ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/08-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Сайханчулуун: Монгол Улс татварын ачаалал багатай орон

Б.Бадралмаа, Үндэсний шуудан
2019 оны 11 сарын 8
Үндэсний шуудан
Зураг зураг

Татварын багц хууль ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Үүнтэй холбоотой Татварын ерөнхий газрын Дотоод аудитын газрын дарга Д.Сайханчулуунтай хуулийн шинэчлэл, шинэ журмын талаар ярилцлаа.

-Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн шинэчлэн батлагдсан татварын багц хууль хэрэгжинэ. Уг хуулийг дагаж мөрдөх журмууд бэлэн болсон уу?

-Татварын багц хууль шинэчлэгдсэнтэй холбогдуулан 49 журам боловсруулсан. Эдгээр журмыг бүгдийг бэлэн болгосон бөгөөд Үүнээс 35 нь татвар төлөгч рүү чиглэсэн. Үлдсэн 15 журам нь татварын албаны дотоод үйл ажиллагаатай холбоотой учир татвар төлөгчдөд танилцуулах шаардлагагүй.

Татвар төлөгч рүү чиглэсэн 35 журмыг энэ оны аравдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн хэлэлцүүлэн, татвар төлөгчдөөс санал авч, журмын сүүлийн хувилбарыг бэлтгэх ажил хийж үндсэндээ дууслаа.

Татвар төлөгчдийн мөрдөх журам нь олон юм шиг сонсогдож байгаа ч багцлаад үзвэл зургаан бүлэгт хуваагдана. Тухайлбал, татвар төлөгчийг бүртгэхтэй холбоотой гурав, татвар ногдуулалт, тайлантай холбоотой хоёр, татварын хөнгөлөлт чөлөөлөлттэй холбоотой хоёр, буцаан олголт, олон улсын татвартай холбоотой зургаа гэх мэтчилэн дотроо задраад 35 болж байгаа юм.

Хуучин журмуудыг хуультайгаа нийцүүлэн өөрчилсөн. Харин олон улсын Татварын шинэ хуульд цогц өөрчлөлт орсон тул энэ журмууд үндсэндээ шинээр боловсруулагдаж байгаа гэж ойлгож болно.

-Шинэ хуулинд олон улсын татварын асуудал ямар байдлаар тусгагдсан юм бол?

-Иргэдийн дунд татвар төлөлт тэгш, шударга байж чаддаггүй, Монгол Улсын байгалийн баялаг, лицензийг гаднынхан эзэмшиж тэднээс татвар авахгүй байна, гэх асуудал яригддаг. Татварын хуульд олон улсын татварын асуудлыг тодорхой оруулж ирснээр дээрх маргаантай асуудлыг шийдэж өгч байгаа юм. Жишээ нь, манай улсын газрын баялгийг цаагуураа гаднынхан эзэмшээд эдгээрээс татвараа авахгүй байна гэдэг.

Гэтэл бодит байдал дээрээ Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бүртгэлтэй компаниуд татвараа төлөөд, хувьцаа эзэмшигчид нь өөрчлөгдөөгүй.үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байдаг.

Харин Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа компанийн дээд талын, түүний дээд талын хувьцаа эзэмшиж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд хоорондоо хувьцаагаа борлуулж, татвараас зайлсхийх тохиолдол цөөнгүй. Бид үүнийг илрүүлсэн ч татвар авах хуулийн зохицуулалт муу байсан. Мөн үнэ шилжилтийн асуудлыг бид энэ хуульд оруулж ирснээр Монгол улсаас эх үүсвэртэй орлого олж байгаа гадаадын компаниас ч татвар авах нөхцөл бүрдэж байгаа гэх мэтээр их олон заалт нэмэгдсэн.

-Шинэ оноос хэрэгжиж эхлэх хуулийн шинэчлэлийн бэлтгэл ажил хэр хангагдаж байна. Иргэд аж ахуйн нэгжүүдэд хүндрэл бэрхшээл тулгарахгүй шууд хэрэгжих боломжтой юу?

-Уг хуулийг төслийн ажлын явцад татвар төлөгчдийн дунд хэлэлцүүлж, татвар төлөгчдийн саналыг бүрэн тусгасан. Хууль өнгөрсөн гуравдугаар сард батлагдсанаас хойш татварын алба хуулийн сурталчилгаа, танин мэдүүлэх ажлыг эхлүүлсэн. Татварын албыг нийслэлийн, баруун, зүүн, төвийн дөрвөн бүсэд хувааж, татварын албадын байцаагчдыг сургалтад хамруулсан.

Бүх сувгаар татвар төлөгчдөд хуулийн сургалт, сурталчилгаа бүрэн хүрсэн гэж ойлгож байгаа. Татварын албаны үйл ажиллагааны шинэчлэлийн хүрээнд татвар төлөгчдийг цар хүрээ, үйл ажиллагааны төрлөөр нь дөрвөн төрөл (сегмент)-д ангилсан.

Сурталчилгаагаа сегментийн ангилалд тохирох хүсэл сонирхлоор нь ангилж явуулж байгаа. Шинээр боловсруулсан журмын хувьд 2019 оны арванхоёрдугаар сарын 10 гэхэд батлаад мөрдүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй байна. Тэгэхээр хууль хэрэгжиж, эхлэхэд бэлтгэл ажил бүрэн хангагдана гэж ойлгож болно.

-Татвар төлөгчийн дөрвөн төрлийн ангилалд 50 хүртэл сая төгрөгийн борлуулалтын орлоготой бизнес эрхлэгчид жилд нэг удаа тайлан гаргах зэргээр хялбаршуулсан горимыг тусгасан байсан. Энэ нь аж ахуйн нэгжүүдэд боломж олгож байгаа хэлбэр үү?

-Тийм. Бичил бизнес эрхлэгчид санхүүгийн мэдлэг боловсрол багатай. Хүнээр тайлангаа гаргуулдаг Тайлан гаргахад анхан шатны баримт хэрэгтэй. Гэтэл ихэнх бичил бизнес эрхлэгчдэд энэ баримт байдаггүй, үүнийгээ бүрдүүлж чаддаггүй гэх мэт хүндрэл гардаг. Тиймээс эдгээр бизнес эрхлэгчдээ дэмжих зорилгоор нэмэлт заалтууд оруулсан.

Гол нь тухайн бизнес эрхлэгч 50 хүртэлх сая төгрөгийн борлуулалтын орлоготой гэдгээ нотлох хэрэгтэй. Энэ орлогоо цахим төлбөрийн баримтаар батлах юм. Өөрөөр хэлбэл, НӨАТ-ын баримтыг үйлчилгээндээ бүрэн хэрэгжүүлж, баримтын дүнгээ манай байгууллагад илгээснээр борлуулалтын орлого нь баталгаажна.

Жилийн орлого нь 50 хүртэлх сая төгрөгийн борлуулалттай бизнес эрхлэгч тайлан өгөхөд заавал анхан шатны баримт бүрдүүлэх шаардлагагүй. Татвараа ч нэг хувиар төлнө.

-Мөн 1.5 тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүд нэг хувийн татвар төлөх зохицуулалттай болсон. Энэ нь далд эдийн засгийг ил болгож, тайлангаа үнэн зөв өгөх гарц мөн үү?

-Жижиг бизнес эрхлэгчид буюу 1.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой бизнес эрхлэгч тайлангаа жилд хоёр удаа гаргаад 10 хувийн татвар төлнө. Төлсөн татварын 90 хувиа буцааж авна гэсэн үг. Мөн энэ орлогоо нотлохын тулд цахим төлбөрийн баримт ашиглах ёстой.

Энэ татварын шинэчлэгдсэн хууль нь Монгол Улсад амьдарч байгаа бүх хүнд хамаатай. Ихэнх хүн үүнийг том компаниудад хамаатай гэж хараад байна. 50 саяас 1.5 тэрбум төгрөгийн орлоготой компаниудад хамааралтай. Иргэн бүр төлсөн төлбөрийн баримтаа аваад Цахим төлбөрийн системдээ бүртгүүлээд хэвшчих юм бол цаад утгаараа далд эдийн засаг устгах юм.

-Шинэ хуулиар иргэнд ямар таатай нөхцөл үүсэж байгаа вэ? 

-Иргэнд хамгийн их хамааралтай хууль нь Хувь хүний орлогын албан татварын тухай хууль юм. Уг хуульд иргэдэд таатай нөхцөл бүрдүүлэх хэд хэдэн өөрчлөлт орсон. Тухайлбал, орон сууцны хөнгөлөлттэй зээл байна.

