Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/09-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: "Автомашинтай жагсаал"-д 40 гаруй тээврийн хэрэгсэл оролцож байна

Б.Бадамгарав, IKon.mn
2019 оны 12 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит XXIX хуралдаанаар “Авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоож, тав дахин нэмэгдүүлэхээр болсон билээ.

Уг шийдвэрийг иргэд эсэргүүцэн өнөөдрөөс эхлэн автомашинтай жагсаалыг зохион байгуулж байна. Жагсаалын ерөнхий зохицуулагч Б.Цэгмид "Бид өглөөний 07:00 цагаас эхлэн цугласан. Жагсаал долоо хоногийн турш 07:00-18:00 цагт үргэжилнэ. Нийслэлийн удирдлагуудад хандан нийтийн тээвэрт ашиглах 1,200 автобусаа дотоодын үйлдвэрлэгчээсээ авах, автозам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлсэн шийдвэрээ цуцлахыг шаардсан ч ямар нэг хариу өгөөгүй. Тиймээс жагсаж, эсэргүүцлээ илэрхийлж байна" хэмээлээ.

Жагсаалд 33 тээврийн хэрэгсэлд постер, баннер байрлуулсан. Мөн 5-10 машин дагаж явж байгаа бөгөөд нийт 40 гаруй тээврийн хэрэгсэл оролцож байна хэмээн Тээврийн цагдаагийн албанаас мэдээлсэн юм.

Эдгээр тээврийн хэрэгсэл Төрийн ордны баруун талын замд хоёр эгнээг хааж байгаа учир цагдаагийн байгууллагаас тодорхой зохицуулалтыг хийн ажиллаж байна.

Энэ талаар нийслэлийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Алтанзул "Энэхүү жагсаал цуглаан нь албан ёсны зөвшөөрөлтэй учир цагдаагийн байгууллага хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг сахиулах, Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг мөрдүүлэх чиглэлээр хяналт тавин ажиллаж байна.

Жагсаалд оролцогчид автозамын зорчих хэсэг дээр машинуудаа зогсоосноор бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж байна. Тиймээс замыг сөрөг урсгалд оруулан зохицуулж байгаа" хэмээв. 

Автозам ашигласны төлбөрийг нэмэгдүүлснээр иргэд 100,000-350,000 төгрөгийн төлбөр төлөхөөр болж байгаа юм. Ирэх оноос мөрдөгдөж эхлэхээр байсан энэхүү шийдвэрийг эргэн харж, НИТХ-аар дахин хэлэлцүүлэхийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх нийслэлийн Засаг дарга С.Амарсайханд чиглэл болгожээ.

ФОТО: 

Гэрэл зургийг Mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг