• 6 сарын 10, Мягмар
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/03-НД НИЙТЛЭГДСЭН

Сүхбаатар хөлөг онгоцыг татан гаргахаар ажиллаж буй алба хаагчид Хөвсгөл нуурт 100 удаа шумбажээ

ikon.mn
2021 оны 11 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: ОБЕГ

Сүхбаатар хөлөг онгоцыг татан гаргах ажиллагаанд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэнгээр ахлуулсан 120 гаруй алба хаагч оролцож байна.

Тодруулбал, тус ажиллагаанд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, түүний харьяа Зэвсэгт хүчний 011, 186, 234, 7780 дугаар анги, ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Давтан сургалт, сэргээн заслын төв-113, Ар тал хангалтын 115, Уул уурхайн аврах ангийн 09 дүгээр анги, Нийслэлийн болон Орхон, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, ЗТХЯ-ны харьяа Далайн захиргааны газар, МХЕГ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, ШУТИС, Хөвсгөл аймгийн ЗДТГ, Цагдаагийн газар, Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Захирагчийн ажлын алба, “Хөвсгөл усан зам” ХК-ийн 120 гаруй алба хаагч, 50 нэгж техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа юм.

Зэвсэгт хүчний анги, салбаруудын алба хаагчид усны мандалд хөлөг онгоцыг усны гүнээс хөндлөн эрэг рүү татах ган татлага /тросс/-ыг холбох ажиллагаанд хөвөгч гүүрийг бэлтгэн тусгай зориулалтын нэгжид холбож татах ажиллагааг зохион байгуулж байна.

Онцгой байдлын байгууллагын усчин аврагчид 12-16 метрийн гүнд живсэн хөлөг онгоцыг ган татлагаар холбох, бэхлэх, салгах, хөшүүрэг хийх, гүн хэмжих, хөлгийг дотор, гадна талаас нь битүүмжлэх, хязгаар хөвүүр тэмдэгтийг байрлуулах 100 удаагийн шумбалтын даалгаврыг гүйцэтгэжээ.