Ипотекийн зээл, банкны өндөр хүүтэй зээл хоорондын зөрүүд төлсөн дүнтэй тэнцэх хэмжээний татварын хөнгөлөлт үзүүлэх зохицуулалт орсон, Орон сууц худалдаж авах, шинээр анх удаа хувьдаа орон байр барьсан иргэн гурав хүртэлх сая төгрөгийн татварын хөнгөлөлт эдэлдэг байсан.

Шинэ хуулиар зургаан сая хүртэлх төгрөгийн татварын хөнгөлөлт эдэлнэ. Мөн өргөж авсан болон үрчилсэн хүүхдүүдийн сургалтын төлбөр хөнгөлөгддөг байсан. Үүн дээр дагавар хүүхдийг сургалтын төлбөрөөс чөлөөлөх гэх мэт таатай өөрчлөлтүүд нийлээд байгаа.

-Бичил бизнес эрхлэгчид татварын ачааллаас болоод бизнес эрхлэхэд хүндрэлтэй гэдэг. Хууль шинэчлэгдсэнээр энэ дарамт багасна гэж ойлгож болох уу?

-Манай иргэд татварын ачаалал гэдгийг ялгаж сайн олгохгүй байх шиг байна. Татварын дарамтыг өр төлбөрөө нэхээд утасдах, олон дахин нааш, цааш явах, тайлан тушаахыг сануулах гэх мэт татвартай холбоотой үйл ажиллагааг татварын ачаалал гэж ойлгодог.

Олон улсад татварын дарамт гэдгийг тухайн аж ахуй эрхлэгч нь улсдаа ямар нэгэн бизнес эрхлээд орлогоо цэвэр ашигтай нь харьцуулсан дүнгээс хэдэн хувиар татвар авч байна. Тэр нь тухайн бизнес эрхлэгчийн санхүүгийн үйл ажиллагаанд ямар нөлөө үзүүлж байна гэдгээр тодорхойлдог. Манай улсыг татварын ачаалал багатай улс гэж тодорхойлдог.

