Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/03-НД НИЙТЛЭГДСЭН

2020 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөх авто зам ашигласны төлбөрийн хэмжээ

Х.Алтанзагас, iKon.mn
2019 оны 12 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXIX хуралдаанаар “Авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг өчигдөр шинэчлэн тогтоолоо.

Авто зам ашигласны нэмэгдэл төлбөрийг 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс авч эхлэх юм.

Нийслэлийн төсөвт авто зам ашигласны төлбөр гэж 2016 онд 11,478,890 тэрбум, 2017 онд 11,072,900 тэрбум, 2018 онд 12,562,900 тэрбум, 2019 онд 12,795,600 тэрбум төгрөг орж ирсэн байна.

ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ ХУУЧНААР:

 

Тээврийн хэрэгслийн ангилал

Хувь хэмжээ /Төгрөгөөр/
1 Суудлын Такси 30,000
2 Бусад /2000 см3 хүртэл/ 20,000
3 2001-3000 30,000
4 3001-ээс дээш 40,000
5 Ачааны 1 тонн хүртэл 40,000
6 1-2 тонн 45,000
7 2-3 тонн 50,000
8 3-5 тонн 55,000
9 5-8 тонн 60,000
10 8-10 тонн 65,000
11 10 тонноос дээш 70,000
12 Автобус 15  хүртэл суудалтай 40,000
13 15-аас дээш хүний суудалтай 60,000
14 Цистерн 50,000
15 Тусгай 40,000
16 Чиргүүл 30,000
17 Механизм Тээвэр үйлчилгээний 60,000
18 Технологийн 60,000
19 Бага оврын 30,000
20 Мотоцикл,  мопед 2 дугуйт 10,000
21 3 дугуйт 10,000

Харин 2020 онд нийслэлийн төсөвт 73,579,715 тэрбум төгрөг нэмэгдэнэ гэж үзжээ.

 
Нийслэлийн төсөвт төвлөрч буй 10 гаруй тэрбум төгрөгөөр зөвхөн замын нөхөөсийг хийдэг байсан, төлбөрийг тав дахин нэмснээр нийслэлийн төсөвт 70 тэрбум төгрөг орж, замыг иж бүрнээр нь засварлах боломж бүрдэж байгааг албаныхан хэлж байв.
2020 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөх авто зам ашигласны төлбөр
Д/д Тээврийн хэрэгслийн ангилал Хувь хэмжээ /Төгрөгөөр/
1 Суудлын Такси 150,000
2 Бусад /2000см3 хүртэл/ 100,000
3 2001-3000см3 150,000
4 3001-4000см3-ээс дээш 250,000
5 4001см3-ээс дээш 300,000
6 Ачааны 1 тонн хүртэл 200,000
7 1-2 тонн 225,000
8 2-3 тонн 250,000
9 3-5 тонн 275,000
10 5-8 тонн 300,000
11 8-10 тонн 325,000
12 10 тонноос дээш 350,000
13 Автобус 15 хүртэл суудалтай 200,000
14 15-аас дээш хүний суудалтай 300,000
15 Цистерн 250,000
16 Тусгай 200,000
17 Чиргүүл 150,000
18 Механизм Тээвэр үйлчилгээний 300,000
19 Технологийн 300,000
20 Бага оврын 150,000
21 Мотоцикл, мопед 2 дугуйт 50,000
22 3 дугуйт 50,000