ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/18-НД НИЙТЛЭГДСЭН

Нэгдүгээр сургуулийн өргөтгөлийн барилгыг нийслэлийн өмчид авчээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2022 оны 11 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

НИТХ-аар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж, 2022 онд ашиглалтад оруулсан Сүхбаатар дүүргийн нэгдүгээр сургуулийн өргөтгөл, 116 дугаар цэцэрлэгийн барилгыг нийслэлийн өмчид бүртгэж авах асуудлыг хэлэлцэж, олонхын саналаар баталжээ.

Мөн Азийн Хөгжлийн Банкны хөнгөлөлттэй зээл болон нийслэлийн төсвийн хөрөнгөөр Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 10, 28 дугаар хороонд барьсан ус, дулаан дамжуулах төвийн зургаан барилга байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэв.

Барилга акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах хүрээнд Баянзүрх дүүргийн 5, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хоёр барилга буюу тус дүүргийн ЗДТГ-ын балансад бүртгэлтэй өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилгыг актлах, нийслэлийн ерөнхий боловсролын 30 дугаар сургуулийн гараашнуудыг буулгасан тул өмчийн бүртгэлээс хассан байна.

Түүнчлэн Баянзүрх дүүргийн 17, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Орхон түшээ мөрөн” өрхийн эмнэлгийн хуучин барилга, Гачуурт тосгоны өрхийн эрүүл мэндийн төвийн барилгыг бүртгэлээс хасах тогтоолын төслийг баталжээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
3
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг