 цаг хүртэл хичээлээ хийх үе ч байлаа. Гэхдээ хүн чинь робот биш учраас амралт хэрэгтэй. Тиймээс хичээлээ завсарлагатай бэлдэж байсан. 

Ямар ч амралтгүй өөрийгөө хүчилж, шахаад байвал сурч мэдэх, толгойд үлдэх наалдац нь муу. Амралт, хичээлээ зохицуулж шалгалтад бэлдэх нь чухал.

Жишээлбэл хэтэрхий нойрмог үедээ хичээлээ хийвэл дэмий. Үүний оронд нойроо сайн авч, эрт босоод эрч хүчтэй давтсан нь үр дүнтэй.

-Хариултын хуудастайгаа ажиллах, цагийн менежменттэй байх зэрэгт хэрхэн анхаарсан бэ? 

-Шалгалт өгөх үедээ материалаа аль болох хурдан хийхийг хичээсэн. Би эхний 30-40 минутад шалгалтаа хийгээд дуусгасан. Үүнийхээ араас 3-4 удаа эхнээс зөв хийсэн эсэхээ шалгасан.

Нягталж дуусаад сүүлийн 20 минутыг хариултын хуудас бөглөж, будахдаа зарцуулсан гэсэн үг. Эхлээд аль болох хурдан хийх гээд үзэх хэрэгтэй гэж бодож байна.

-Математик, физикийн хичээлээ ямар арга барилаар давтсан бэ? 

-Хичээл тус бүр дээрээ нэлээд олон хуудастай томьёоны дэвтэр гаргасан. Хичээл, давтлага дээр үзсэн сэдвийнхээ томьёо, тодорхойлолтыг бүгдийг нь өөрийн болгож бичнэ гэсэн үг. Энэ нь тухайн хичээлийн агуулгыг тархины гүнд мартагдахааргүй болтол цээжлэхэд тусалдаг юм шиг санагддаг. 

Хүн өөрийнхөө дуртай хичээлийг олно гэдэг хамгийн чухал. Жишээлбэл надад тоотой холбоотой зүйлс маш сонирхолтой байдаг. Багаасаа математикийн хичээлдээ дуртай байсан болохоор хичээлээ давтаж, хийхэд хялбар байсан.

-Олон хичээлээр ЭЕШ өгөх бус, цөөн хэдэн хичээлдээ төвлөрөх нь илүү чухал байх, тийм үү? 

-Тийм ээ. Миний хувьд математик, физик, англи хэлний хичээлээ давтаж, шалгалтад бэлдсэн. 

Эхлээд мэргэжлээ сонгох нь чухал. Би байгалийн ухааны хүн үү эсвэл нийгмийн ухааны чиглэлээр явах хүн үү гэдэгт хариулт олох хэрэгтэй байх. Мэргэжлээ сонгосноор ямар хичээлээр шалгалт өгөх эсэх нь тодорхой болно. 

-Ямар мэргэжлээр суралцах зорилготой байгаа вэ?

-Барилга, архитектурын чиглэлээр суралцъя гэж бодож байгаа.

