ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/03/16-НД НИЙТЛЭГДСЭН

ЖАГСААЛТ: "ЖДҮ 888" төслөөс зээл авсан улс төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийн хамаарал бүхий компаниуд

Н.Эрхбаяр, iKon.mn
2023 оны 3 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Хөгжлийн Банкны өнөөдрийн сонсголын үеэр ЖДҮ 888 төслийн хүрээнд арилжааны банкнуудаар дамжуулан олгосон зээлийн багцуудыг танилцууллаа.

Хоёр тэрбум төгрөгөөс дээш, доош дүнтэй хэмээн авсан зээлүүдийг багцлан харуулсан юм. Тэгвэл экспортыг дэмжих, импортыг орлох ЖДҮ 888 төслийн хүрээнд зээл авсан улс төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий компаниуд болон зээлийн зарцуулалтын талаар шинжээчийн танилцуулсан дүгнэлтийг хүргэе. 

1. "Монос групп" ХХК хамаарал бүхий зургаан компаниар дамжуулан 18.3 тэрбум төгрөгийн зээлийг Хөгжлийн Банкнаас арилжааны банкаар дамжуулан авчээ.

Тус компанийн 100 хувийн хувьцааг УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийн төрсөн ах Л.Хүрэлбаатар эзэмшдэг аж. 

Зээл авсан хамаарал бүхий зургаан компани:

  • "Монос групп" ХХК "Ургамалын гаралтай эрүүл мэндийн ундааны үйлдвэр" төсөл хэрэгжүүлэхээр 5.9 тэрбум төгрөг
  • "Энхийн шүүдэр" ХХК "Дуслын шингэний үйлдвэр байгуулах төсөл" хэрэгжүүлэхээр 5.8 тэрбум төгрөг
  • "Мөнхийн тун" ХХК "Эм үйлдвэрлэл, эм эмнэлгийн хэрэгслийн импорт худалдаа" төсөл хэрэгжүүлэхээр 2.2 тэрбум төгрөг
  • "Монос косметик" ХХК "Гоо сайхны үйлдвэрлэлийг өргөжүүлэх төсөл" хэрэгжүүлэхээр 1.8 тэрбум төгрөг
  • "Цомбо" ХХК "Тун шилтэй тарилгын эмийн үйлдвэрийн өргөтгөлийн төсөл" хэрэгжүүлэхээр 1.8 тэрбум төгрөг
  • "Мөнхийн тун" ХХК "Эмнэлгийн нэг удаагийн хэрэгсэл үйлдвэрийн төсөл" хэрэгжүүлэхээр 600 сая төгрөгийн зээлийг авсан байна.

2. "Бишрэлт" групп нийт 59 тэрбум төгрөгийн зээлийг Хөгжлийн Банкнаас шууд болон арилжааны банкнаар дамжуулан авсан аж.

Тус компанийн 100 хувийн хувьцааг УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа эзэмшдэг байжээ. 

Хөгжлийн Банкнаас авсан шууд зээл:

  • "Монгол Мах экспо" ХХК "Мах боловсруулах төв байгуулах төсөл"-д 31 тэрбум төгрөг
  • "Монгол эм импекс  концерн" ХХК "Хатуу тугнагдсан эм болон дуслын шингэний үйлдвэр байгуулах төсөл"-д 7.2 тэрбум төгрөг

Арилжааны банкаар дамжуулан авсан зээл:

  • "Юнико" ХХК "Полипропилен хоолой үйлдвэрлэл төсөл"-д 7.2 тэрбум төгрөг
  • "Мөнххаан трейд" ХХК "Ноолуур 2015" төсөлд таван тэрбум төгрөг 
  • "Нью Даниста Рөү энд Констракшн" ХХК "Хавтан тавилгын үйлдвэр төсөл"-д 3.7 тэрбум төгрөг
  • "Каракум" ХХК "Мах боловсруулах үйлдвэрийн төсөл"-д хоёр тэрбум төгрөг 
  • "Ялгуун Интернэшнл" ХХК "Шохойн үйлдвэр байгуулах төсөл"-д 1.9 тэрбум төгрөг

3. "Герман стандарт" ХХК "Гипсэн хавтангийн үйлдвэрийн төсөл" хэрэгжүүлэхээр 5.3 тэрбум төгрөгийн зээлийг Худалдаа хөгжлийн банкаар дамжуулан Хөгжлийн Банкнаас авсан.

