Ерөнхий боловсролын сургуулийн бүртгэлийн талаар Боловсрол, Шинжлэх Ухааны Яамнаас мэдээллээ. Энэ үеэр багш боловсон хүчний хүрэлцээний талаар Боловсролын Ерөнхий Газар(БЕГ)-ын дарга Т.Ням-Очир мэдээлэл өгөв.
Тэрбээр "2022 оны зургаадугаар сард дутагдалтай багшийн судалгааг гаргасан.
Гэхдээ төгсөж буй оюутнуудыг дийлэнх хувь нь Улаанбаатар, төв суурин газруудад ажиллах сонирхолтой байна. Өөрөөр хэлбэл, бэлтгэгдсэн боловсон хүчин хөдөө орон нутаг руу явахгүй байгаа учраас орон нутагт ажиллах боломжийг бүрдүүлэх, цалин хөлс, дэд бүтцийн асуудлыг шийдэх ёстой юм байна. Ингэснээр залуу багш нарыг зөв тархаан байршуулах боломжтой. Түүнчлэн гэнэтийн шилжилт хөдөлгөөнүүд нөлөөлж байна. Жишээ нь, Улаанбаатар хот руу гэнэт нүүж ирдэг. Улмаар орон нутагт нь ажлын байр сулардаг асуудал бий. Мөн цэцэрлэг, сургуулийн удирдлага солигдоход багш нар дагаад хөдөлгөөнд ордог" хэмээн хэлэв.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!