ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/05/29-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Амарсанаа: Нүүрсний гэх нэг ч хэрэг шүүхэд шилжиж ирээгүй. 23 иргэнд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан

Э.Намуунцэцэг, iKon.mn
2023 оны 5 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хөгжлийн Банкны хэргийн гэм буруугийн шүүх хуралдааны явц, Нүүрсний гэх тодотголтой хэргүүд шүүхэд шилжсэн эсэх талаар Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс өнөөдөр мэдээллээ. 

Энэ үеэр ШЕЗ-ийн Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Э.Амарсанаа "Олон нийтийн анхаарлыг татаад байгаа Нүүрсний гэх нэг ч хэрэг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжиж ирээгүй. Бүгд мөрдөн байцаалтын шатандаа явж байгаа бөгөөд шүүхээс мэдээлэл өгөх боломжгүй юм. 

Тус хэрэгтэй холбогдуулан прокурорын саналаар Монгол Улсын Шүүхээс 23 иргэнд хязгаарлалт тогтоох, цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан.

Төрийн өндөр албан тушаалтантай холбоотой хэрэг шүүхэд шилжиж ирээгүй. Харин прокурорын саналаар Монгол Улсын Шүүхээс нэр бүхий төрийн өндөр албан тушаалтанд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авсан. 

Авлига, албан тушаал, төрийн өндөр албан тушаалтнууд, Нүүрсний болон тусгай сангийн тодотголтой холбоотой хэрэг шүүхэд шилжиж ирсэн тохиолдолд тухайн үед нь нээлттэй мэдээлэл өгөх болно.

Түүнчлэн Боловсролын зээлийн сангийн асуудалтай холбоотой хэрэг мөрдөн байцаалтын шатандаа яваа бөгөөд шүүхэд шилжиж ирээгүй" хэмээв. 

Энэ оны эхний улирлын байдлаар эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хахууль өгөх, авах, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашиглах 44 хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад зургаан хэрэг буюу 12 хувиар буурчээ. 
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
7
Зураг
БУРУУ
3
Зураг
ХАХА
2
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
13 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [192.82.71.120] 2023/6/14
Шийтгэж л таарна, тэр болтол шахаж шаардья
0 | 0 Хариулах
Зочин [66.181.187.254] 2023/6/11
Шүүж чадахгүйээ. Өчнөөн жилийн өмнөөс өнөөдрийн өдрүүдэд бэлдэж хуулийг нь батлаад шүүгч нарыг нь томилоод бэлдчихсэн байгаа шд. Хичнээн шударга шүүгч тавьсан ч тэд одоогийн байгаа хуулийнхаа хүрээнд шийдэж чадахгүй. Харин энэ хэргийг шийдэхэд тэдэн онд тэр тэр хүмүүсийн санаачилж тэр тэр хүмүүсийн дэмжиж баталсан хууль нь эдгээр хэргүүдэд хариуцлага хүлээлгэх боломжгүй болгож байна гэдгийг хэлж ярьж гаргаж ирэхгүй байгаа хуульчид бол луйварчдын тавиулууд гэдгийг мэдэж авцгаа.
0 | 0 Хариулах
Зочин [192.82.66.101] 2023/6/9
E.said helj baisan shde ihenhi ni elbegdorj, Jenko 2 iin tomilson humuus bainaa gej. Temtsel ywj l bgaa
1 | 0 Хариулах
зочин [183.177.99.226] 2023/6/5
Өмнөговь аймгийн Иргэдийн хурлын дарга хуучин засаг дарга нь байсан Нүүрсний жинхэнэ хулгайч луйварчин Өмнөговь аймгийн ард иргэдийн боломжийг дээрэмдэж луйвардаж үндэслэлгүй ихээр хөрөнгөжуисөн этгээд дээ Б Бадраа хуучнаар Математикийн багш сургуулийн дотуур байрны нэг өрөөнд амьдарч байсан гулгачин өнөөдөр хагарч ялзартлаа баяжиж ирэх 2024 оны сонгууль УИХ хуралд орж Монголын самранаа гээд сайхархаж яриж явна билээ
1 | 0 Хариулах
Зочин [82.135.80.132] 2023/5/30
Нэг нэгээр нь синсац хийгээд. Хариуцлага хүлээсэн нэг ч хүнгүй. Баттулгаас нь эхлээд хариуцлага үүрүүлээсэй!
0 | 0 Хариулах
Зочин [66.181.187.120] 2023/5/29
хар тоорцог тавьчихвал ч овоо хөөрхөн дүр гарах нь дээ
0 | 0 Хариулах
Өмнөговийн иргэн [202.55.191.130] 2023/5/29
Энэ хэрэгт холбоотой нь тодорхой нутгийн хэдэн нөхдийг буруутай болохоор л засаг барилцах ажлаас мулталсан гэж мөхөс би ухаад байгаа. Гэтэл нутгийн нүүр номоор нэг л их өвгөд буурлуудыг маань цуглуулж тэтгэсэн, хүүхэд багачуудыг шагнасан буянтнууд байх юм. Тэр шүүн тунгаах байгууллагуудын маань байцаан шалгах үйл ажиллагаа нь хурдхан дуусаж ядуу ард бидний тархиар наадах ажиллагааг зогсоосой.
0 | 0 Хариулах
Зочин [103.11.195.66] 2023/5/29
Мөрдөн байцаалтын ажил дуусаагүй. Шүүхэд шилжиж ирсэн хэрэг байхгүй байна гээд байхад л шүүх засаглалд итгэхгүй байна гээд тэнэгтээд байх юм. Шүүх засаглал яахаа алдаагүй гэдэгт итгэж байна. Женко новшийн үед л захиалгаар хэрэг үүсгэж, хүчээр ял ноогдуулах ажлууд хийгдэж байсан шүү
1 | 0 Хариулах
Зочин [202.131.225.197] 2023/5/29
Нөгөө сүр дуулиан болоод шалгаад байсан ингээд замхрах юм уу
0 | 0 Хариулах
Зочин [202.131.242.110] 2023/5/29
Энэ шүүх засгаас угаасаа юу ч хүлээгээд нэмэргүй.
0 | 0 Хариулах
z [202.55.191.130] 2023/5/29
Shudarga yos togtohgui ni ee, hezee ch
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.18] 2023/5/29
Хуулиа, журмаа өөрчлөхгүй бол ямар ч нотолгоо олдохгүй.Бүгд үл хөдлөхийн бизнестэй мөнгөө хадгалсан болоод явж өгнө.
2 | 0 Хариулах
Зочин [202.126.88.187] 2023/5/29
За даа угаасаа гэм буруутай гэж тогтоохгүй дээ.МАН
1 | 0 Хариулах