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
25
Зураг
ТЭНЭГЛЭЛ
4
Зураг
БАХАРХМААР
3
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
БУРУУ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
48 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
S.Erdenetuya [59.153.113.83] 2019/12/17
татварын хууль ард иргэдэд дарамт учруулж байна Арай гэж худалдаж авсан хувийн өмчийн барилга байгууламж дээр үл хөдлөх хөрөнгийн татвар гэж жилдээ үнийн дүнгийн 1%-иар бодож татвар төлж байна Энэ нь сар бүр түрээс төлж байгаатай адил байна дарамттай байна, Хувийг нь багасгамаар байна үнэхээр дарамттай дээр нь банканд төлнө Мөн хүн амын орлогын албан татвар байна.Ажилчиддаа цалин өгнө дээр нь Нийгмийн даатгалын шимтгэл төлнө бас татварт ХАҮТ төлнө нэг цалингаас хэдэн татвар авдаг юм бэ татварын хуулиа эргэж хармаар байна үйлчилгээний зориуллалттай
0 | 0 Хариулах
Зочин [202.9.43.128] 2019/11/26
Татварыг нэмэгдүүлэх нь манайх шиг ядуу буурай оронд асар их сөрөг нөлөөтэй гэдгийг энэ хүмүүс мэддэггүй юм бх даа. Өөрсдийнхөө идэж уусныг ард иргэдээр төлүүлэх бодлого баримталж буй нь энэ бх даа. Иргэд нийтээрээ ядуу, ядруу амьдарч бна шүү дээ....
0 | 0 Хариулах
Зочин [123.227.204.126] 2019/11/23
энэ хумуусийн ухаан самуурч!!! Монголын хавар-г хусээд бгаа юм биз???!!!
0 | 0 Хариулах
zochin [202.55.188.91] 2019/11/20
arxi tamxinaasaa tatvaraa exleed avchix daa
0 | 0 Хариулах
Kkk [202.126.88.203] 2019/11/20
Өөрөө татвар төлдөггүй хог байна л даа.
0 | 0 Хариулах
Иргэн [202.21.112.178] 2019/11/20
Татвар байх ч энэ нь нэгдсэн нэг чигтэй ойлгомжтой дарамт бага байлгаад хэвших хэрэгтэй. Дарамтлах тусам далдуур хөгждөг гашуун сургамж өнгөрсөн 20 орчим жилд бсон. Урамшуулал азын сугалаа бол одоо хэрэггүй буцаан олголтоор тэгш байх нь зөв юм.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.44.161] 2019/11/19
Олон оронтой харьцуулалт арай хийж болохгүй л дээ.Татварын дарамт аж ахуй эрхлэх гэж ядаж байгаа хүмүүст маш дарамттай.Татварын ачаалал багатай орон байж болно.Түүнийг хэрэгжүүлж байгаа хэрэгжүүлэгч байгууллагын дарамт бол их.Тэд төлөвлөгөөтэй,төлөвлөгөөгөө биелүүлэх үүрэгтэй.Тэр шатанд л маш их дарамт байна.Татварын байцаагч нарын мэдлэг боловсрол,хүнтэй харьцах харьцаа,татвараа хэрэгжүүлэх процесс гээд ярьвал олон асуудал хөндөгдөнө.Аль улсын хөгжил татварын бодлогоор тодорхойлогддог.Түүнтэй бол маргахгүй.Асуудлын цөм дээд доод шатандаа байгаа татварын улсын байцаагч нарт л байгаам.Ил далд авилга бол одоо ч хүртэл байна шүү.Эхлээд түүнийгээ цэгцлэх л хэрэгтэй байна.Нэмэгдсэн Өртгийн хуурамч падаан эх нь Татварын Ерөнхий газарт байна.Хууль хэрэгжүүлэгч нар ийм байхад ард иргэд яах билээ
0 | 0 Хариулах
Irgen [202.126.88.151] 2019/11/19
Yamar tsalin uguud yaaj amidruulchihaad ingej hutsaj chaddag sugnuud ve
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.24] 2019/11/19
Манай улсыг татварын ачаалал багатай улс гэж тодорхойлдог.битгий худлаа хуц
1 | 0 Хариулах
Зочин [203.91.115.53] 2019/11/19
Яаж ингэж хуцаж чаддаг муу өлөгчин бэ?. Ард түмэндээ амьдрахад хүрэлцээтэй цалин тэтгэвэр өгч чаддаг бол тэр тэтгэвэрээ нэмээд ав!!!. Төрд байгаа луйварчид,авлигачид,хулгайч нарыг өмөөрч хуцаж байгаа бол хол очиж хуц муу өлөгчин гичий минь!!! гэж хэлье!!!. Чам шиг өлөгчинд ингэж хуцах орон зай байхгүй!!!.
