Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/03-НД НИЙТЛЭГДСЭН

Видео: Автомашины аюулгүйн дэр ямар үед задардаггүй вэ?

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 4 сарын 3
Сурталчилгаа
Зураг зураг

TOYOTA
Торгон мөч бүрт хамт - цуврал нийтлэл

АЮУЛГҮЙН ДЭР ГЭЖ ЮУ ВЭ?

Аюулгүйн дэр гэдэг нь автомашинд яваа жолооч, зорчигчийг ослын үед жолооны хүрд, цонх болон дотор эд ангиудыг мөргөж гэмтэхээс хамгаалах, аюулгүй бүсний туслах систем юм. Өөрөөр хэлбэл аюулгүйн дэр нь хөвөн зөөлөн боловч уян хатан материалаар хийгдсэн хийгээр дүүрэн уут гэсэн үг.

Энэхүү аргыг анх нисэх онгоцны эд ангиудыг бүрхэж, нисгэгчийг хамгаалахад хэрэглэж байсан ба 1919 онд Английн шүдний эмч Харольд Раунд, Артур Паррот нар зохион бүтээн, 1920 онд баталгаажуулжээ. Харин 1951 оноос агаартай уут болон дэлгэгддэг байдлаар ашиглаж эхэлсэн байна.

Ийнхүү 1964 онд Японы инженер Ясузабуро Кобори автомашины аюулгүй ажиллагааны систем болгон ашиглаж эхэлжээ. Үүний дараа 1967 онд Америкийн эрдэмтэн Аллан Брид доргилт мэдрэгчийг зохион бүтээснээр өнөө цагийн аюулгүйн дэр хурдацтай хөгжих эхлэлийг тавьсан юм.

АЮУЛГҮЙН ДЭР ЯАЖ АЖИЛЛАДАГ ВЭ?

Автомашины хурд огцом буурах эсвэл автомашинд хүчтэй доргилт үүсэх үед аюулгүйн дэрний мэдрэгчүүд компьютерт мэдээлэл дамжуулснаар дэр задардаг. Одоо ашигладаг шахсан агаарын оронд өмнө нь содын азидын жижиг дэлбэрэлт ашиглан дэрийг 30 миллисекунд дотор дэлгэдэг байв.

Гэхдээ аюулгүйн дэр болзошгүй бүх эрсдэлээс хамгаалахгүй. Учир нь хамгаалалтын системд тоормос, цонхны шил, шарвалт мэдрэгч, дугуйн хийн мэдээлэл, гэрлийн бүрэн бүтэн байдал зэрэг эд ангиуд уялдаа холбоотой ажилладаг. Аль нэг нь л доголдолтой ажиллахад дэр задрахгүй байж мэднэ.

Жолооч, зорчигчийг хамгаалах систем нь аюулгүйн дэр болон суудлын даруулга бүстэй уялдаа холбоотой ажилласнаар ослын үеийн гэмтлээс бүрэн хамгаалдаг байна.

Аюулгүйн дэр ихэвчлэн суудлын бүсээ бүсэлсэн үед ажилладаг ч бүслээгүй тохиолдолд аюулгүйн дэр задрах боломжтой. Гэхдээ суудлын даруулгагүй зорчигч болон жолооч илүү их бэртэж, гэмтэх эрсдэлтэй юм.

АЮУЛГҮЙН ДЭР НЭГ Л УДАА АЖИЛЛАДАГ

Аюулгүйн дэр нэг л удаа ажилладаг буюу эхний доргилт, цохилтоор задарч таныг аюулаас хамгаалдаг ч тухайн мөчид дахин доргилт болоход хамгаалж чадахгүй. Учир нь эхний цохилтоос болж аюулгүйн дэрний хамгаалавч хий гарчихдаг байна. Ийм үед суудлын даруулга бүс л гэмтэл бэртлээс хамгаалах найдвартай арга болдог аж.

Тийм учраас аюулгүйн дэрэнд бүрэн найдахгүйгээр суудлын бүсээ бүсэлж хэвших нь болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. 

Хэрэв та Тоёота-ын автомашинтай бол “Тоёота Мотор Корпорац” 1998 оноос хойш аюулгүйн “хөшгөн” дэрийг нэвтрүүлсэн. Дэлхийн SRS стандартад уг дэр нь хүний биед учирч болох тархины гэмтлийн эрсдэлийг 45 хувиар бууруулдаг байна.

Зорчигчийн биеийг хамгаалахын тулд Тоёотагийн зарим загварууд зорчигчийн суудалд аюулгүйн дэр суурилуулдаг. Тиймээс хэрэглэгч аюулгүйн эрсдэлээ бодолцон стандарт хангасан суудлын бүрээс хэрэглэх нь чухал юм. Хэрэв стандартын бус бүрээстэй бол шаардлагатай үед хажуугийн аюулгүйн дэр задрахгүй байх эрсдэлтэй.

SRS АЮУЛГҮЙН ДЭР ГЭЖ ЮУ ВЭ?

SRS (Supplemental restraint system) буюу Хязгаарлалтын нэмэлт систем гэдэг нь автомашин үйлдвэрлэгч, судлаач, зохицуулалтын байгууллагууд хамтран гаргасан стандарт систем юм. Энэхүү стандартыг 2009 онд дэлхийд анх удаа Тоёота SRS стандартад нийцсэн, арын зорчигчдод учирч болох хоёр дахь доргилтоос хамгаалсан аюулгүйн дэрийг нэвтрүүлсэн байна.

SRS АЮУЛГҮЙН ДЭР ЗАДРАХГҮЙ БАЙЖ БОЛОХ ДОРГИЛТЫН ТӨРЛҮҮД:

Урд SRS аюулгүйн дэр

Автомашин хажуу болон хойд талаасаа мөргүүлсэн, хөмөрсөн, эсвэл аюулгүйн дэрийг задлах шаардлагатай хэмжээний хүчтэй мөргүүлээгүй үед урд талын аюулгүйн дэр задрахгүй.

Хажуугийн болон SRS аюулгүйн хөшгөн дэр

Автомашин тодорхой өнцөгтэй хажуу, хойд талаас, бага хурдтай хажуугаас болон урд талаас мөргүүлсэн, эсвэл зорчигчийн суудаг байрлалаас өөр хэсгээрээ мөргүүлсэн үед хажуугийн болон аюулгүйн хөшгөн дэр дэлгэгдэхгүй байж болно.

Аюулгүйн дэр задарсан тохиолдолд эргэн суурилуулж засварлах боломжгүй. Зөвхөн шинээр сольж суурилуулдаг байна. Тиймээс таны аюулгүйн дэрний анхааруулах тэмдэг асвал Тоёотагийн Монгол дахь албан ёсны дилерт хандах хэрэгтэй юм.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.