ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/18-НД НИЙТЛЭГДСЭН

"Нэгдүгээр ангийн сурагчдыг цахимаар бүртгэж эхлэхэд нэгэн зэрэг олон хандалт хийсэнтэй холбоотойгоор систем түр гацах тохиолдол бий"

П.Сайнжаргал, IKON.MN
2022 оны 8 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Боловсрол, Шинжлэх Ухааны Яам(БШУЯ)-аас E-Mongolia академитай хамтран нэгдүгээр ангийн элсэлтийг цахимаар зохион байгуулах талаар өнөөдөр мэдээлж байна.

Энэ үеэр E-Mongolia систем түр хүлээгдэх, гацах асуудал үүсдэг талаарх сэтгүүлчийн асуултад БШУЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч хариулав. 

Тэрбээр "Эхний өдрүүдэд сургууль, цэцэрлэгийн бүртгэл хийхэд систем гацах, хүлээгдэх асуудал бий. Бүртгэлийн шугам нээсэн өглөө 08:00-12:00 цагийн хооронд нэг дор олон хандалт хийсэнтэй холбоотойгоор систем түр хүлээгддэг. Гэхдээ бүртгэл баталгаажаагүй гэх асуудал үүсгэхгүй байгаа. Бүртгэл хангалттай хугацаагаар буюу 10-14 хоногийн хугацаанд явагдана.

Хамгийн эхэнд эсвэл сүүлд бүртгүүлсэн гэдгээс үл хамааран хамран сургах тойрогт хуваарилалт хийж байгаа учраас эхэнд бүртгүүлсэн нь давуу байдал эдэлнэ гэсэн ойлголт байхгүй.

Нийслэлд Сургуулийн Өмнөх Боловсролын 141,000 хүүхэд бүртгэлтэй байна. Эдгээр хүүхдийн бүртгэл жигд явагдаж байгаа. Өнөөдрийн байдлаар 91,000 хүүхэд цэцэрлэгтээ бүртгүүлэх хүсэлтээ илгээсэн байна. 

Ерөнхий Боловсролын Сургуулийн нэгдүгээр ангийн 78,000 хүүхдийн бүртгэлийн асуудал байгаа. Нэгдүгээр ангийн хүүхдийн бүртгэл дээр цөөн хоног тавиагүй. Үүнд 10-14 хоногийн хугацаа тавьдаг учраас эцэг эхчүүд яарч сандрах шаардлагагүй" гэдгийг хэллээ. 

ВИДЕО:

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
2
Зураг
ХАХА
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
3 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
[103.80.210.183] 2022/8/19
гацахгүй байх ёстой шүү дээ. гацаад байгаа бол маш их мөнгө идэжцааш офшорт гарсан гэсэн үг
0 | 0 Хариулах
кинооо киноо [202.179.25.140] 2022/8/18
50.000 хүүхэд бүртгэхэд гацчихдаг сервир байгаад ч яадын... Бүхэл бүтэн Цахим хөгжлийн яамтай , Яам нь сайдтай , Сайд нь орлогч сайдтай, Орлогч сайд нь төрийн нарийнтай, Төрийн нарийн нь баахан Газарын дарга нартай, Г/Д нар нь бүгд орлогчтой, Орлогч нь хэлсийн дарга нартай, Х/Д нар нь бас орлогчтой, Орлогч нар нь баахан ахлахтай , Ахлахууд нь баахан мэргэжилтэнтэй.... чоорт... 50,000 хүүхэд бүртгэх гэж хууль гаргацан ч байх шиг. .. журам боловсруулж ч байх шиг. ... 2 яам 3 -н тусгай газар хамтарсан ажлын хэсэг гаргаж ч байх шиг ... Цагдаа тагнуул ч байх шиг .... Юүү вээ....
2 | 0 Хариулах
hmm [66.181.168.8] 2022/8/18
тэгээд хэзээ эхлэхээ хэлээчээ тэнэг юм бэ
0 | 0 Хариулах