Тус компанийн идэвхтэй хувьцааг УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбат 34 хувийг, Д.Баттулга 33 хувийг, О.Амартүвшин 33 хувийг эзэмшиж байгаа аж. Гүйцэтгэх захирал Д.Баттулгыг гэрчээр дуудсан боловч ирээгүй. Зээлийн 584.36 сая төгрөгийг бэлэн зарлагаар, 1.9 тэрбум төгрөгийг дотоод шилжүүлэг, 2.5 тэрбум төгрөгийг гадаад шилжүүлэгт зарцуулжээ. 

4. Сангийн дэд сайд асан С.Пүрэв өөрийн хамаарал бүхий хоёр компаниар дамжуулан 7.8 тэрбум төгрөгийн зээл авч бэлнээр зарцуулсан.

Тодруулбал:

  • "Эс Ай Пи Эс Монголиа" ХХК "Угсармал Эс Ай Пи Эс бэлэн барилга үйлдвэрлэх төсөл"-д Улаанбаатар хотын банкаар дамжуулан таван тэрбум төгрөгийн зээл авсан. 

Уг компанийн 50 хувийг "Гангар-Инвест" ХХК, үлдсэн 50 хувийг "Саннинүхт" ХХК эзэмшдэг байна. Зээл олгох үед "Гангар-Инвест" ХХК-ийн 70 хувийг тухайн үеийн Сангийн дэд сайд асан С.Пүрэв эзэмшдэг байжээ. 

БХБЯ-наас 2014 оны долдугаар сарын 8-ны өдрийн 3/2283 дугаар албан бичгээр ЗГХЭГ, Монгол Улсын Хөгжлийн Банканд хүргүүлсэн тайланд дэмжигдээгүй төслийн жагсаалтад тусгагдсан байна. Гэвч 3ТХЯ-наас МУХБ-нд 2014 оны арван нэгдүгээр сарын 9-ний өдрийн 43 дугаар албан бичгээр хүргүүлсэн дэмжигдсэн төслүүдийн жагсаалтад тусгагдсан байна. 
  • "Хархорин" ХК "200 га талбайд чацаргана тариалж жимс үйлдвэрлэх төсөл"-ийг Өвөрхангай аймагт хэрэгжүүлэхээр Улаанбаатар хотын банкаар дамжуулан 2.8 тэрбум төгрөгийг авсан байна. Тус компанийн 100 хувийн хувьцааг Сангийн дэд сайд асан С.Пүрэв эзэмшдэг байсан.

5. "Ай Пи Даблью" ХХК "Ухаалаг угсармал орон сууцны төсөл" хэрэгжүүлэхээр 4.2 тэрбум төгрөгийн зээлийг 2015 онд Хөгжлийн Банкнаас Голомт банкаар дамжуулан авсан.

Тус компанийн 100 хувийн идэвхтэй хувьцааг М.Бат-Амгалан эзэмшдэг бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга асан П.Цагаан 2009 онд үүсгэн байгуулж, 20 хувийн хувьцааг эзэмшдэг байжээ. 

6. "Хулагу Холдинг" ХХК Мах бэлтгэлийн чиглэлээр 950 сая төгрөгийн зээлийг Худалдаа хөгжлийн банкаар дамжуулан авсан.

Зээлийн зарцуулалтын хувьд 926 сая төгрөгийг бэлнээр авсан байна. Хамаарал бүхий байдлын хувьд Мэдрээгийн Мөнхтулга 33.34 хувийг, Б.Уранбаатар 33.33 хувийг, Б.Хатанзориг 33.33 хувийг эзэмшдэг. "Тус компанийн гүйцэтгэх захирал Мэдрээгийн Мөнхтулга нь Худалдаа хөгжлийн банкны захирлын хүүхэд юм. Тус банкны захирал өөрийнхөө хамаарал бүхий компанид зээл олгосон" хэмээн УИХ-ын гишүүн Б.Энхбаяр танилцууллаа. 

