ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/09-НД НИЙТЛЭГДСЭН
Авто зам ашигласны хураамж нэмсэн асуудлыг НИТХ-аар дахин хэлэлцүүлэхийг чиглэл болголоо
iKon.MN
www.mpa.mn
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас автозам ашигласны хураамжийг тав дахин нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханыг дуудаж уулзлаа.
Олон нийтийн эрх ашгийг хөндсөн ямар нэг асуудлаар шийдвэр гаргуулахдаа иргэдийн санал бодлыг сонсож, бодлого, үйл ажиллагаандаа тусгаж байх нь зүйтэй гэдгийг Ерөнхий сайд хэлэв. Тухайлбал автозам ашигласны хураамжийг нэмсэнтэй холбогдуулан энэ талаар НИТХ-д дахин асуудал оруулж хэлэлцүүлэхийг чиглэл болголоо.
Энэ дагуу тооцоо, судалгаагаа дахин нягталж, хуулийн хугацаанд нь НИТХ-д хандана гэдгээ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан хэлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