-Ярилцлага өгсөнд баярлалаа. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
62
Зураг
ЗӨВ, ГОЁ
6
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
2
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
19 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [46.114.245.32] 2023/6/22
Bayar hurgey ee
1 | 0 Хариулах
Зочин [203.98.76.9] 2023/6/22
Баяр хүргэе ээ. Цаашдаа улам өндөр амжилт гаргаж, улсынхаа нэрийг дэлхий нийтэд дуурсгахыг хүсье
2 | 0 Хариулах
zochin [66.181.166.70] 2023/6/22
эмх цэгцтэй, хувийн зохион байгуулалт сайтай, уйгагүй чармайлттай сурах эрмэлзэлтэй маш мундаг, хөөрхөн охин байна. хичээсэн хүнийг үргэлж амжилт дагадаг . БАХАРХАЖ байна.Улам их амжилт хүсэе
2 | 0 Хариулах
Хүсэлт [202.179.15.71] 2023/6/22
Математик физик давамгайлсан чиглэлээр мэргэжил сонговол ирээдүйд маш олон ажлын байрны эрэлт үүсэж бна даа
2 | 0 Хариулах
Z [202.126.88.133] 2023/6/22
Мэргэжлээ яагаад ингэж сонгож байгаа нь өвөрмөц байна. Физикээр олон том мэргэжил байгаа.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.91] 2023/6/21
12 жил юу сурсанаа шалгуулна гэлээ ,тэгэхээр 1,2,3,4,5 -р ангийн сурагчийн төвшний бодлого дасгал эд нар шалгалтанд ирнэ гэсэн үгүү ? Эсвэл 12-р ангийн бодлого эдр ирэх үү ?
0 | 4 Хариулах
Зочин [202.126.89.191] 2023/6/21
Tenegtdeg bna shd. 1d uzdeg nemeh hasah uidlees avhuulaad buheldee l hereg bolno shd
3 | 0 Хариулах
Зочин [112.72.10.170] 2023/6/21
mundag bna.
2 | 0 Хариулах
Zenitsu Agatsuma [66.181.165.215] 2023/6/21
Nezuko-chan 06/21/2023 17:06:17
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.91] 2023/6/21
Анимед донтсон байна ш дээ
0 | 0 Хариулах
Zenitsu gekh nert zalu [66.181.191.242] 2023/6/21
bi zgr ai ashiglaj ynz buriin web deer spawnsaj surjiine
0 | 0 Хариулах
Zenitsu Agatsuma [66.181.165.215] 2023/6/21
Nezuko-chan 06/21/2023 17:06:09
0 | 0 Хариулах
зочин [150.129.141.147] 2023/6/21
Амжилт хүсье!
2 | 0 Хариулах
Санаа [82.37.118.216] 2023/6/21
Чамбай, ухаалаг охин байна. Амжилт хүсье
3 | 0 Хариулах
Зочин [202.179.21.238] 2023/6/21
Гол нь мэргэжлээ зөв сонгох хэрэгтэй. Би хэдэн насандаа энэ мэргэжлээр сураад ажиллан ямар цалин авах вэ гэдгээ тооцоолох.
2 | 0 Хариулах
Зочин [202.179.21.238] 2023/6/21
Сурагчдад цагийг нь тулгаад бэлдэх боломж муу. Тэд хичээлтэй, хичээлээс гадуурх ажил, дугуйлан, спорт дээрээс нь хүүхэд тул юмыг яс суугаад хийх чадвар муу зэргийг харгалзан үзвэл тэдэнд яг ганцаар суугаад бэлдэх чөлөөт цаг ховор тул эртнээс багахан чөлөөт цагаа ашиглан бэлдсэн нь стрессгүй амар байхаас гадна амжилт гаргах магадлал ихэснэ. Эртнээс төлөвлөж бэлдвэл 800 авахгүй ч дөхүүлнэ. Миний бодлоор Шалгалт 6 сарын 15-19-нд байдаг бол яг 1 жилийн өмнөөс (11-ээ төгсөнгүүт) бэлдэх нь амьдралын чухал шийдвэр гаргахад нөлөөлдгийг нь харгалзан үзвэл оройтно. 2 - 3 жилийн өмнөөс эхлэх хэрэгтэй. Гадаадад сурна гэвэл энэ хугацаанаас ч өмнө хэл усаа сураад асуудалгүй жигдэрсэн байх ёстой. Зэрэг амжуулах нь хүүхдэдээ стресстэй байж магад. Ядрахгүй тулд спортоор заавал зэрэг хичээллүүлэх сайн унтаж амраах хэрэгтэй. Зарим мэргэжилд их юм сурах шаардлагатай байдаг тул оюутан байх үеийн асуудлаас хөнгөвчилнө гэвэл эртнээс 10 наснаас нь бага багаар хичээлийн хажуугаар юм зааж өгөх хэрэгтэй.
4 | 0 Хариулах
Зочин [202.9.47.5] 2023/6/21
Энэ сурагч эрхбиш нөгөө ерөнхийлөгчийн илгээлт ч бил үү, гадаадад сургадаг хөтөлбөрт хамрагдана биз дээ. Бараг төрийн тэтгэлгээр сургачихмаар юм байна. 800 оноо авдаг сурагч ховор, түүн дотроо 2 хичээлд хоёуланд нь 800, 800 оноо авдаг нь бүр нэн ховор.
19 | 0 Хариулах
Зочин [59.153.113.186] 2023/6/21
сурах арга барилаа олсон хүүхд бна
12 | 0 Хариулах
Зочин [202.21.127.142] 2023/6/21
Сайн хүүхэд, Монголын ирээдүй!
15 | 0 Хариулах