7. "Кайзер флайшерай" ХХК "Нөөшилсөн мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэл" хэрэгжүүлэхээр 2014 онд Төрийн банкаар дамжулан 2.9 тэрбум төгрөгийг авсан.

Хамаарал бүхий байдлын хувьд тухайн үеийн УИХ-ын гишүүн асан Д.Тэрбишдагва 100 хувийн хувьцаа эзэмшиж байжээ. Зээлийн зарцуулалтын хувьд 2.1 тэрбум төгрөгийг дотооддоо шилжүүлсэн байна. 

8."Шохой цагаан булаг" ХХК "Гантиг чулуун хавтангийн үйлдвэр" төсөл хэрэгжүүлэхээр хоёр тэрбум төгрөгийг Үндэсний хөрөнгө оруулалтын банкаар дамжуулан авсан.

Тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Ж.Батбаяр нь УИХ-ын гишүүн асан Жамъянсүрэнгийн Батсуурийн төрсөн дүү аж. Зээлийн зарцуулалтын хувьд 815 сая төгрөгийг бэлэн зарлага, 655 сая төгрөгийг дотоод гүйлгээ, 558 сая төгрөгийг гадаад шилжүүлэг ашиглажээ. 

9. "ЭХБУТрест" ХХК "Полиуретан дулаалгатай сэндвич үйлдвэрлэл" төсөл хэрэгжүүлэхээр 3.6 тэрбум төгрөгийн зээлийг Худалдаа хөгжлийн банкаар дамжуулан авсан.

Хамаарал бүхий байдлын хувьд тухайн үеийн Ерөнхийлөгчийн зөвлөх Лувсандашийн Дашдорж 19.9 хувийг, Д.Баттулга 20.4 хувийг, А.Цэлмэг 19.9 хувийг, С.Сүхтөмөр 19.9 хувийг, С.Жаргалсайхан 19.9 хувийг эзэмшдэг байна. Зээл ашиглалтын хувьд 214 сая төгрөгийн бэлэн зарлага, 1.4 тэрбум төгрөгийн дотоод шилжүүлэг, 781 сая төгрөгийг гадаад шилжүүлэг, 1.1 тэрбум төгрөгийг зээлийн төлөлтөд зарцуулсан" хэмээн Хөгжлийн Банкны сонсголын түр хорооны Шинжээч болон УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нар танилцууллаа.  

