Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/03-НД НИЙТЛЭГДСЭН

Сүхбаатар хөлөг онгоцыг музей болгож, татан гаргахад оролцсон алба хаагчдыг урамшуулна

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 11 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Хөвсгөлд живсэн хөлөг онгоцны зураг /гэрэл зургийг Ц.Чойжамц/

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.

Хуралдаанаар, Хөвсгөл нуураас татан гаргасан Сүхбаатар хөлөг онгоцны хадгалалт, хамгаалалт, аюулгүй байдлыг хангуулах, цаашид аялал жуулчлал, музей болгож ашиглах талаар саналаа танилцуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болон Хөвсгөл аймгийн Засаг даргад даалгав.

Мөн тус хөлөг онгоцыг татан гаргахад оролцсон алба хаагчдыг урамшуулах асуудлыг шийдвэрлэхийг Батлан хамгаалахын сайдад даалгалаа.

Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор Хөвсгөл нуурт 1985 онд живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагааг энэ оны аравдугаар сарын 1-нээс зохион байгуулж байна.

Тус ажиллагаанд Онцгой байдлын ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Нийслэлийн болон Орхон, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар зэрэг байгууллагын 120 гаруй алба хаагч оролцож байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.