2 | 0 Хариулах
Зочин [202.126.89.54] 2019/11/19
Тэр лалрын ндш нэмж байгаагаа хэлэхгүй тээ. Төлбөртэй захиалгат мэдээ, үлгэр ярьдаг татварын авгай. Монголын өнөөгийн мэдээллийн нээлттэй байдал гэж энэ дээ
1 | 0 Хариулах
зочин [66.181.184.233] 2019/11/19
амьдралд ойрхон юм ярь ам ажил 2 чинь чамайг хэн бэ гэдгийг чинь хэлээд бна ачаалал багатай оронч гэх шиг ард түмний амьдрал ямар бгааг дунд нь ороод үз дараа нь татвараа нэмээд үздээ
1 | 0 Хариулах
Иргэн [66.181.161.50] 2019/11/13
Төрийн өндөр албан тушаалтангууд татварт дарагдах гүй энгийн иргэд л эрүү өвдгөөр өө мөлхөж байна
0 | 0 Хариулах
Иргэн [106.180.12.23] 2019/11/12
Тухайн сард үыл ажиллагаа явуулаагүй байхад юу үндэслэж татвар нэхдэг байнаа !!! Татварынхаа хуулмйг ард түмэндээ үнэн үөьөөр нь мөг саын сурталчилах ажил огт зохиодоггүй, авахаа болхоор бахн юм болдог, элдвэд болох болохгшй зүйлээр ларамталж байж Хахуул авч байж ажиоаа хийдэг байцаагч зөндөөн байдаг !!! Татварын алванд ажиллаж байгаа хүмүүс амьдралаас тасархай нөхдүүд шиг байгаа юм!! Жишээ нь : энэ Сайханчулуун бодитоор харуулж бна !!!!!!!!
2 | 0 Хариулах
Зочин [66.181.161.52] 2019/11/12
Яааанадаа ганц ундаа зарж үзээгүй авгай ингээд хуцаад сууж байх гэж
3 | 0 Хариулах
иРгэн [122.201.22.202] 2019/11/12
Нөт ийн сугалаа гэгч юмаа болих хэрэгтэй бид 10 хувь төлсөн тэрнээ л авах хэрэгтэй юм байна лээ. Дээр нь татварынхан гэж ёс зүйгүй дээрэнгүй хүмүүс хөгшин хүн сугалаа хожоод очсон чинь загнаад гаргасан байсан. Энэ чинь төсвийн мөнгө өгөх өгөхгүйгээ бид шийднэ гээд.... Энэ төсвийг нь ард түмэн бид л бүрдүүлж өгч нөгөө сайхан нөхдүүд нь өөрийн юм шиг зарцуулж суудаг эд юу юм бэ
1 | 0 Хариулах
Зочин [202.180.218.21] 2019/11/12
НӨАТатвар аж ахуй нэгжүүдийг дампууруулж байгаа ш дээ Энэ татварыг цэгцлэх хэрэгтэй НӨАТ-ыг яагаад ярихгүй байна аа НӨАТ-ыг мэдэхгүй хүн их байна.Улсын төсвийн багагүй хувийг бүрдүүлдэг тул татварынхан дууграхгүй байна. хөндөх сониорхолгүй байгаа шүү дээ
2 | 0 Хариулах
Зочин [66.181.161.106] 2019/11/11
shaa2 iim undur tuldug baihad uhsenee hutsaad bgaa yum be
0 | 0 Хариулах
Zochin [64.119.21.221] 2019/11/11
Ai medkuu. Achaalal harin ch ih bna. Tuhain ueiin niigmiin olon asuudal nolooldog bh.
0 | 0 Хариулах
Uher [66.181.161.127] 2019/11/11
Ene pizdaad l achaalal baga bh
1 | 0 Хариулах
Zochin [64.119.18.163] 2019/11/11
Irged AAN -ees hezee yamar shugamaar asuulga avchihvaa.uuniig ogt oilgosongui.tegeed agillag baigaa baitsaagchdiinhaa medlegiig saijruul.shalgalt nereer huuliig guivuulj undeslelgui akt tavij daramtladag baidlaa zogsoo.medler unen doroi hernee aimaar tom zan.ichij amidar.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.182.104] 2019/11/11
Hediig ogdog bilee
0 | 0 Хариулах
Зочин [202.9.42.27] 2019/11/11
Татвар төлөгчдийн саналыг бүрэн тусгасан гэж ичихгүй яаж хэлж чадаж байнаа
1 | 0 Хариулах
Зочин [43.228.131.85] 2019/11/9
pizdaaaa nowshiin uls nowshiiiin undesten uhej monhoroosooo pizdaaaa
2 | 0 Хариулах
зочин [103.111.68.3] 2019/11/8
Татвараа төлмөөргүй байна заа Хүүхдүүдээ МӨНГӨӨ өгмөөр бн заа Хүүхдүүдээ эрүүл хүнс өгмөөр байна заа Хүүхдүүдийнхээ ирээдүйд анхаарч мөнгө хуримтлуулмаар бн заа Тэтгэвэрт гарахгүй заа Амьдралаа сайжруулмаар байна заа Би эхлээд өөрийнхөө амьдрал хүүхдүүдээ сайн сайхан байлгамаар бн заа Хүний төлөө амьдарч байгаа юм шиг амьдармааргүй байна заа Бурханаас өгсөн амьдралаас минь битгий хулгай хийж баяж засаг төр минь ЗАА
5 | 4 Хариулах
Зочин [165.246.240.65] 2019/11/11
Чи нэг ч татваргүй улс олоод тэндээ Бүр мөсөн амьдарчихаач. Татвар төлөхгүй байж ичихгүй хүүхдээ улсын цэцэрлэг, сургуульд явуулж, өвдвөл улсын эмнэлэгт үзүүлж, хулгайд өртвөл цагдаад хандаж, улсаас барьсан автозамаар үнэгүй зорчиж байгаа даа.
2 | 0 Хариулах
Зочин [202.21.108.96] 2019/11/12
Энэ бид хоёр улсад татвар төлдөг байж харагдаарай!!!!!
1 | 0 Хариулах
Зочин [49.0.171.43] 2019/11/8
jisheelbel eruul mendiin daatgaliin mungiig deeguuree shuud idej uudag bankind taviad huugii n avch iddeg baisan gejuugaa davartsan baigaan shu
2 | 0 Хариулах
Зочин [192.82.68.235] 2019/11/8
Цалин менге тэтгэвэрийн хэмжээг мен ядуучууд их болж байгааг татварын хэмжээтэйгээ харьцуулахад ойлгомжтой баймаар гаднын орон ийм тийм гэж ярих дуртай 3 Сая монголчуудаа тэжээх гэж зовохгуй эрхтэн дархтан идэж уудаг нехдуудийг янз бурийн сан татвар даатгал нэрээр баяжуулж байгаагаа ойлгодог баймаар монголын херсенд таарсан ард тумэнд хандсан хууль гаргах хэрэгтэй
3 | 0 Хариулах
Зочин [202.126.89.3] 2019/11/8
Xуцваа
1 | 0 Хариулах
Зочин [66.181.189.154] 2019/11/8
Татвар их, багадаа бус, гол нь төлсөн татвар нь өөрт нь эргээд үр өгөөжөө өгөлгүй, дээгүүрээ идээд уучихаж байгаад л иргэд бухимддаг байх.
5 | 0 Хариулах
Зочин [66.181.183.124] 2019/11/16
Яг тийм
0 | 0 Хариулах
Зочин [192.82.68.23] 2019/11/8
Татварын хяналтыг зөв хиймээр байна байгууллагын дансыг шалгаад олигтой юм гарахгүй бол захирлын хувийн дансыг шалгана тэгээд гарахгүй бол эхнэрийн хувийн дансыг шалгана тэгээд бас орсон орлогынхоо учрыг бас ойлгохгүй заавал акт тавина гэж үзнэ Энэ бол шууд байцаагч нарын мэдлэг ёс зүйтэй холбоотой шүү
2 | 0 Хариулах
Зочин [192.82.71.55] 2019/11/8
Төр оршихуй дор татвар буй гэж.Татвар байх нь зөв гэхдээ ААН нэгжүүдэд маш татвар байгаад байна нэг татварын системтэй болох хэрэгтэй.Энэ нь одоо хэрэгжиж буй НӨАТ байхад болно. 1. НДШ-ийг зүгээр зайлуул үүний оронд арилжааны банктай хамтар. 2. ААНОАТ бас болих хэрэгтэй 3. ХАОАТ татвар үүнийг ААН-ээр дамжуулах ямар ч шаардлагагүй арилжааны банктай хамтар.
4 | 2 Хариулах
Зочин [124.158.92.16] 2019/11/8
medehgui yumaa yarij bitgii tenegee medegdeed baigaach. duugui baival erguug chin hen ch medehgui
0 | 1 Хариулах
Зочин [192.82.67.123] 2019/11/9
yugaach medehgu mal
0 | 0 Хариулах
Хувь бизнес эрхлэгч [203.91.115.50] 2019/11/8
Арай ч дээ битгий ийм юм хэлээрэй. Өөрөө чи аж ахуй эрхлээд үзээрэй.
1 | 0 Хариулах
Зочин [202.21.113.58] 2019/11/8
Энгийн бөгөөд ойлгомжтой татвартай байх хэрэгтэй. Толгой эргүүлсэн ойлгомжгүй байсныг улам л муутгаад ёстой нэг 20000 хувьсагчтай болгож байна. Далд э/з-г хөгжүүлэх нөхцлийг өөрсдөө л бий болгож байна. Цалинд 1 сая өгөхийн тулд компани 1.467 сая төгрөг гаргаж улсад бараг 0.5 сая-г нэмж тушааж байна компанидаа ч ашиггүй ажилтандаа ч ашиггүй. Бас НӨАТ гэж ойлгомжгүй эцсийн хэрэглэгчээр төлдөг татвар байна.
4 | 1 Хариулах
Зочин [192.82.65.137] 2019/11/8
Ядаж хэдэн удаа баланс гаргаж үзсэн хүнээр ийм ажил хийлгэмээр юмаа. Нэг их онол тоо журам ярьсан хүмүүс амьдралаас хол байдаг нь мэдэгдэхийн. Татвараа төлөөд буцааж авна ч гэх шиг. Тэрийг төлнө буцаагаад данс рүү нь хийнэ гэдэгн чинь шаал илүү ажил бишүү. Жишээ нь татварынхан НӨТ-ийн илүүдэлтэй бол усанд хаясан чулуу шиг таг дугай байна. Харин татварын өртэй бол дарга цэрэг рүү утасдаа л данс нтр хаагаад л үнэн даварцан гарууд. Ядаж баланс гаргадаг нөхдүүд хэзээ ч татварын буцаалт гэж 13333,33 төгрөг гэсэн заваан юм хийхгүй л дээ.
8 | 0 Хариулах
Зочин [49.0.171.43] 2019/11/8
odoo bas niigmiin daatgaliin shimtgel nemegdchlee uuniig bid huleen zuvshuurch bolohgui hurelsuh iim uildel hiisniihee tuluu ogtsroh yostoi ulam l ard tumnee muljsuur baina
1 | 0 Хариулах
Зочин [64.119.18.167] 2019/11/8
Орлого нь бага болохоор татвар их бага нь огт хамаагүй л дээ
0 | 0 Хариулах
Зочин [103.229.123.136] 2019/11/8
Манай улсад үйлдвэр хөгжөөгүй, өргөн хэрэглээний барааны 80% импортоор авдаг, худалдаагаар амьдардаг улсад борлуулалтын шат болгонд үнийн дүнгийн 10% НӨАТ авхаар барааны үнэ тэнгэрт хадаж байна. Дээр нь бүгд НӨАТ төлдөггүй болохоор шудрага бус өрсөлдөөн үүсгэж байна. Иргэдийн улам ядуу болгох, бизнесүүдийг ингэж дарамталж байхаар худалдааны 2% татвар болговол бүх зүйл ил болно.
10 | 0 Хариулах
Зочин [202.21.111.20] 2019/11/8
Татвар бага учраас төлсөн татварт нь тааруулж ажилладаг юм уу энэ төрийн байгууллагууд? татвар ямархуу вэ гэдгээр мөн хэр тогтвортой вэ гэдгээ өөрсдөө хамаагүй ярих биш харин гадаадын хөрөнгө оруулагчид яагаад зугтаад байдгаар нь ойлгочих. Тэр чинь толинд туссан тусгалыг нь заагаад өгнө. Харин өөрөө хэчнээн бага гээд ч хүнд тусахгүй
0 | 0 Хариулах
эсрэг саналтай бна [124.158.94.88] 2019/11/8
татварууд, ялангуа НӨАТ, НДШ маш их дарамт болдог. энэ нь далд э/з-руу түлхэж өгдөг. монголд үнэн шударгаар бизнес эрхлэх ямар ч боломжгүй, тэгэх юм бол 100₮ бүрийн бараг 30г нь улсад өгөх болдог.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.165.44] 2019/11/8
Baga dund orlogotoi irged bolon companiudad tatvariin achaalal ihtei, ondor orlogotoi irged companiudad tatvariin achaalal bagatai uls!! Uul ni delhii niitiin jishig esregeeree baidag manai ulsad yagad buh yum iim esregeeree baidag baina aa buur 1 booj uhmeer!! Jishee ni sariin 100 sayiin orlogotoi irgedees ihenhi ulsuud 40 s deesh huviin tatvar avdag. Getel manai ulsad 20 huvi hurehgui geed boddoo! baga dund orlogotoi irged ni bolohoor 20 s deesh huviin tatvar toldog. iim shudarga bish baij bolohuu?
3 | 0 Хариулах
Зочин [103.229.123.136] 2019/11/8
Achaalal bagatai ulsaas 30 ih nayadiin orlogo il bolohuu? NUAT zorilgiig oilgohgui irged, companiudiig daramtalj baij, yu soliorood baigan
2 | 0 Хариулах
Зочин [122.201.31.240] 2019/11/8
Gants business hiij uzeegui ene shub umssun targan avgai yugaa medehevdee
7 | 1 Хариулах
Зочин [49.0.171.43] 2019/11/8
harinch hamgiin ih daramttai ulsiin neg shu de biznes hiihed tohiromjgui hund surtal ihtei tatvar undur darga nariin uudend sahij zogsono mash olon udaa deer n tsalin baga ded butets muu iim gazar tatvar undur baigaad ch yah yum harin ger horoolliin nuhen jorlon yandan hoyoroos tatvar avna gevel 2 garaa urguud demjine.
8 | 1 Хариулах