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
13
Зураг
ТЭНЭГЛЭЛ
5
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
БУРУУ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
19 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Бодол [64.119.21.98] 2023/3/18
Зээл авах гэж гишүүн болдог дарга сайд болдог энэ тэгээд монголын хуулиу буян жагаа хуулиас гадуур амьдрах эрхтэй хүнүү үр хүүхдээсээ ичиж амьдар
0 | 0 Хариулах
Зочин [64.119.16.97] 2023/3/18
😡😡😡
0 | 0 Хариулах
Зочин [202.21.99.51] 2023/3/17
мэдрэмжээрээ л мэдрээд байдаг ер нь таван богд, номин, монос, шунхлай ... өөр юу билээ цаанаа нэг онцгүй
0 | 1 Хариулах
Иргэн [66.181.161.183] 2023/3/17
Энэ гишүүн нэртэй сэтэр зүүж эрх дархаа нэмсэн хар луйвар хийсэн танил тал ах дүүсээ төрөөс луйвар хийж тэжээж тэтгэдэг хар хулгайчууд ыг тоог нь цөөлж шударга 30 аад гишүүн баймаар юм уу арай бага хусах болов уу
0 | 0 Хариулах
Зочин [59.153.112.199] 2023/3/17
Зээл аьч болноо харин хугацаандаа төлсөн зориулалтаар ашигласан эсэх үр дүн ашиг тус гарсан эсэх л чухал . Тэрнээс биш чи би гээд авсан аваагүй гээд атаа жөтөө хэрэггүй ээ! Цаг хугацаа сайн мууг шүүгээд түрүүч нь шүүгдээд эхэллээ! Авсан нь өр өө төлж улсыг өргүй болгох л чухал ! Хариуцлагаа улам чангатгах хэрэгтэй
0 | 0 Хариулах
💩 [192.82.73.203] 2023/3/16
bankiig deeremd dampuuruul daraa ni uls tulchih ni harin bi terbumtan,wtf
0 | 0 Хариулах
Зочин [64.119.18.237] 2023/3/16
casina togloj aldsan orondooc hini next electriks ogson ogjigo geree yumaa geene
0 | 0 Хариулах
Зочин [64.119.18.237] 2023/3/16
casinoa ldsan orondoc hini next electroniks ogson geree genu.
0 | 0 Хариулах
Ард [192.82.91.168] 2023/3/16
Сонгуулийг 1 тойрог болгож Их санал авсан 35 гишүүн сонгож парламентаа чанаржуулая Их хурлын гишүүд аж ахуйн ажил хийхээ болиё
3 | 0 Хариулах
Нүд чих [64.119.24.229] 2023/3/16
Эндээ харахад Монгол улсын хөгжлийн гацаа, хөгжүүлэхгүй байх бодлого удирдлага сайд нарт байжээ.Ардын банкнаас эхлээд банкуудыг дампууруулан дээрэмдэж баяжсан, банк байгуулаад хувааж идсэн, нөхдүүд ил болж, үйл процессыг он цаг хугацаагаар нь тооцоолоод үзвэл аль намынхан толгойлж вэ? гэдэг нь тодорхой болж байна.Ард түмнийг үнэхээр басч, юуч мэдэхгүй гэж дэндүү дарласан байна даа. Монгол улс мөнгөгүй биш, мөнгийг нь сайд дарга сэтэртэй шуналын туламнууд элдэв аргаар хулгайлаад дээрэмдээд, улсаа чөдөрлөөд, ард иргэдээ ядууруулаад, дарлаж өгчээ. Одоо эндээс бүх зүйл тодорхой болж байна. Манай ард иргэд, юм гадарладаг давхрага, алба хашигчид, багш эмч сэхээтнүүд үгээ хэлж, эсэргүүцлээ илэрхийлэх л үлджээ.
2 | 0 Хариулах
Зочин [64.119.18.237] 2023/3/16
chini huug ohinig bia lsan yaidn chi yun surtein gej helsne shdee chi herge hulsenu inged .
0 | 0 Хариулах
Зочин [64.119.18.237] 2023/3/16
shono bi inegj ter ohinig chine berlin london aljila gej ugin hurtel dabtaj held bailaa.
0 | 0 Хариулах
Zochin [202.9.46.17] 2023/3/16
Jdu hogjliin bank gej butehgui iumnuudiig yaaraltai tatan buulga.
0 | 0 Хариулах
заас [202.9.46.54] 2023/3/16
нүглүүдииг цааллуул таарна нам дагасан өлөн хулгаачууд гэж энэдэээ
0 | 0 Хариулах
Зочин [202.21.108.60] 2023/3/16
МАНай зарим том том алба хашиж буй ЖДҮ-чид ерөөсөө нэр ус нь гарахгүй юм улс төр гэж новшийн балайр тогмоом юм даа
0 | 0 Хариулах
Зочин [66.181.160.86] 2023/3/16
А ЛА ЛАА ...
0 | 0 Хариулах
УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа [202.70.34.98] 2023/3/16
Ханаж цаддаггүй хүн бэ.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.190.211] 2023/3/16
'пүрэв сангийн дэд сайд байсан шүү хүүхээ
1 | 0 Хариулах
Зочин [64.119.17.67] 2023/3/16
Иймэрхүү юмнууд өмнө нь бүгд нууцын зэрэглэлтэй, ингэж яригдах нь битгий хэл, төлөгддөг ч үгүй байсан. Тиймээс л бүгд ямар нэг зээл аваад л туйлж өгдөг байжээ. Баахан банк дампууруулаад, хувьчлал энэ тэр ярих юм бол АН үнэндээ энэ улсыг самарчээ. Гэхдээ хөөрхий гишүүд нь юу мэдэх вэ дээ, Хэдэн аймаар толгойлогч нь хагартлаа баяжаад, улсаа тонтн дээрэмчихээд одоо ичихгүй эрх мэдэл горилоод явж байна. Яг энэ цаг үед нам харгалзахгүй хулгайч нарыг барьж байгаад баярлалаа
1 | 0 Хариулах