Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/02-НД НИЙТЛЭГДСЭН

"1,000-2,000 см3 хүртэл хөдөлгүүрийн багтаамжтай машины авто зам ашигласны төлбөр 100,000 төгрөг болж байгаа"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 12 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXIX хуралдаанаар “Авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай” төслийг дэмжиж баталлаа.

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан "Авто зам ашигласны төлбөрийг ашиглаж байгаа хүн өөрөө төлөх нь зүйн хэрэг. Гэвч авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг эргээд харахаар бид жилд 10 мянган төгрөг төлөөд төрөөсөө сайн авто зам нэхэх боломж байхгүй болчхоод байна.

Нийслэлийн авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг нэмэгдүүлснээр нийслэлийн төсөвт 50 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлэх бололцоотой. Энэ нь эргээд бидний зорчиж байгаа замыг засахад зарцуулагдана" гэлээ.

Авто зам ашигласны нэмэгдэл төлбөрийг 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс авч эхэлнэ

Авто зам ашигласны нэмэгдэл төлбөрийг 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс авч эхэлнэ. Тухайн автомашины хөдөлгүүрийнх нь багтаамжаас хамаараад төлбөрийн хэмжээ өөр өөр байна гэдгийг Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагч Б.Отгонсүх онцлов.

1,000-2,000 см3 хүртэл хөдөлгүүрийн багтаамжтай машины авто зам ашигласны төлбөр 100,000 төгрөг болж байгаа

Нийслэлийн ЗДТГ Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар "1,000-2,000 см3 хүртэл хөдөлгүүрийн багтаамжтай машины авто зам ашигласны төлбөр 100,000 төгрөг болж байгаа. Энэ төрлийн багтаамжтай машин 250,000 байдаг.

4,500-аас дээш хөдөлгүүрийн багтаамжтай машины авто зам ашигласны төлбөр 350,000 төгрөг болж шинэчлэгдлээ.

Авто зам ашигласны төлбөрийг нэмснээр нийслэлийн төсөвт 70 орчим тэрбум төгрөг нэмэгдэнэ. Нийслэлийн хэмжээнд 870 гаруй километр зам байдаг. Төлбөрийн нэмэгдлээр зам засварыг бүрэн хийнэ. Өөрөөр хэлбэл нөхөөс, гэрэлтүүлэг болон тэмдэг, тэмдэглэгээ, ус зайлуулах хоолойг бүрнээр нь засах боломжтой болж байгаа юм.

Өмнө нь бол зөвхөн нөхөөс хийж засах төдий л байдаг байсан.

Иргэд замаа янзал гэдэг. Гэвч мөнгө байдаггүй. Иргэдийн хувьд сард 8,300 төгрөг төлөхөд л нийслэлийн авто замын 70-80 хувьтай засварыг хийх боломж бүрдлээ.

НИТХ-ын өнөөдрийн хуралдаанаас баталсан авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг шинэчилсэн тогтоолыг Хотын даргад хэрэгжүүлэх үүрэг чиглэл болгоод байна" гэсэн мэдээллийг өглөө.

АВТО ЗАМ АШИГЛАСНЫ НЭМЭГДСЭН ТӨЛБӨР: