ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/03/28-НД НИЙТЛЭГДСЭН

"Цахимаар захиалга авч байгаа витамин эмийн чанартай биологийн идэвхт бүтээгдэхүүн нь Монгол Улсын бүртгэлд орсон байх ёстой"

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 3 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Цахимаар худалддаг витамин биологийн идэвхт бүтээгдэхүүн ямар шаардлага, хяналт тавигддаг талаар Гаалийн байгууллагаас мэдээлэв.

"Сүүлийн үед онлайн худалдаа их дэлгэрч байна. Цахимаар өөрт хэрэгцээтэй гэж үзсэн биологийн идэвхт бүтээгдэхүүн болон витаминуудыг захиалах боломжтой болсон байна. 

Цахимаар витамин эмийн чанартай биологийн идэвхт бүтээгдэхүүний захиалга авч байгаа бол хуульд заасны дагуу Монгол Улсын бүртгэлд орсон байх ёстой. Бүртгэлийг зөвшөөрөл гэж ойлгож болохгүй. Зөвшөөрөл гэдэг нь олон шаардлагууд тавигддаг, хугацаатай олгогддог, зөвшөөрлийн дагуу төрийн хяналтын байгууллага хяналтаа тавьдаг ойлголт.

Бүртгэл гэдэг нь тухайн биологийн идэвхт бүтээгдэхүүн буюу сүлжээний бүтээгдэхүүн нь Монгол Улсын бүртгэлд орсон тохиолдолд гаалийн бүрдүүлэлт хийгээд илүү зөвшөөрөл шаардахгүйгээр улсын хилээр нэвтрүүлж байгаа. Гэхдээ бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, эрүүл ахуйн шинжилгээнүүд хийгдэнэ.

Гаалийн байгууллага дэргэдээ болон салбар лабораториудтай. Эм, эмийн зүйлс, биологийн идэвхт бүтээгдэхүүнд химийн бодисын нарийвчилсан шинжилгээ хийх шаардлагатай байдаг. Тухайлбал, хүнсний зориулалттай биологийн идэвхтэй бүтээгдэхүүн ХАБҮЛ буюу Хүнсний Аюулгүй Байдлын Үндэсний Лавлагаа лабораторийн шинжилгээнд хамрагдах шаардлагатай болдог. Эдгээр шинжилгээнд хамрагдаад аюулгүй байдлын, чанарын, тохирлын шаардлага хангадаж байгаа тохиолдолд улсын хилээр нэвтрүүлнэ.

Хувьдаа буюу хамаатан садандаа шинжилгээнд хамрагдаагүй, Монгол Улсад бүртгэгдээгүй биологийн идэвхт бүтээгдэхүүн хэрэглүүлээд түүнээс үүдэн хор аюул, эрүүл мэндийн гарз хохирол учирсан тохиолдолд төрийн хяналтын байгууллага түүнд хяналтаа тавьсан байх ёстой байдаг. Тиймээс бүртгэл, шинжилгээний шаардлага тавьдаг"  хэмээн ГЕГ-ын хуулийн хэлтсийн ахлах байцаагч Ч.Тамир тайлбарлалаа.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
12
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
7 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.161.157] 2023/4/1
vitamin zardag humuus avilgaa beldetsgee
1 | 0 Хариулах
Зочин [203.169.50.233] 2023/3/28
ter burtgel n nuuts tee. oruulaad ireheer n heden baitsaag huraj oorsdoo gusna teee
1 | 0 Хариулах
Z [202.21.107.19] 2023/3/28
Тэр зарж байгаа улсынх хяналт шалгалт нь манай хэдээс илүү ажиллана уу гэхээс дутуу ажиллаж хяналт шалгалтгүй эм витамин заруулахгүй биз.
0 | 0 Хариулах
Зочин [103.229.123.235] 2023/3/28
Бүртгүүлэх ёстой гэдэг чинь бас л зөвшөөрөл гэсэн үг. Үг нь өөрч процес нь зөвшөөрөл авч байгаа юм шиг байна !!! Наад юма нэг талд нь гаргаж, ард иргэддээ сонголтыг нь өгмөөр байна. Бид хэдэн компаний эсвэл сүлжээний хэрэглэгч болж сонголтгүй амьдармааргүй байна. Чөлөөт зах зээлээ дэмжье
1 | 1 Хариулах
ЭРҮҮЛ МЭНД 1-т [202.179.21.234] 2023/3/28
Монголд 30 ширхэгтэй савласан витамин эрдэс бодисыг бид гадны нэг онлаин аптек эсвэл дэлгүүрээс 90 ширхэгтэй савласаныг ижил үнэтэй байхыг харж байна. Тэгэхээр монголын эм имортолгчид ЭМЯ үнэхээр хүмүүсийн эрүүл мэндийн төлө ажиладаггүй л гэсэн үг. БЗНЕС хийхээ л бодно. 90 ш гадаадын юм аваад болох зүйлийг 30 Ш-ээр 3 удаа авхуул 3 дахин нугалж уулгуулах сонирхолтой. Гэвч тэдний үүрэг нь хуулиараа бизнэсийн ашиг биш. Хувь хүмүүс эм мпортлох эрхгүй учир тэд(төрийн алба) эрүүл мэнд хамгаалах үүднээс ашигтай хувилбараар нийлүүлэх үүргээ гүйцэтгэхгүй байна. Манайд байдаг байсан бол бид гадаадын хуудас ухаж суухгүй. Эмийн сан нь үнээ ч бичдэггүй. Эмийн санч нь эм уух заавраа ч хэлдэггүй. Өөрийгөө эмийн санч биш худалдагч гээд ойлгочхсон.
4 | 2 Хариулах
Зочин [104.28.111.250] 2023/3/28
Миа ядуу үндэстэн юм байж юун их зантай юм бэ. Хөдөөжилтөөсөө салаачээ Мояачуудаа...
3 | 0 Хариулах
ЭРҮҮЛ МЭНД 1-т [202.179.21.234] 2023/3/28
Зарах зорилгогүй хувийн хэрэглээнд өөрт хэрэгтэй витамин тэжээлийн бодисоо авчруулаад хэрэглэхэд болохгүй юмгүй. Орж ирэхээр нь бүртгэж аваач. Тэгээд болоо биш үү. Та нар гадаад хэлгүй уншж ч чаддаггүй.Тухайн гадаад улсдаа бол аптект биш зүгээр хүнсний/ахуйн хэрэглээний дэлгүүрт зарагддаг эд. Дэлгүүрт зарагддаг эд тул чөлөөтэй л гэсэн үг. Монголд зарагдаж буй витаминаа хар. Саяхан сонирхож харж үзэхэд сонголт хийхээр юм байхгүй. Эсвэл дооз нь хэт бага. Эсвэл миний хайсан зүйл дотор нь байхгүй. Өөр нэг сөрөг тал нь бага тоогоор савлаж өндөр үнээр зарагддаг. Гэтэл гадаадын витаминд бид тэдний хяналт чанга мөн хараат бус тестийнхэн байнга шалгадаг учир итгэж болохоос гадна хүний хэрэгцээнд эмчилгээний хоногоор 2_3 сараар савласан ХЯМД байдаг. Сонголт бага байсан. Судалсан. Тиймээс хувь хүн өөрийн хэрэгцээнд орулж ирэхэд саад хийх ёсгүй. Нэгдүгээрт эм биш. Хоёрт монголд уух тохирох витамин алга тул бид мэддэг юмаа авчруулж уух эрхтэй. Учир нь улс оруулж ирж өгдөггүй.
8 | 2 Хариулах