Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/06/23-НД НИЙТЛЭГДСЭН

Минжийг байгалийн орчинд дасгах хиймэл усан сан, цөөрмүүдийг байгуулжээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2022 оны 6 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Туул голын усны урсцыг байгалийн аргаар сайжруулах зорилгоор 2012 оноос эхлэн Минжийг үржүүлгийн төвд өсгөн үржүүлж жил бүр байгальд нутагшуулах ажлыг гүйцэтгэж буй.

2022 оны байдлаар үржүүлгийн төвд 11 бүлийн 48 бодгаль минж бойжиж байгаа юм.

Нийслэлийн Байгаль орчны газраас амьтан судлаачдын зөвлөгөө, судалгаанд тулгуурлан минжийг байгалийн орчинд дасгах хиймэл усан сан, цөөрмүүдийг байгуулж эхэлжээ.

Ингэснээр минжний бүлийг голд суллан тавихаас өмнө цөөрөмд байршуулж, байгальд дасан зохицох чадварыг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлж байна. Цаашид цөөрмийн тоог жил бүр нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.