Алба хаагчид хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг чанд сахин тусгай зориулалтын техник хэрэгслийг горимын дагуу ашиглаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
31
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ГАЙХМААР
4
Зураг
БАХАРХМААР
3
Зураг
ХАХА
2
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
22 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [59.153.114.94] 2021/11/5
Миний хувьд илүү багх зарддаар гаргах боломж байна.хэдэн зуун тэрбум биш,хэдхэн зуун сая дотор багөдаа 180сая шүү
0 | 0 Хариулах
зочин [202.70.46.20] 2021/11/4
ингээд гаргалаа гээд зургийг нь тавилдаа, гаргаагүй байж бөөн реклам
1 | 0 Хариулах
Зочин [95.169.230.7] 2021/11/3
99удаа биш үү
0 | 1 Хариулах
Зочин [150.129.141.235] 2021/11/3
Болгоомжтой хийлгэмээр юм даа хүний амь чухал шүү мундаг улс болох гээд хэдэн аврагчидаа зовоогоод бх юм
3 | 1 Хариулах
Зочин [202.9.46.161] 2021/11/3
Тэгээд татаж гаргасан юм уу, гаргаагүй юм уу. Энэ зунжингаа л бэлтгэсэн биз дээ, уг нь.
6 | 1 Хариулах
No [82.115.122.186] 2021/11/3
Яагаад хүйтэрч байх үеэр хийж байгаа юм бол...
6 | 0 Хариулах
Зочин [5.181.234.110] 2021/11/3
Яг усанд шумбахаасаа өмнө бас ёсолдог юм уу?
3 | 0 Хариулах
Зочин [202.126.90.42] 2021/11/3
Huk bsan bol gants l shumbana. Barag uuruu joloodood garaad irne de
8 | 0 Хариулах
Иргэн [66.181.161.114] 2021/11/3
Ажлын хэсэг байгуулахаас эхлээд жил гаруй хугацаанд үргэлжилсэн ажил
2 | 0 Хариулах
Зочин [150.129.142.109] 2021/11/3
Ийм хүйтэнд хийдэг ажил юм уу?? зун нтр хийсэн бол ууган албан хаагч нар амар байсын болуул гэж
3 | 0 Хариулах
Зочин [66.181.161.40] 2021/11/3
Зун ч хүйтэн шд, согтуу хүн архины халуундаа ордог. Туулж алхахад таатай нуур лав биш!
2 | 0 Хариулах
Зочин [202.9.46.131] 2021/11/3
очиж очиж хүйтэрч байхад нууранд сэлүүлж зовоож яадаг байнаа.
3 | 2 Хариулах
Зочин [202.9.46.225] 2021/11/3
Гоё малгайтай болцон байна ш дээ.
3 | 0 Хариулах
Зочин [202.131.227.82] 2021/11/3
Humuusiinhee hudulmuriin ayulgui ajillagaag sain hangaj ajillasan bol yamaidaa. Ayultai ajil baina hunii ami iluu une tsentei shu
1 | 0 Хариулах
`12 [203.217.139.240] 2021/11/3
Кино хийсэн бол
2 | 4 Хариулах
Зочин [59.153.113.196] 2021/11/3
Цаг үеээ олоогүй ажил.
2 | 5 Хариулах
Зочин [133.41.91.83] 2021/11/3
Юу ч байсан хуцаж байдаг буурангуй бодол үхээнц сэтгэлгээнээсээ салвал таарна. Харанхуй нийгмийн буг болж байхаар ганц нэг гэрэл гэгээтэй юм хуцаж бай хааяаа.
2 | 4 Хариулах
fddsf [192.82.68.100] 2021/11/3
sdfdf
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.150] 2021/11/3
НААД ХҮМҮҮСЭЭРЭЭ ӨВЛИЙН ХҮЛЭМЖ БАРИУЛБАЛ ТААРНА. ЭМГҮЙ ТАРИАГҮЙ. ЗАРИМ ТӨРЛИЙН НОГООГҮЙ. ЭРЭЭН ХЭЗЭЭ Ч ХАЛДВАРГҮЙ БОЛОХЫН ХИЛ ХААЛТТАЙ. БАЙГАА ЖООХОН ГУРИЛ МАХ НОГООГОО ИДЧИХЭЭД ХАВАР ӨЛСӨЖ Ч МЭДЭХ. БУДАА ЭЛСЭН ЧИХЭР УДАХГҮЙ ТЭНГЭРТ ХАДАЖ МЭДЭХ. ЦАГАА ОЛООГҮЙ. ЕС-Д НЬ УЙЛАН ХАЙЛААД ҮГЭЭ БАРЖ ҮСЭЭ ЗУЛГААЖ БАЙНА. ҮЕ ҮЕИЙН ДЭЭРЭМЧИДЭЭ ЦУГЛУУЛЧИХСАН БУЗАРТААД СУУЖ БАЙНА. РИО ХЯТАД ОРОС ГЭЭД ТАЛ ТАЛААС ШАХАЛТ ҮЗҮҮЛЖ БАЙНА. МОНГОЛ ХҮНИЙ ТЭВЧЭЭРИЙГ ИНГЭЖ ХҮЙТЭН УСАНД БАРЖ ЯАДЫН. ЗУН ДУЛААН ҮЕД ХИЙВЭЛ ХИЙ. НЭГЭНТЭЭ УСАН ДООР БАЙГААГААС ХОЙШ 30 Ч БАЙНА 40 Ч БАЙНА УУ ЯАЧИХААД БАЙГАА ЮМ. ЧАДАЛ ЧАЛХ БЯД ШАНДАСАА ӨӨР ЗҮЙЛД ЗОРИУЛМААР БАЙНА.
1 | 0 Хариулах
ХАН [202.55.183.178] 2021/11/3
Харин тийм зун хийхгүй
4 | 0 Хариулах
Зочин [192.82.91.167] 2021/11/3
Ус мод гээд ХҮК байгалд ээлтэй ерөнхийлөгч гэгдэх гээд л байна даа Эхлээд ХҮНДЭЭ ээлтэй баймаар юм
2 | 0 Хариулах
Зочин [203.23.49.55] 2021/11/3
Хүн бол байгалийг маш богино хугацаанд маш ихээр сүйдэлж экологийн тэнцвэрийг алдагдуулдаг биологийн хувьд муу зүйл. Бичвэл маш их зүйл байна. Экологийн тэнцвэр алдагдвал эдийн засаг алсдаа сүйрнэ. Тиймээс мод тарих санаачлага нь бол зөв.
0 | 0 Хариулах