ГРАФИК: ЭЕШ-д 800 оноо авсан 158 шалгуулагчийн 15-ынх гүйцэтгэл 100 хувь байв
Элсэлтийн Ерөнхий Шалгалт (ЭЕШ) зургаадугаар сарын 15-18-нд улсын хэмжээнд боллоо.
Шалгалтад давхардсан тоогоор 93,266 сурагч оролцож, ерөнхий дундаж оноо нь 502.6 байв. Шалгуулагчдын дүн оноог өмнөх жилийн шалгалтын дүнтэй харьцуулж үзэхэд нийт 10 хичээлээс таван хичээлийн дундаж оноо өсөж, тавынх нь буурчээ.
Тодруулбал Физик, Хими, Англи хэл, Биологи, Математикийн шалгалтын дундаж оноо өслөө.
График #1: ЭЕШ-ын анхны онооны дундаж 2021-2023
Хүснэгт #1: Хичээл тус бүрийн шалгуулагчид, дундаж болон медиан оноо, 800 авсан сурагчдын тоо.
| Сурагчид | АО.Медиан | АО.Дундаж | ХО.Медиан | ХО.Дундаж | 800 авсан | |
|---|---|---|---|---|---|---|
| Түүх | 1214 | 30 | 35 | 501 | 499 | 1 |
| Физик | 8062 | 26 | 31 | 503 | 500 | 11 |
| Хими | 6166 | 25 | 30 | 497 | 499 | 9 |
| Газар зүй | 803 | 42 | 45 | 499 | 499 | 1 |
| Англи хэл | 19822 | 29 | 35 | 500 | 499 | 33 |
| Биологи | 6027 | 41 | 44 | 500 | 500 | 9 |
| Математик | 21112 | 24 | 27 | 503 | 500 | 30 |
| Монгол хэл | 10530 | 50 | 49 | 503 | 499 | 14 |
| Орос хэл | 787 | 64 | 61 | 539 | 532 | 30 |
| Нийгэм судлал | 18743 | 39 | 42 | 500 | 499 | 20 |
2023 оны ЭЕШ-д орсон шалгуулагчдаас 158 нь 800 оноо авсан байна. Эдгээр 158 сурагчаас 15 нь төгс 100% гүйцэтгэл үзүүлжээ. Өмнөх жилүүдтэй харьцуулж үзвэл:
- 2019 онд -109
- 2020 онд -182
- 2021 онд -209
- 2022 онд -208 шалгуулагч 800 оноо авч байжээ.
Аймаг хотуудын дундаж оноо
График #2: Аймаг хотын ЭЕШ-ын анхны онооны дундаж үзүүлэлт хичээл тус бүрээр
Анхны онооны тархалт хичээл тус бүрээр
График #3: 2023 оны ЭЕШ-ын анхны онооны тархалт. Аймар тус бүрээр болон харьцуулан харах боломжтой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
